- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ”БЭРС-3” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
”БЭРС-3” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
Ford Motor - Өсөлт | SpaceX - Буруутай | Carrefour - Худалдахгүй | Ам.долларын бонд- 6.23%-14.69%

💠”Бэрс-3” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
💠Илон Маскийг харлуулсан хэргээр 8 ажилтныг халсан нь хууль бус гэж үзжээ.
💠Carrefour-ын дэлгүүрүүд Pepsi болон Lay’s борлуулахгүй
💠Ford Motor компанийн борлуулалт хамгийн өндөр дүндээ хүрчээ
💠Шинжээчийн цаг-Тэтгэврийн сан ямар ач холбогдолтой вэ?
💠МХБ-ийн 2024.01.04-ний өдрийн арилжаа

"Бэрс 3" ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/29 тоот албан бичгийн дагуу "Бэрс Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Бэрс 3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон байна.
Улмаар хоёрдогч зах зээлийн арилжааг 2024.01.04-ний өдрөөс BERL-BD-05/01/26-C0059-18 кодтойгоор эхлүүллээ.

Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монголын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан туршлагатай хамт олон.

📊 ӨСӨЛТ
Ford Motor компанийн борлуулалт хамгийн өндөр дүндээ хүрчээ
Өчигдөр Ford Motor компаниас 2023 оны автомашины борлуулалтын тоон мэдээллээ олон нийтэд танилцууллаа.
Тус мэдээгээр компанийн борлуулалт 2020 оноос хойшхи хамгийн өндөр түвшин буюу өнгөрсөн оныхоос 7.1 хувиар өсөж, нийт 1.99 сая ширхэг автомашин борлуулсан байна.
Харин тус компани 2020 онд 2 сая автомашин борлуулж байжээ.

Тайлант хугацаанд Ford Motor-ын автомашинуудаас F-150 пикап, Mustang Mach-E загварын автомашинуудын борлуулалт 18 хувиар, нийт цахилгаан автомашины борлуулалт 3.6 хувиар өссөн байна.
Өнгөрсөн жил АНУ-д шинэ автомашины борлуулалт нийтдээ 15.5 саяд хүрснээс 17 хувь нь хайбрид болон бүрэн цахилгаан автомашин байжээ.

🔎 БУРУУТАЙ
Илон Маскийг харлуулсан хэргээр 8 ажилтныг халсан нь хууль бус гэж үзжээ.
SpaceX компанийг ажилчдаа хууль бусаар халсан гэж АНУ-ын хөдөлмөрийн агентлагаас мэдэгдлээ.
SpaceX компани нь тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг харлуулсан хэргээр 8 ажилтнаа халсан нь ажилчид хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахыг шаардах эрхийг зөрчсөн гэж бруутгасан байна.

Эдгээр халагдсан ажилчид 2022 онд Илон Маскийн хэд хэдэн жиргээ нь компанийн үзэл баримтлалд нийцэхгүй байна хэмээн SpaceX компанийн удирдлагад хандаж захидал бичжээ.
Үүний дараа ажилчдыг захидлын дагуу байцаасан гэж гомдолд дурдсан бол бусад ажилчдыг үүнтэй төстэй санаагаа илэрхийлбэл ажлаас хална гэж заналхийлсэн байна.
SpaceX компани Reuters-ийн тайлбар өгөх хүсэлтэд хараахан хариу өгөөгүй гэж тус агентлагаас мэдээлэв.

🔎 ШИЙДВЭР
Carrefour дэлгүүртээ Pepsi болон Lay’s борлуулахгүй
Монголд ч салбараа нээгээд амжсан дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрийн нэг болох Carrefour нь 30 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэгвэл тус компани Франц, Итали, Испани болон Бельги улс дахь салбар дэлгүүртээ PepsiCo компанийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн учраас борлуулахаа зогсоосон байна.
Мөн Европ дахь салбар дэлгүүрүүдийн тавиураасаа Pepsi, Lay’s, Doritos зэрэг бүтээгдэхүүнийг хаслаа.

PepsiCo компанийн Гүйцэтгэх захирал Рамон Л.Лагарта 10 сарын тайлангаа тавихдаа, ирэх жил “инфляци өндөр байх” хүлээлттэй байгаа учраас үнээ нэмнэ гэж мэдэгдсэн юм.
Мөн бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nestlé, Unilever, Coca-Cola зэрэг компаниуд өнгөрсөн 2 жилд бүтээгдэхүүний үнээ өсгөсөн нь хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

🔎 ШИНЖЭЭЧИЙН ЦАГ
Тэтгэврийн зөв тогтолцоо, тэтгэврийн сан гэж юу вэ?
Нэг хэсэг нилээн хүчтэй яригдсан тэтгэврийн реформ хийх асуудлыг мартах учиргүй юм. Учир нь өндөр насанд хүрэхэд бидний сайн сайхан амьдрах амьдралын баталгаа бол яах аргагүй тэтгэврийн зөв тогтолцоо юм.

Тэгвэл тэтгэврийн зөв тогтолцоо, сан гэж юу вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Голомт Капитал ҮЦК-ийн шинжээчид Eagle ТВ-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлгээр тус сэдвийг хөнджээ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2024.01.04-ний өдрийн арилжаа
2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 178,505,468 төгрөгийн үнийн дүн бүхий 1,035,073 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 1,844 ширхэг нэгж эрх 1,082,648 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 15,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 599,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 195,187,616 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.14% хувиар өсч, 41,167.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,481,776,107,757 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
