ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД 💵 3 ТЭРБУМ АМЖИЛТТАЙ ТАТЛАА

Disney - Өсөлт | Тайлан - Хүлээлт | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

🔎 Хөрөнгө оруулагчид ХНС-ийн даргын үгийг хүлээж байна.

🔎 Disney-н тайлан хувьцааны ханшийг нь өсгөлөө.  

📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ

🔎AstraZeneca, Li Auto, Tapestry компаниуд тайлангаа тавина.

🔎Virgin Galactic ирэх жилийн нислэгүүдээ зогсооно

🔎МХБ-ийн 2023.11.08-ны өдрийн арилжаа

📊ӨСӨЛТ

Disney-н тайлан хувьцааны ханшийг нь өсгөлөө.  

Өчигдөр бирж хаагдсаны дараах арилжаагаар Walt Disney Company компани 3-р улирлын тайлангаа танилцууллаа.

Тус компанийн борлуулалтын орлого хүлээлтээс бага гарсан ч цэвэр ашиг хүлээлтээс өндөр гарч хувьцааны ханш нь 3.31 хувиар өслөө.

Орлого хүлээлтэд хүрээгүйн гол шалтгаан нь тус компанийн эзэмшил дэх телевизийн сувгуудын зар сурталчилгааны орлого муу байсантай холбоотой. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Bob Iger эдгээр телевизийн сувгуудыг худалдахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Follow Me Disney GIF

Мөн компанийн зардлыг 2 тэрбум ам.доллараар нэмж танах буюу нийт 💵 7.5 тэрбум ам.долларын зардалыг танах хүлээлттэй байна.

Харин тайлант хугацаанд Disney+-н дагагчдын тоо 7 саяар нэмэгдэж нийт 150.2 сая болж, шинжээчдийн хүлээлт 148.15 саяыг давжээ.

🎯Дагагчдын тоо өсөхөд “Elemental”, “Little Mermaid”, “Guardians of the Galaxy: Vol 3”, “Star Wars Ashoka” зэрэг үзвэрүүд нэмэгдсэн нь эерэгээр нөлөөлжээ.

📊ХҮЛЭЭЛТ

Хөрөнгө оруулагчид ХНС-ийн даргын үгийг хүлээж байна.

Хөрөнгө оруулагчид маргааш болох Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллын оролцох хэвлэлийн бага хурлыг хүлээж байна.

Шинжээчид ХНС-г ирэх 12 сард хүүгээ тогтвортой барьж, ирэх оны эхний хагаст хүүгээ бууруулах магадлалтай гэж таамаглаж байна.

📍Гэхдээ инфляц Төв банкны зорилтот түвшин 2%-д хүрээгүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Ирэх 7  хоногт АНУ-ын 10 сарын хэрэглээний үнийн индексийн мэдээлэл гарах юм. Тус мэдээлэл нь ХНС-д дараагийн алхмаа хэрхэн хийхээ шийдвэрлэхэд туслана.

Хэрэглээний зардал тогтвортой байгаа нь 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний таамаглалыг хүлээгдэж байснаас давсан ч 4-р улиралд хэрхэн өөрчлөгдөхийг шинжээчид хүлээж байна.

📊 ТАЙЛАН

AstraZeneca, Li Auto, Tapestry компаниуд тайлангаа тавина.

Ирэх долоо хоногт томоохон дэлгүүрүүд баярын хямдрал зарласнаар борлуулалтын чухал улирал нь эхэлж байгаа тул хөрөнгө оруулагчид худалдааны компаниудын хувьцааг сонирхож байна. 

Мөн ирэх 7 хоногт олны анхаарлыг татаж буй компаниуд тайлангаа танилцуулах юм.

Тайлангаа танилцуулах компаниуд:

AstraZeneca

Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч AstraZeneca PLC (LON:AZN) ADR (NASDAQ:AZN) нь нэгж хувьцаанд ногдох ашиг нь 85 цент, орлого нь 💵 11.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.

Li Auto

Цахилгаан машин үйлдвэрлэгч Li Auto Inc (NASDAQ: LI) 32.5 тэрбум ам.долларын орлого олж, 💵2.77 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байна.

Tapestry

Тансаг зэрэглэлийн загварын фирм Tapestry Inc (NYSE:TPR) нэгж хувьцаанд ногдох ашиг нь 90 цент, 💵1.54 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна.

📊 GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

ОНЦЛОХ- WEEK 34🙆🏼‍♂️

“Week 34”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“GOLDIE” тэргүүлсэн хэвээр байгаа бол оролцогч 🥈 “TJ” удаах байранд жагсаж байна. Харин энэ 7 хоногийн шилдэг 3 оролцогчид “GEORGE” шинээр хүч түрэн орж ирлээ.

“Week 34”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн 64 орчим хувь нь АНУ, 20 гаруй хувь нь Ази, 11 гаруй хувь нь Европ, үлдсэн хувь нь Австрали, Номхон далайн орнуудад арилжаа хийжээ. 

💰 TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 33.45 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 15.51 хувь нь үндсэн бараа материал, 10.77 хувь нь технологи 10.46 хувь нь аж үйлдвэр, 6.59 хувь нь эрүүл мэнд, 3.27 хувь нь эрчим хүч, мөчлөгийн бус чанартай хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулжээ.

💵 Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд SNDL Inc. [NASDAQ: SNDL], Tesla Inc. [NASDAQ: TSLA], XPeng Inc. [NYSE: XPEV], Under Armour Inc. [NYSE: UA], American Airlines Group Inc. [NASDAQ: AAL] зэрэг компанийн хувьцаанууд орсон байна. 

📊 ШИНЭ МЭДЭЭ

Virgin Galactic ирэх жилийн нислэгүүдээ зогсооно

Сансрын аялал жуучлалын Virgin Galactic компани ирэх жилд төлөвлөсөн нислэгүүдээ зогсоож анхаарлаа Delta загварын хөлөг онгоцондоо хандуулна гэж мэдэгджээ.

Түүнчлэн компани нийт ажилчдынхаа 18 хувийг цомхотгож нийт 840 ажилтантай болжээ. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг авч үзвэл цэвэр алдагдал нь 💵 104.6 сая ам.доллар байгаа нь нэгж хувьцаанд ногдох алдагдлын хэмжээг 28 цент болгож байна.

Харин улирлын орлого нь 💵  1.7 сая ам.доллар байна.

Virgin Galactic GIF

Virgin Galactic компанийн ирээдүйн зорилго нь агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх бөгөөд энэ нь томоохон хөрөнгө оруулалтыг араасаа дагуулахаар байгаа юм.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

MONEYBOX "ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД"-ЫН 2 ДАХЬ ТРАНЧ 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

Голомт Капитал ҮЦК нь Монибокс ХХК-тай хамтран нийт 10 тэрбум төгрөгийн, нэгж нь 1,000,000,000 сая төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бөгөөд хоёр дахь транч болох 3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Та ч бас дараагийн захиалгад нэгдэх боломжтой тул тус бондын талаарх мэдээлэлтэй танилцана уу.

📍Монибокс ХХК нь Нэкст Дистрибьюшн ХХК-ийн охин компани бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан, бэлэн мөнгөний зээл олгодоггүй, Нэкст Электроникс ХХК-иар дамжуулан зөвхөн хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

"MONEYBOX" бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%

📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаа, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

 

МХБ-ийн 2023.11.08-ны өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 179,776,794 төгрөгийн үнийн дүн бүхий 756,116 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Тавилга ХК (TVL +14.98%)

  • Бэрх Уул ХК (BEU +14.83%)

  • Тахь-ко ХК (TAH +13.45%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монложистикс Холдинг ХК (MLG -7.58%)

  • Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB -3.80%)

  • Төрийн Банк ХК (SBM -2.65%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 29,829 ширхэг нэгж эрх 21,390,004 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 66,895 ширхэг үнэт цаас 404,045,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,777,766,400 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 276,250 ам.доллар буюу   951,703,350 төгрөгөөр

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 13,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 986,000 ам.доллар буюу 3,396,848,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,731,531,228 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.88% хувиар өсч, 37,191.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,980,574,366 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!