АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 3%-ИАР ӨСӨЖ, ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЛАА

|Биткойны дараагийн зорилт: $141K 🎯|Meta-ийн ханш +8%|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🚀Майкрософт хүлээлтээс давлаа!|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

 АНУ-ын эдийн засаг 3%-иар өсөж, хүлээлтээс давлаа 📈

Өмнөх улиралд 0.5%-иар агшсан АНУ-ын эдийн засаг 2025 оны хоёрдугаар улиралд 3%-иар өсөв.

🚢Үүнд, иргэдийн хэрэглээ 1.4%-иар нэмэгдэж , импорт 30.3%-иар огцом буурсан нь нөлөөлжээ. Тарифын нөлөөгөөр компаниуд өмнөх улиралд их хэмжээгээр бараагаа татсан бол энэ улиралд захиалгаа бууруулсан байна.

🤔Одоогоор инфляц бага зэрэг намдсан ч бүрэн хяналтад ороогүй хэвээр байна. Тодруулбал, үнийн өсөлтийн төвшин (PCE) 2.1%, үндсэн инфляц (core PCE) 2.5% байгаа учраас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг хэвээр үлдээх төлөвтэй байгаа юм.

Биткойны дараагийн чухал эсэргүүцлийн түвшин $141,000 байх магадлалтай 🪙

🎯2025.07.31-нд Glassnode-аас гаргасан тайлангаас харахад биткойны үнэ ойрын хугацаанд өсөлтөө хадгалбал дараагийн чухал эсэргүүцлийн түвшин нь 141,000 ам.доллар байх магадлалтай байна.

💹Одоогоор биткойн 117,600 долларын орчимд арилжаалагдаж байгаа юм. Харин богино хугацаанд койн эзэмшигчдийн 👥 дундаж худалдан авалтын үнэ (STH Cost Basis) нь 105,400 доллар байна. Энэ нь богино хугацааны арилжаачид ашигтай байгааг илтгэнэ.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

🚀Meta-ийн ашиг хүлээлтээс огцом давж, хувьцааны ханш 8%-иар өсөв

🤩Meta Platforms-ын 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс хол давснаар хувьцааны ханш нь 8%-иар өсөв.

📢Өсөлтийн гол шалтгаан нь Meta-гийн үндсэн бизнес болох зар сурталчилгааны орлого 💵46.5 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн 44.07 тэрбумын хүлээлтийг илт давсантай холбоотой.

Энэ нь:

  • Хэрэглэгчдийн идэвх сэргэсэн

  • Зорилтот сурталчилгааны технологи сайжирсан

  • Брэндүүд Meta-ийн платформууд руу дахин чиглэж буйг харуулж байна.

Майкрософт-ын ашиг Уолл Стритийн хүлээлтээс давлаа 💻

☁️Үүлэн технологийн бизнесийн тогтвортой өсөлт Майкрософт компанийн ашгийг өсгөж, тайлангийн дараа хувьцааны үнэ нь 6%-иар өссөн байна.

💵Тодруулбал, 4-р улирлын нэгж хувьцаанд ногдох ашиг $3.65 хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас $3.37-оос давжээ.

📊Мөн орлого нь 18%-иар өсөж, $76.4 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлт болох $73.79 тэрбумыг давав.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

Qualcomm-ын орлого нэмэгдсэн ч ханш нь уналаа 📈📉

⚙️Чип үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Qualcomm компанийн 2025 оны 2-р улирлын санхүүгийн тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс давсан ч, тайлангийн дараах арилжаагаар хувьцааны үнэ нь унажээ.

Эерэг үзүүлэлтүүд:

🚀Компанийн нийт орлого 10.37 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 10.35 тэрбумын таамгийг давж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 2.77 ам.доллар буюу хүлээгдэж байсан 2.71 ам.доллароос өндөр гарчээ. 🎯 Цэвэр ашиг нь 2.66 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 24%-иар өссөн байна.