- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТУН УДАХГҮЙ 📢 СЗХ-ООС “БЭРС-3” ХБҮЦ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
ТУН УДАХГҮЙ 📢 СЗХ-ООС “БЭРС-3” ХБҮЦ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
Tesla - 8.7% өсөлт | Manchester United - Хэлцэл | Ethereum - Асуудал | Ам.долларын бонд- 6.23%-14.69%

💠Санхүүгийн Зохицуулах Хорооноос “БЭРС-3” ХБҮЦ гаргах зөвшөөрлийг олголоо
💠Tesla компани S&P 500-д орсноос хойш хувьцааны ханш нь 8.7 хувиар өсжээ
💠Их Британийн тэрбумтан Manchester United клубын 25%-ийг эзэмшилдээ авлаа.
💠2023 онд Ethereum-ын зах зээлийн үнэлгээ 85%-иар өссөн ч асуудалтай байна.
💠Биотехнологийн Karuna Therapeutics компани 14 тэрбум ам.доллараар зарагдана.
💠Ам.долларын бондын өгөөж 6.23%-14.69%-тай байна.
💠МХБ-ийн 2023.12.22-ны өдрийн арилжаа

📊 COMING SOON
Санхүүгийн Зохицуулах Хорооноос “БЭРС-3” ХБҮЦ гаргах зөвшөөрлийг олголоо
Бэрс Эй Би Эс Лояалти ТЗК ХХК нь 2023 оны 12 сарын 22-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/ гаргах зөвшөөрлөө авлаа.
Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй хөрөнгө оруулагчдын өндөр итгэлийг хүлээсэн туршлагатай хамт олон юм.

Тодруулбал, 2022 онд 10 тэрбум, 2023 онд 9 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалсан бөгөөд эргэн төлөлтөө хуваарийн дагуу тогтмол хариуцлагатайгаар хийж буйгаараа дотоодын хөрөнгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани билээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалсан, хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн юм.
ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

🔎ӨСӨХ ҮҮ? БУУРАХ УУ?
Tesla компани S&P 500-д орсноос хойш хувьцааны ханш нь 8.7 хувиар өсжээ
Tesla компани хувьцаагаа 2020.12.22-нд S&P 500 индексд бүртгүүлснээс хойш 232 ам.долларт ханшаа барьж ирсэн юм.
Харин 2023 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар тус компанийн нэгж хувьцааны ханш 252 ам.доллар байгаа нь 8.7 хувийн өсөлт болж байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад S&P500 индекс сүүлийн арилжаагаар 27 хувиар өссөн байна.

Цаашид яах бол?
Wall Street-ийн шинжээчид 2024 онд АНУ болон Европын зарим улсын Засгийн газрууд Tesla-ийн автомашинуудад татаас өгөхөө зогсоосноор эрэлт удааширч тус компанийн ашиг, орлого буурахад нөлөөлж магадгүй гэж үзэж байна.


🔎ХЭЛЦЭЛ
Их Британийн тэрбумтан Manchester United клубын 25%-ийг эзэмшилдээ авна.
Их Британийн тэрбумтан Жим Рэтклиффийн удирддаг INEOS компани нь Английн Premier League-ийн Manchester United клубыг худалдан авах хэлцлийг хийж байна.
Ингэснээр Жим Рэтклифф Manchester United клубын B зэрэглэлийн хувьцааны 25 болон А зэрэглэлийн хувьцааны 25 хүртэлх хувийг худалдан авах эрх үүслээ.

Хэлцлийн үр дүнд Manchester United клубын ихэнх хувийг эзэмшдэг Глэйзэрийн гэр бүл болон бусад хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаандаа 33 ам.доллар хүлээн авна.
Гэхдээ тус хэлцэл эцэслэгдэхийн тулд Английн Premier League-ийн зөвшөөрөл шаардагдах юм.

Өмнө нь Жим Рэтклифф Лондоны Chelsea клубыг худалдан авах оролдого хийж байсан удаатай.

🔅 ХУДАЛДАН АВАЛТ
Биотехнологийн Karuna Therapeutics компани 14 тэрбум ам.доллараар зарагдана.
Дэлхийн эрүүл мэндийн салбарын компаниудын эхний 10-т бичигддэг АНУ-д төвтэй Bristol Myers Squibb компани биотехнологийн салбарын шинэхэн бөгөөд эрч хүчтэй яваа Karuna Therapeutics компанийг худалдан авах болсноо зарлалаа.
Тодруулбал, Bristol Myers Squibb компани Karuna Therapeutics-ийн нэгж хувьцааг 330 ам.доллараар буюу нийт 14 тэрбум ам.доллараар худалдан авах юм байна.
Энэхүү мэдээллийн дараа KRTX.NASDAQ-ийн хувьцааны ханш өдрийн дотор 47 хувиар өслөө.

Karuna Therapeutics нь 2019 онд NASDAQ-ын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн бөгөөд сэтгэц, мэдрэлийн эм хөгжүүлэгч компани юм.
Тус компани Bristol Myers Squibb компанийг худалдаж авснаар бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон борлуулалтын шугамыг нэмэгдүүлэх боломж үүснэ.

🔅 АСУУДАЛ
2023 онд Ethereum-ын зах зээлийн үнэлгээ 85%-иар өссөн ч асуудалтай байна.
Энэ онд Ethereum мэдэгдэхүйц сайн өссөн ч блокчейн технологийн бусад томоохон бүтээгдэхүүнтэй харьцуулахад муу үзүүлэлттэй байна. Тодруулбал, Ethereum суурилсан ETF бүтээгдэхүүнийг эс тооцвол тус бүтээгдэхүүн өрсөлдөх чадвараа алдаж байна.
Ethereum-ийн шилжүүлэг удаан, гүйлгээний шимтгэл өндөр байгаа нь DeFi экосистемийн өсөлтийн боломжийг хаасан.
Ethereum нь удаан хугацааны туршид төвлөрсөн бус програмуудын тэргүүлэх платформ байсан ч сүүлийн үед хураамж нь хэт өндөр болж, гүйлгээний хугацаа удааширч байгаа нь хөгжүүлэгчид болон байнгын хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байна.

Гэтэл нөгөө талд Солана нь шилжүүлгийн хурд болон зардлаар Ethereum-ээс илт давуу байгаа бөгөөд хэрэглэгчид ч илүү өргөжих боломжтой, хэмнэлттэй блокчэйн гэж тодорхойлж байна.
Тиймээс Соланад зах зээлд байр сууриа тэлэх боломж бүрдэж Ethereum-ийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан юм.

Хэрэв Ethereum нь одоо тулгамдаж буй асуудлаа яаралтай, үр ашигтайгаар шийдвэрлэхгүй бол DeFi дэх анхдагч статусаа өрсөлдөгчдөдөө алдах эрсдэл үүсээд байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.23%-14.69%-ТАЙ БАЙНА.
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.23%-7.33% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.91%-.14.69%-тай байна.

🚩Бид танд ам.долларын бондод хөрөнгө оруулахад зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.12.22-ны өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 883,046,383 төгрөгийн үнийн дүн бүхий 993,582 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,530 ширхэг нэгж эрх 1,066,846 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,019 ширхэг бонд 601,900,000 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 51,066 ширхэг үнэт цаас 2,553,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,137,982,720 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 256,725 ам доллар буюу 876,918,688 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар буюу 1,732,317,899 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 175 багц 1,120,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 195,776,000 ам.доллар буюу 668,729,703,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 683,516,235,575 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар өсч, 38,861.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,864,735,353,213 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
