- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 3️⃣АНУ-ын 2-р сарын инфляц 2.4%, харин энэ 3-р сар яах бол?
3️⃣АНУ-ын 2-р сарын инфляц 2.4%, харин энэ 3-р сар яах бол?
АНУ 3-р сарын инфляц яах бол? | Иран нефтээ Хятад руу экспортолсоор байна | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

АНУ-ын 2-р сарын инфляц 2.4%, харин энэ 3-р сар яах бол?
АНУ-д хэрэглээний үнийн өсөлт 2026 оны 2-р сард жилийн дүнгээр 2.4% болсон нь эдийн засагчдын таамаглалтай бүрэн нийцсэн үзүүлэлт байлаа. Энэ нь өмнөх сарын түвшинтэй адил хэвээр байна.

Хэрэв Ойрх Дорнод дахь дайн удаан үргэлжилж, нөхцөл байдал хүндрэх юм бол АНУ-д инфляцын дарамт дахин нэмэгдэх эрсдэлтэй. Газрын тосны ханш одоогийн 90-95 орчим ам.долларт удаан хадгалагдвал инфляц 3.0-3.2 хувийн түвшинд хүрэх магадлалтай.
Энэ нь ХНС эдийн засаг сулрах шинжтэй байгаа энэ үед ч бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжийг авч үзэхэд хүргэж болзошгүй. Одоогийн байдлаар зах зээлийн хүлээлтээр Fed ирэх долоо хоногт болох бодлогын хурлаараа хүүг өөрчлөхгүй, 3.5%–3.75% түвшинд хэвээр үлдээх магадлал өндөр байгаа юм. Ирантай холбоотой дайн нефтийн зах зээлд савлагаа үүсгэж байгаа тул цаашдын инфляцын төлөв тодорхойгүй хэвээр байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.
🏭 Барилга - 20%

🛢️Дайны үеэр ч Иран нефтээ Хятад руу экспортолсоор байна
АНУ-Израиль болон Ираны хооронд дайн үргэлжилж, дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсээд байгаа ч Иран улс Хормузын хоолойгоор дамжуулан Хятад руу нефть экспортолсоор байна. Дайн 2-р сарын 28-нд эхэлсэн бөгөөд үүнээс хойш Иран 12 сая баррель орчим нефтийг тээвэрлэн экспортлосон байна.

Иран мөн нефть экспортлох өөр гарц хайж эхэлсэн байна. Тухайлбал Оманы булан дахь Jask Oil Terminal-с нефть ачих ажиллагааг дахин эхлүүлжээ. Энэ терминал нь Хормузын хоолойг бүрэн тойрч нефть экспортлох боломжтой цорын ганц гарц юм.
Мөн Хятад улс дайны эрсдэлийг харгалзан нефтийн стратегийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа ба Хятадын нефтийн нөөц ойролцоогоор 1.2 тэрбум баррель. Энэ нь 3–4 сарын дотоодын хэрэгцээг хангах хэмжээ юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

