- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🔔Зах зээл 3 өдөр дараалан унаж буйн шалтгаан
🔔Зах зээл 3 өдөр дараалан унаж буйн шалтгаан
🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл | АНУ -Ажлын байр | Nvidia - Шалгах уу? | Байден - Хориглоно | Эдийн засаг - Өсөлт 5.6
Зах зээл 3 өдөр дараалан унаж буйн шалтгаан
Дэлхийн 🌐 хөрөнгийн зах зээл болон 🛢️газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан уналаа. Харин аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог АНУ-ын Засгийн газрын бонд, Японы иений эрэлт нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн өсөлт удааширч магадгүй гэсэн болгоомжлолыг нэмж байна.
Шинжээчид 🛢️газрын тосны үнэ 1%-иар буурсан шалтгааныг эрэлт багасна гэсэн айдсаас үүдэлтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн сард 📜АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна.
Тухайлбал, АНУ-ын шинэ ажлын байрны тоо сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн нь зах зээлийн уналтыг дэмжиж байна.
АНУ-ын 📝үйлдвэрлэлийн мэдээ сул гарсан учраас мягмар гарагт Уолл Стритийн гол индексүүд оны эхнээс хойших хамгийн өндөр уналтыг үзүүллээ.
Лхагва гарагт хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхой мэдээллийг хүлээж байсан ч S&P 500 индекс хэлбэлзсээр эцэст нь унаж хаагдсан юм.
Тэгвэл 📆 баасан гарагт зарлагдах АНУ-ын ажлын байрны тайлан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Холбооны нөөцийн сан ямар бодлогын хүү барих зэргийг шийдвэрлэх гол үзүүлэлт болох хүлээлттэй байна.
АНУ-ын Хууль зүйн яамнаас Nvidia-г шалгах эсэх нь тодорхойгүй байна.
Блүүмбергээр ⚖️ “АНУ-ын Хууль зүйн яам нь Nvidia болон зарим компанийг өрсөлдөөний тухай хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болсон” гэж мэдээлсэн.
Мөн хоёр ч эх сурвалж Хууль зүйн яамнаас Nvidia-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх бизнесийг шалгаж байна гэж мэдээлсэн юм.
Түүнчлэн 🏢 Nvidia компани Израйлын Run компанийг 700 сая ам.доллараар худалдаж авсан нь хиймэл оюун ухааны зах зээлд монопольчилж болзошгүй эсэхийг судалж байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Харин NVDA компаниас "Бид энэ талаар ⚖️АНУ-ын Хууль зүйн яамнаас лавласан. Бидэнд ямар нэгэн хууль зөрчсөн талаарх дуудлага ирээгүй. Гэхдээ бид шаардлага гарвал бизнесийнхээ талаар хариулахад бэлэн байна" гэж мэдэгджээ.
Одоогоор 🗽Хууль зүйн яамнаас энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
АНУ-д ажлын байрны тоо буурлаа.
Хөрөнгө оруулагчид эдийн засаг эгзэгтэй байгаа үед хөдөлмөрийн зах зээлийн мэдээг анхааралтай ажиглаж байна.
Өчигдөр 🗽АНУ-ын 7 сарын нээлттэй ажлын байрны тоон мэдээлэл хүлээлтээс бага гарсан байна.
Долоон сард нийт 👷7.67 сая нээлттэй ажлын байр зарлагдсан нь 6 сарын 7.9 саяас бага буюу 2021 оны 1 сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
Харин 7 сард нийт 👷 5.5 сая хүн ажилд орсон нь 6 сараас бага зэрэг өсжээ. 7 сард ажилд орсон хүний тоо нийт нээлттэй ажлын байранд эзлэх 3.3% хэмжээнээс 3.5% болж өссөн байна.
US Steel-ийн хэлцэлд Biden хориг тавих магадлалтай байна.
Японы ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nippon Steel компани US Steel компанийг 💰14.1 тэрбум ам.доллароор худалдан авахын тулд хуулийн бүх боломжит хувилбарыг ашиглахаа мэдэгдлээ.
Одоогоор энэхүү хэлцлийг АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо хянаж байгаа бөгөөд энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарах аж.
Гэвч 👆 энэ хэлцэлд АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden улсын чухал салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулалт орж ирэх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа учраас хориг тавихаар төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалж нь мэдээлсэн байна.
Хэрэв хориг тавигдвал ⚖️ шүүхийн маргаан үүсэх магадлалтай юм.
Энэхүү мэдээлэл гарснаас хойш US Steel компанийн хувьцааны ханш 🚩17 хувиар огцом унасан нь 2017 оны 4 сараас хойших хамгийн өндөр уналт боллоо.
OPEC газрын тосны нийлүүлэлтээ танана.
Энэ долоо хоногийн эхээр 🛢️брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 73 ам.доллароос доошилж 2023 оны эцсээс хойших хамгийн доод түвшинд хүрээд байна.
Улмаар 👆 газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тэнцэлд зөрүү гарсан учир OPEC-ийн өргөтгөсөн бүлэг олборлолтоо нэмэх төлөвлөгөөгөө хойшлуулах талаар хэлэлцэж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус бүлэг 10 сард өдөрт 🪔180 мянган баррелиар олборлолтоо нэмэхээр төлөвлөж байсан ч хэрэгжүүлэхгүй байх магадлал өндөр байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, 🛢️газрын тосны хамгийн том хэрэглэгч орнууд болох Хятад, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн олборлолтоо нэмэх төлөвлөгөөг өөрчилж болзошгүй байна.
Өнөөдрийн байдлаар 🪔 WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 69 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа бол брент төрлийн газрын тосны үнэ 73 ам.доллароор арилжаалагдаж байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
Шинжээчид Монголын эдийн засгийг 2024 оны эцэст 5.6 орчим хувиар өснө гэж төсөөлж байна.
Энэхүү 📈 өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбарын идэвхжил гол нөлөөг үзүүлэх төлөвтэй байна.
Оюутолгойн ⛰️ гүний уурхайн олборлолт үргэлжилж зэсийн баяжмал дахь зэс, алтны агууламж нэмэгдэхийн зэрэгцээ нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өссөнөөр уул уурхайн салбарын өсөлтийг тэтгэх боломжтой.
Уул уурхайн 🚂бүтээгдэхүүний экспортын өсөлтийн нөлөөгөөр тээврийн салбар өсөлттэй байх бол аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн нөлөөгөөр сүүлийн хагас жилд худалдаа, үйлчилгээний салбар өсөх хүлээлтийг дэвшүүллээ.
“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🔔
Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан.
Тус академи нь 🧑🎓 хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗
Бүртгэл: 2024.09.01-2023.09.12
Сургалт: 2024.09.14/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.
8688-9922 | 8888-0272 |
МХБ-ийн 2024.09.04-ний өдрийн арилжаа
2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 299,656,265 төгрөгийн үнийн дүн бүхий 507,348 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Бодь Даатгал ХК (BODI +5.24%)
Хөвсгөл хүнс ХК (HHS +4.61%)
Шарын гол ХК (SHG +3.76%)
Атар-Өргөө ХК (ATR -14.88%)
Силикат ХК (SIL -13.04%),
Женко тур бюро ХК (JTB -12.92%)
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,670 ширхэг нэгж эрх 18,132,678 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 230 ширхэг үнэт цаас 12,250,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 2,790,857 ширхэг үнэт цаас 3,733,845,210 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵 4,063,884,153 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 💹 0.09% хувиар өсөж, 48,941.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,090,020,396,076 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!