💰АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТӨСВӨӨ НЭМНЭ

| АНУ-ын батлан хамгаалах💲 | АНУ-ын ажилгүйдлийн📜тайлан | Хятадын инфляц | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

💰АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТӨСВӨӨ НЭМНЭ.

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “тогтворгүй, аюултай энэ цаг үед” АНУ-ын батлан хамгаалах төсвийг 2027 он гэхэд 💰1.5 их наяд ам.долларт хүргэхийг уриаллаа.Тус өсөлт нь Конгрессын арванхоёрдугаар сард баталсан 901 тэрбум ам.долларын батлан хамгаалах төсвөөс 50 гаруй хувиар өндөр дүн юм.

🔵Тэрбээр мөн АНУ-ын батлан хамгаалахын томоохон гэрээт компаниуд эзэмшигч нэгдлүүдээ түргэсгэж, шинэ үйлдвэр барихгүй тохиолдолд удирдлагууд болон хувьцаа эзэмшигчдэд олгодог татварыг хязгаарлана гэж мэдэгдэв.

🔵Тус мэдэгдлийн дараа 🗽Нью-Йоркийн зах зээлийн дараах арилжаагаар АНУ-ын батлан хамгаалах тэргүүлэх үйлдвэрлэгчид болох “Lockheed Martin”, “Northrop Grumman”, “Raytheon” зэрэг компанийн хувьцааны ханш 5 гаруй хувиар өсжээ.

🔵Хэдийгээр эдийн засагчид АНУ-ын зардал, орлогын зөрүү тогтворгүй түвшинд хүрснийг анхааруулж байсан ч Трамп тарифын бодлогоос төлөвлөж буй орлогын ачаар Вашингтон түүний санал болгож буй 💰1.5 их наяд ам.долларын батлан хамгаалах төсвийг “амархан батлах чадна” гэж мэдэгдэв.

🔵Тэрбээр цааш нь дурдахдаа байлдааны бэлэн байдлыг хадгалахын тулд АНУ болон түүний холбоотнуудад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг онцоллоо.

📜АНУ-ЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИНГИЙН ТАЙЛАН ӨНӨӨДӨР ЗАРЛАГДАНА

🔵АНУ-ын 2025 оны 12-р сарын ажилгүйдлийн түвшин 4.6 % орчим байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ нь ажлын байрны өсөлт сул, ажлын байраа сольж байгаа хүмүүсийн хэмжээ бага хэвээр байгааг илтгэж байна.

🔵Өнөөдөр орой буюу 1-р сарын 9 өдөр  АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо ажилгүйдлийн тоо мэдээг зарлана.  Энэхүү тогтвортой буюу сул ажил олголтын байдал нь ХНС-ийн бодлогын хүүг хэрхэх шийдвэрт нөлөөлж магадгүй юм.

🔵Сүүлийн хурлаар Төв банк бодлогын хүүг бууруулсан ч цаашид хүүг дараагийн мэдээллүүдийг харж байж бууруулах эсэхийг шийдэх хандлагатай байна. Санхүүгийн зах зээлүүд одооныхтой адил ирэх сард хүү буурах магадлал бага гэж үнэлж байгаа ч, 4-р сараас эхлэн буурах боломж нэмэгдэж байгаа билээ. 

ХЯТАДЫН ИНФЛЯЦ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН 📈ДЭЭД ТҮВШИНД ХҮРСЭН Ч ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЭРЭЛТ СУЛ ХЭВЭЭР БАЙНА

🔵2025 оны 12-р сард БНХАУ-ын хэрэглээний үнийн өсөлт инфляц жилийн 0.8 хувьд хүрч, 2023 оны 2-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь 11-р сарын 0.7 хувийн өсөлтөөс нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд эдийн засагчдын хүлээлттэй нийцсэн байна. Сарын дүнгээр хэрэглээний үнэ 0.2 хувиар өссөн нь зах зээлийн таамгаас давсан үзүүлэлт байв.

🔵Гэсэн хэдий ч үйлдвэрийн гаралтын үнэ буюу үйлдвэрлэгчийн үнийн индекс жилийн 1.9 хувиар буурч, дефляци 3 жил гаруй үргэлжилж буйг харууллаа. Хэдийгээр энэ бууралт өмнөх сарынхаас арай саарсан ч бодит эдийн засаг дахь эрэлтийн сулрал бүрэн арилгагдаагүй хэвээр байгааг илтгэж байна. Хүнс, эрчим хүчний үнийг хассан суурь инфляц 1.2 хувьтай гарч, өмнөх сарын түвшинд хадгалагдлаа.

🔵Хятад улс 2025 онд ойролцоогоор 5 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлэх хандлагатай байгаа ч хэрэглэгчид ажлын байрны тодорхой бус байдал, удаан үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн хямралаас шалтгаалан зарцуулалтад болгоомжтой хандаж байна. Үүний улмаас дефляцийн дарамт эдийн засагт хадгалагдсаар байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд