- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 25.23-30.4%-ИЙН ХҮҮТЭЙ КОМПАНИЙН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
25.23-30.4%-ИЙН ХҮҮТЭЙ КОМПАНИЙН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
S&P500 индекс -Өсөлт | Гутал ХК-Ногдол ашиг | 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Бух зах зээлийн мөчлөг үргэлжилснээр 2034 онд S&P500 индекс 4500-аас 14000-д хүрч өснө гэж RBC дүгнэжээ. | Хөрөнгийн зах он гарснаар 20 гаруй хувиар өслөө. Энэхүү өсөлт нь 2034 онд SP500 индекс 14000 ам.доллар хүртэл өсөх “өсөлтийн мөчлөг”-ийн нэгээхэн хэсэг байж болох юм.
Энэ 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана. | Өнгөрсөн төв банкны хурлаар бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн нь дараагийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлалыг бууруулж байгаа ч инфляцийн тоон үзүүлэлт ямар гарахаас бүх зүйл шалтгаална.
Элон Маск Зукербергтэй хийх холимог тулааныг X сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ. | Сошиал сүлжээний магнатууд өнгөрсөн зургадугаар сараас хойш Лас Вегас хотод холимог тулааны тэмцээнд оролцох тухай яриа явж байгаа юм.
Гутал ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна. | Тус компани нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Их Британид зээлийн хүү өндөр байна. | Их Британийн инфляци өнгөрсөн аравдугаар сард сүүлийн 41 жилийн дээд цэгт буюу 11.1%-д хүрч, бусад орноос илүү удаан буурч, 6-р сард 7.9% байсан нь маш муу үзүүлэлт юм.
МХБ-ийн 7 хоногийн арилжааны тойм | "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 5 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 53,418,913,212.27 төгрөгийн арилжаа хийсэн байна.

ӨСӨЛТ
Бух зах зээлийн мөчлөг үргэлжилснээр 2034 онд S&P500 индекс 4500-аас 14000-д хүрч өснө гэж RBC дүгнэжээ.
Хөрөнгийн зах он гарсаар 20 гаруй хувиар өслөө. Энэхүү өсөлт нь 2034 онд SP500 индекс 14000 ам.доллар хүртэл өсөх “өсөлтийн мөчлөг”-ийн нэгээхэн хэсэг байж болох юм.
RBC (Royal Bank of Canada)-ийн текникал стратегич Роберт Слюмерийн хэлснээр 2016 оноос хойш эхэлсэн өсөлтийн трэнд нь хөрөнгийн зах зээлд хадгалагдана гэж үзжээ.
Энэхүү урт хугацааны өсөлтийн трэнд нь 16-18 жилийн туршид зах зээлийг өөрийг нь дэмжих ба 2030 оны дунд хүртэл үргэлжилснээр SP500 индекс 14000 ам.долларт хүрэх боломжтойг онцолжээ.

Түүний тооцооллоор SP500 индекс 2034 онд 209%-ийн өсөлтийг үзүүлж одоогийнхоос 3 дахин өсөхөөс гадна жилд дунджаар ам.долларын 10% өсөлтийг үзүүлэх төсөөлөлтэй байна.
СЕНСАЦИ
Элон Маск Зукербергтэй хийх холимог тулааныг X сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ
Технологийн салбарын магнатууд болох Элон Маск, Марк Зукерберг нар зургаадугаар сарын сүүлээр дэвжээн дээр тулалдана хэмээн цахим орчныг шуугиулаад байсан. Элон Маск анх тулалдах санал тавихад Зукерберг наймдугаар сарын 26-нд тулалдъя гэсэн ч Маскийн зүгээс үүнд одоо хүртэл хариу хэлээгүй байгаа аж.
Тэгвэл Элон Маск өчигдөр Meta (META.O) компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергтэй хийх тулаанаа хуучнаар Twitter буюу “X” сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ.
Тэгвэл Элон Маск өчигдөр Meta (META.O) компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергтэй хийх тулаанаа хуучнаар Twitter буюу “X” сувгаар шууд дамжуулна гэж мэдэгджээ.
"Зук ба Маскийн тулааныг X-ээр шууд дамжуулах болно. Орлогыг ахмад дайчдад зориулсан буяны ажилд зориулах болно" гэж Маск ням гарагийн өглөө X сувгийн нийтлэлдээ бичсэн байна.
Харин хариуд нь Марк Зукерберг саяхан гаргасан Threads-дээ “Хандив цуглуулах арай өөр найдвартай платформ ашигласан нь дээр биш үү” хэмээн хариу пост бичсэн байна.


БАНКНЫ БАТАЛГААТ ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



НОГДОЛ АШИГ
Гутал ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна.
"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг, мөн үеийн санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэргийг үндэслэн нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар болсон байна.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбогдох хууль, журмын дагуу олгохоо мэдэгдлээ.


ӨНДӨР ӨГӨӨЖ
ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.
Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДЭЛХИЙД
Их Британид зээлийн хүү өндөр байна.
Харин ирэх баасан гарагт Их Британийн хоёрдугаар улирлын ДНБ-ий мэдээлэл гарна. Шинжээчдийн үзэж буйгаар тус тоон үзүүлэлт бага зэрэг өсөлттэй байх төлөвтэй байгаа нь эдийн засаг зогсонги байдалд хэвээр байгааг харуулж байна.
Английн Төв банк өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн бодлогын хүүг сүүлийн 15 жилийн дээд түвшинд буюу 14 дэх удаагаа нэмж 5.25%-д хүргэсэн нь хэсэг хугацаанд зээлийн хүү өндөр байх магадлалтайг сануулж байна.
Их Британийн инфляци өнгөрсөн аравдугаар сард сүүлийн 41 жилийн дээд цэгт буюу 11.1%-д хүрч, бусад орноос илүү удаан буурч, 6-р сард 7.9% байсан нь маш муу үзүүлэлт юм.

Захирагчийн орлогч Бен Броадбент хэлэхдээ “Төв банкнаас ирэх жилүүдэд эдийн засаг бага зэрэг өснө гэж үзэж байгаа ч урт хугацааны туршид харьцангуй өндөр хүүтэй байх нь инфляцийг бууруулах гол түлхүүр юм” хэмээжээ.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?
33 ОРНЫ 150 БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
Дэлхийд рейтингээрээ 3-т эрэмблэгддэг Interactive Brokers нь платформыг ашиглаж дэлхийн 33 орны 150 хөрөнгийн биржийн арилжаанд 24 валют ашиглан оролцох боломжийг Голомт Капитал компани олгож байна.

Мөн IBKR платформ дээр худалдан авах боломжтой санхүүгийн хэрэгслүүдийн дунд хувьцаа, ETF, опцион, фьючерс, спот валютын хос, криптовалют, алт, бонд, хамтын сан (mutual fund), хамгаалалтын сан (hedge fund), алгоритмын арилжаа болон идэвхтэй багцууд ордог.
☝️ Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ДЭЛХИЙД
Энэ 4 дэх өдөр АНУ-ын инфляцын тайланг зарлана.
Хөрөнгө оруулагчдын анхааралын төвд байгаа АНУ-ын инфляцийн мэдээллийг пүрэв гарагт зарлана.
Өнгөрсөн төв банкны хурлаар бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр нэмсэн нь дараагийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлалыг бууруулж байгаа ч инфляцийн тоон үзүүлэлт ямар гарахаас бүх зүйл шалтгаалж байгаа юм.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДОТООДЫН АРИЛЖАА8
МХБ-ийн 7 хоногийн арилжааны тойм

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 5 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 53,418,913,212.27 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 71 компанийн 7,802,527 ширхэг хувьцааг 909,196,117.04 төгрөгөөр арилжааллаа.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,121 ширхэг үнэт цаасыг 211,995,000 төгрөгөөр арилжаалав.
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр багцын арилжаагаар нийт 1,651,335 ширхэг үнэт цаасыг 1,880,002,360 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 10,801,644,730,607 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,475.09 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
