💵 Эрдэнэ Ресурс компани 25 сая канад долларын санхүүжилт татлаа

| ⛏Таваарын супер цикл | “ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

Таваарын супер цикл үргэлжилж байна. 

⚔️Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, улмаар зэвсэглэл, батлан хамгаалахын уралдаан эрчимжиж байгаа нь алтны өсөх гол шалтгаан аж. Батлан хамгаалахын салбарын компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний металл хэрэгцээтэй болж, үүнтэй зэрэгцэн тус салбарын хувьцааны ханш ч огцом өсөж байна.

🌍Мөн металлын үнийг дэмжиж буй өөр нэг хүчин зүйл нь улс орнуудын хиймэл оюуны өрсөлдөөн бөгөөд энэ нь технологийн салбарт капиталын зардлыг огцом өсгөжээ. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2027 онд АНУ-ын батлан хамгаалахын зардлыг одоогийн $906 тэрбум ам.доллароос $1.5 их наяд ам.долларт хүргэх санал дэвшүүлсэн нь салбарт дахин нэг түлхэц өгчээ. Тэрбээр үүнийг түгшүүртэй, аюултай цаг үетэй холбон тайлбарласан байна. Энэхүү бодлогын дарамт нь АНУ-ын Венесуэлтэй холбоотой үйлдлүүд, Гренландад байрлах Америкийн цэргийн баазуудын талаархи хэлэлцээ, мөн Ираны орчим дахь цэргийн оролцоог нэмэгдүүлсэн зэрэг геополитикийн үйл явдлуудын үргэлжлэл юм.

📊 Металлын үнийн өсөлт нь түүхий эдийн зах зээл даяар тархжээ. Цагаан тугалга, мөнгө, платин, паллади болон алтны үнэ энэ он гарсаар S&P GSCI түүхий эдийн спот индексээс давж өссөн.

🎉“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

📈Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-ын “ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 10:00 цагт Монгол Хөрөнгийн Биржид цан цохисноор эхэлсэн билээ.

🎉Арилжааны цонх нээгдсэнээс хойш 2 цагийн дотор 50.0 тэрбум төгрөгийн захиалга ирснээр нийт төлөвлөсөн татан төвлөрүүлэх дүн 100 хувь биелж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ХБҮЦ ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА

Эрхэм харилцагч та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

 📉Санах ойн чипийн хомсдол 2027 он хүртэл үргэлжилнэ

⚙️Хиймэл оюуны дата төвүүдийн огцом тэлэлтээс үүдэн санах ойн чипийн эрэлт асар хурдтай өсөж, нийлүүлэлт гүйцэхгүй байгаа байдал 2026–2027 он хүртэл үргэлжилнэ гэж салбарын томоохон удирдлага анхаарууллаа.

🌍Дэлхийн санах ойн зах зээлийг тэргүүлэгч Samsung Electronics, SK Hynix, Micron үйлдвэрүүд үйлдвэрлэлээ тэлэхээр зорьж байгаа ч шинэ хүчин чадал ашиглалтад ороход дор хаяж 2 жил шаардлагатай тул хомсдол богино хугацаанд арилна гэж үзэх боломжгүй байна. Үүний улмаас санах ойн чипийн үнэ аль хэдийн өсөж эхэлсэн бөгөөд зарим шинжээчид үүнийг уламжлалт мөчлөгөөс давсан супер цикл гэж нэрлэж байна. Энэ нь санах ойн үйлдвэрлэгчдэд ашигтай ч электроникийн компаниудад дарамт болж байна.

 💵 Эрдэнэ Ресурс компани 25 сая канад долларын санхүүжилт татлаа

Erdene Resource Development Corp. нь хаалттай хувьцаа гаргалт хийх гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү хэлцлээр компани 2,809,000 ширхэг энгийн хувьцааг нэгжийг нь 8.90 канад доллараар арилжиж, нийт 25.0 сая канад долларын санхүүжилт татах юм.

Мөн андеррайтерууд нэмэлтээр 421,000 хувьцаа ижил үнээр худалдан авах эрхтэй бөгөөд ингэснээр татах боломжтой санхүүжилтийн хэмжээ цааш нэмэгдэх боломжтой байна. Татсан хөрөнгийг Mongolian Mining Corporation-той байгуулсан стратегийн түншлэлээс гадуурх талбайн хайгуул, техникийн судалгаа хийхэд зарцуулах бөгөөд үүнд компанийн 100% эзэмшлийн Зуун Мод молибден-зэсийн орд багтана. Мөн зорилтот талбайн үнэлгээ, компанийн ерөнхий үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглах юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд