- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР 6 САРД ДЕФОЛТ ЗАРЛАЖ МАГАДГҮЙ
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР 6 САРД ДЕФОЛТ ЗАРЛАЖ МАГАДГҮЙ
First Republic Bank зарагдав | Жэк Ма багшилж эхэлжээ. | Эрдэнэ Ресурс нь Зуун мод молибден-зэсийн өрөмдлөгөө эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД | “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН ТОВ ГАРЛАА.
АНУ-ын засгийн газар 6 сард дефолт зарлаж магадгүй | Одоогийн өрийн таазыг өсгөхгүй бол АНУ засгийн газар ирэх сард өрийн төлбөрөө зохицуулах чадваргүй болох магадлалтайг Холбооны Сангийн сайд Жанет Йеллэн мэдэгджээ.
Эрдэнэ Ресурс нь Зуун мод молибден-зэсийн порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл ("Төсөл") дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлжээ.
Алибаба, Ант Группийн үүсгэн байгуулагч Жэк Ма Японы Токио Коллежид багшилж эхэлжээ. | 33 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын тэргүүн баячуудын нэг, Алибаба, Ант Группийн үүсгэн байгуулагч Жэк Ма Японы Токио Коллежид багшилж эхэлжээ.
JPMorgan Chase 10.6 тэрбум ам.доллароор First Republic Bank-ийг худалдан авлаа | Даваа гарагт АНУ-ийн засгийн газар сүүлийн 6 долоо хоногийн турш асуудал дагуулаад байсан First Republic Bank-ийг JP Morgan Chase-д заржээ
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ| ТOP-20 индекс 0.79% хувиар буурч, 37478.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,709,527,579,310 төгрөг боллоо.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын засгийн газар 6 сард дефолт зарлаж магадгүй
Одоогийн өрийн таазыг өсгөхгүй бол АНУ засгийн газар ирэх сард өрийн төлбөрөө зохицуулах чадваргүй болох магадлалтайг Холбооны Сангийн сайд Жанет Йеллэн мэдэгджээ.
Тус асуудлын талаар ярилцахаар ерөнхийлөгч Жое Байден одоогоор Иерусалимд төрийн айлчлал хийж байгаа Кевин МакКартитай 5 сарын 9-нд уулзалт товложээ.

Сүүлд үүнтэй адил хэмжээний өрийн таазны асуудал 2011 онд тохиож байсан бөгөөд 1 сарын байдлаар өрийн тааз 31.4 их наяд ам.долларыг даваад байгаа юм байна.
GCC
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН ТОВ ГАРЛАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байгаа билээ.
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах бөгөөд эхний сургалтын тов гарлаа.
Тодруулбал, уралдаанд оролцогчдод хамгийн чухал мэдээлэл болох "Хөрөнгө оруулалт, арилжааны сэтгэл зүй" сэдвээр ментор Б.Хулан ирэх бямба гарагт ээлжит сургалтыг орох гэж байна.
Хэзээ: 2023.05.06-нд 15:00 цагаас
Суудлын тоо хязгаартай тул (50 хүн) та 7012-1530 дугаарын утсаар бүртгэлээ баталгаажуулна уу.
МЭДЭЭЛЭЛ АВАХ
7012-1530

СОНИН ХАЧИН
Алибаба, Ант Группийн үүсгэн байгуулагч Жэк Ма Японы Токио Коллежид багшилж эхэлжээ.
33 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын тэргүүн баячуудын нэг, Алибаба, Ант Группийн үүсгэн байгуулагч Жэк Ма Японы Токио Коллежид багшилж эхэлжээ. Жэк Ма зочин профессороор ажиллахын зэрэгцээ судалгааны ажлуудад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, өөрийн туршлага мэдлэгээ багш оюутнуудтай хуваалцах юм байна.
4 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Токио Коллеж нь Токиогийн Их сургуулийг гадаадын эрдэмтэд, судлаачидтай холбох гүүр болдог ажээ.
Хэсэг олны нүднээс хол байсан Жэк Магийн шийдвэр нь олны анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд тэрээр Хятадын эрх баригчдын бодлогыг хурцаар шүүмжилж байсны улмаас байнгын хяналтад байх болсон юм.


ХАРИЛЦАГЧД ТАНД ТУСЛАЯ
Гурвалсан гэрээ байгуулчихвал мөнгө хүссэн захиалга хурдан биелдэг гэж сонссон. Яаж байгуулах вэ?


JPMorgan Chase 10.6 тэрбум ам.доллароор First Republic Bank-ийг худалдан авлаа
Даваа гарагт АНУ-ийн засгийн газар сүүлийн 6 долоо хоногийн турш асуудал дагуулаад байсан First Republic Bank-ийг JP Morgan Chase-д заржээ. Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC) өнгөрсөн ням гарагт тус банкийг худалдан авах сонирхолтой байгууллагуудын эцсийн үнийн саналыг хүлээн авч дууссан байна.

Худалдан авагчдын дунд JP Morgan Chase-с гадна PNC Financial Services, Bank America болон Citizens Financial Group зэрэг банкнууд багтжээ.
Тус худалдан авалтыг JPMorgan Chase-ийн хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээн авснаар хувьцааны ханш нь 3.5% өсөлтийг үзүүлсэн байна. Түүнчлэн FDIC тус банкны алдагдлын 13 тэрбум ам.долларыг нөхөн төлөх тооцоололтой байна.
АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

УУЛ УУРХАЙ
Эрдэнэ Ресурс нь Зуун мод молибден-зэсийн порфирийн төсөл дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл ("Төсөл") дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлжээ.

Зуун Мод төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулан их хэмжээний хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэсэн. 2-р улирлын энэхүү хөтөлбөр нь дээрх ажлуудыг үргэлжлүүлэх зэрэгцэн, нэмж 4,000 метр алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчилнэ.
Эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэх ба өнөөгийн нөөцийн талбайг хүрээлэн, шинэ бүсүүдийг тодорхойлох зорилготой. Цаашид гүйцэтгэх томоохон хэмжээний эрдэсжилт тэлэх өрөмдлөгийн хөтөлбөрөөр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 1-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 353,741,231 төгрөгийн үнийн дүн бүхий 1,537,257 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Бөхөг ХК (BHG +14.98%)
Монгол дизель ХК (MDZ +14.97%)
Мандал говь импэкс ХК (MNG +14.97%)
Хамгийн их бууралттай:
Айтүүлс ХК (ITLS -10.79%)
УБ-БҮК ХК (BUK -9.48%
Мик холдинг ХК (MIK -9.09%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,261 ширхэг нэгж эрх 4,966,852 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 5500 ширхэг үнэт цаас 543,070,000 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг бонд 700,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 902,478,083 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.79% хувиар буурч, 37478.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,709,527,579,310 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
