БЭРС-2 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 41 МИНУТАД 100% БИЕЛЛЭЭ

Alphabet-ийн сайн мэдээ | Microsoft-ийн өсөлт | Алтны чангаралт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • БЭРС-2 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, 41 минутын дотор 100 хувь биеллээ | Бэрс Эй Би Эс Плас ТЗХ ХХК-иас хөрөнгө оруулагчдад санал болгож, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн андеррайтераар нь ажилласан “Бэрс-2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих ёслол өчигдөр боллоо.

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-6” ҮР ДҮН | Тэмцээн эхэлснээс хойш АНУ болон Азийн голлох индексүүд 4-10 хувийн өсөлттэй байсан бол манай ТОП-20 оролцогч дунджаар 6.61 хувийн өсөлттэй явж байна.

  • Alphabet хувьцаагаа буцаан худалдан авна | Google-ийн толгой компани Alphabet 70 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна гэж мэдэгдсэнээр хувьцааны ханш нь өслөө. 

  • Microsoft-ийн ашиг орлого хүлээлтийг давснаар хувьцаа нь 5 хувь чангарав | Мягмар гарагт Microsoft гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Хэрэглэгчид зардлаа танаж, өсөлт удааширна гэсэн хүлээлттэй байгаа энэ үед Cloud бизнес нь төсөөлөөгүй сайн гүйцэтгэл үзүүлсэн нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлж урьдчилсан тооцооллоос давсан байна.

  • Алтны ханш 3 өдөр дараалан өсөж 2000 ам.доллар давлаа | Лхагва гарагт алтны ханш өсөлт үзүүлж, техник шинжилгээний үүднээс ихээхэн чухал түвшинд хүрээд байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 37227.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,689,061,693,283 төгрөг боллоо.

 

БЭРС-2 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ, 41 МИНУТЫН ДОТОР 100 ХУВЬ БИЕЛЛЭЭ

Бэрс Эй Би Эс Плас ТЗХ ХХК-иас хөрөнгө оруулагчдад санал болгож, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн андеррайтераар нь ажилласан “Бэрс-2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих ёслол өчигдөр боллоо.

Анхдагч зах зээлийн арилжаа 12:00 цагт эхэлсэн бөгөөд 👆41 минутын дотор нийт 9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлснээр захиалга 100 хувь биелж амжилттай хаагдлаа. 👏👏👏

БЭРС-2 ХБҮЦ-НЫ ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!🤗

-------------------------------------

👆Эрхэм та дараагийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх👇 линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

БИЗНЕС

Alphabet хувьцаагаа буцаан худалдан авна

Google-ийн толгой компани Alphabet 70 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна гэж мэдэгдсэнээр хувьцааны ханш нь өслөө.

Тус компани өчигдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг 1.17 ам.доллар, орлого 69.79 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн хүлээж байсан дүн болох нэгж хувьцаанд ногдох ашиг 1.08 ам.доллар, нийт орлого 68.87 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлт боллоо.

Биржийн дараах арилжаагаар компанийн хувьцаа 4 хувь өссөн бөгөөд он гарснаас хойш нийт 18 хувийн өсөлт үзүүлээд байна.

Google advertising-ийн орлого 54.55 тэрбум ам.доллар хүрсэн нь хүлээлтэд байгаагүй өндөр өсөлт байлаа. Үүний дотор YouTube-ийн сурталчилгааны орлого 6.69 тэрбум, Google Cloud-ийн орлого 7.45 тэрбум ам.доллар болжээ.

 

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙- “WEEK-6” ҮР ДҮН

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

Одоогоор тус уралдаанд +200 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна.

👆ТОВЧ ТОЙМ

Оролцогчдын 74 хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол 26 хувь нь Азийн зах зээлд хөрөнгө оруулсан байна.

Тэмцээн эхэлснээс хойш АНУ болон Азийн голлох индексүүд 4-10 хувийн өсөлттэй байсан бол манай ТОП-20 оролцогч дунджаар 6.61 хувийн өсөлттэй явж байна.

📈АНУ болон БНХАУ-ын голлох индексүүд уналттай хаагдлаа.
📈БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 1 дүгээр улиралд хүлээлтийг давж сүүлийн 12 сарын хугацаанд 4.5% хүрлээ. Энэ нь цар тахлын хорио цээрийг сулруулсантай холбоотойгоор тус улсын эдийн засаг сэргэж буйг илтгэж байна.
📈АНУ-ын засгийн газрын өрийн таазыг цаашид нэмэгдүүлэх санал дэвшүүлээд байна.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530

 

ӨСӨЛТ

Microsoft-ийн ашиг орлого хүлээлтийг давснаар хувьцаа нь 5 хувь чангарав

Мягмар гарагт Microsoft гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Хэрэглэгчид зардлаа танаж, өсөлт удааширна гэсэн хүлээлттэй байгаа энэ үед Cloud бизнес нь төсөөлөөгүй сайн гүйцэтгэл үзүүлсэн нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлж урьдчилсан тооцооллоос давсан байна.

Тайланг танилцуулсны дараагаар биржийн дараах зах зээл дээр компанийн хувьцаа 5 хувь өсжээ.

Компанийн мэдэгдсэнээр нэгж хувьцаанд ногдох ашиг 2.45 ам.доллар, нийт орлого 52.9 тэрбум ам.доллар хүрчээ. Шинжээчдийн урьдчилсан таамгаар нэгж хувьцаанд ногдох ашиг 2.24 ам.доллар, нийт орлого 51.12 тэрбум ам.доллар байсан билээ.

Компанийн cloud бизнес Azure өнгөрсөн улиралд 31 хувийн өсөлт үзүүлсэн нь эрэлт муу байгаатай холбоотойгоор өсөлт удааширна гэсэн хүлээлтийг эвдэв.

Он гарснаас хойш Microsoft-ийн хувьцаа 15 хувь чангараад байгаа нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI-д хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны салбарт тэргүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил ихээхэн нөлөөлж байгаа юм.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Бондын захиалга авч байна

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

ҮНЭТ МЕТАЛЛ

Алтны ханш 3 өдөр дараалан өсөж 2000 ам.доллар давлаа

Лхагва гарагт алтны ханш өсөлт үзүүлж, техник шинжилгээний үүднээс ихээхэн чухал түвшинд хүрээд байна. АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн орлого болон эдийн засгийн зарим үзүүлэлт тааруу гарснаар энэ жил хямрал болно гэх айдсыг өрдөж өгсөнтэй холбоотойгоор алтны худалдан авалт нэмэгджээ.

Үүний зэрэгцээ Уол Стрийтийн голлох индексүүд 1-2 хувийн алдагдал хүлээсэн байна.

Өнөө өглөө 08:20 цагийн орчимд спот ханш 0.2 хувь өсөж унци алтны ханш 2001.76 ам.доллар, фьючерс 0.4 хувь өсөж 2011.65 ам.доллар хүрчээ. Ингэснээр аль аль нь гурван өдөр дараалан өсөөд байна.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 25-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 711,473,095 төгрөгийн үнийн дүн бүхий 955,172 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Өндөрхаан ХК (ONH +14.98%),

  • Ар баянхангай ХК (ABH +14.89%),

  • Азык ХК (ALD +14.72%)

Хамгийн их бууралттай:

  • Айтүүлс ХК (ITLS -13.89%),

  • Монгол секюритиес ХК (MSC -13.33%),

  • Женко тур бюро ХК (JTB -11.39%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,550 ширхэг нэгж эрхийг 5,440,291 төгрөгөөр арилжлаа.

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,053 ширхэг бондыг 305,300,000 төгрөгөөр тус тус арилжаалав

ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 37227.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,689,061,693,283 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!