GCC Ментор Н.Энхбаярын сургалтыг онлайнаар үзэх боломжтой боллоо

TSMC-ийг хэн авав | OpenAI open source | Байгалийн хий үнэд оров

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД | Ментор Н.Энхбаярын "Олон улсын санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал" сэдэвт сургалт https://gcc-academy.mn/ сайтад орлоо.

  • Уоррен Баффет TSMC-ийн бүх хувьцаагаа заржээ | Энэ оны нэгдүгээр улиралд Уоррен Баффетын удирддаг Berkshire Hathaway сан Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC-ийн үлдэгдэл хувьцаагаа зарсан бол түүнийг сөрөн Macquarie, Fidelity, Tiger Global, Coatue зэрэг томоохон хөрөнгө оруулалтын пүүсүүд тус компанийн хувьцааг ихээр нь худалдан авчээ.

  • OpenAI хиймэл оюуны шинэ загвар гаргахаа төлөвлөж байна | OpenAI нь хиймэл оюун ухааны олон нийтэд нээлттэй хувилбарыг танилцуулахаар бэлдэж байгаа хэмээн мэдэгдлээ.

  • Байгалийн хийн ханш 5 хувь өслөө | АНУ-ын байгалийн хийн зах зээл дээр гарц буурах тухай шуугиан дэгдэж байгалийн хийн үнэд нөлөөлөв.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо.

 

GCC

 

ЗАХ ЗЭЭЛ

Уоррен Баффет TSMC-ийн бүх хувьцаагаа заржээ

Энэ оны нэгдүгээр улиралд Уоррен Баффетын удирддаг Berkshire Hathaway сан Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC-ийн үлдэгдэл хувьцаагаа зарсан бол түүнийг сөрөн Macquarie, Fidelity, Tiger Global, Coatue зэрэг томоохон хөрөнгө оруулалтын пүүсүүд тус компанийн хувьцааг ихээр нь худалдан авчээ.

Нэгдүгээр сард Berkshire Taiwan Semiconductor Manufacturing Co Ltd.-ийн хувь эзэмшлээ бууруулсан талаараа мэдэгдэж байсан бол өчигдөр үлдсэн хувьцаануудаа зарсан гэдгээ зохицуулагч байгууллагуудад өгсөн тайландаа дурджээ.

Харин томоохон хөрөнгө оруулагчдаас

  • Macquirie 78 сая ширхэг хувьцааг 7.3 тэрбум ам.доллараар,

  • Fidelity 14.1 сая ширхэгийг 4 тэрбум ам.доллараар,

  • Philippe Laffont-ын байгуулсан Coatue Management 5.9 сая ширхэг хувьцааг 548.9 сая ам.доллараар,

  • Tiger Global Management 147 сая ам.доллараар тус тус худалдан авсан байна.

TSMC-ийн АНУ-д бүртгэлтэй хувьцаа нь он гарснаас хойш 14.5 хувь өсөөд байгаа юм.

 

НЭГ ЖИЛД 16.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан бондуудад хөрөнгө оруулсан харилцагчид маань сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16.1 тэрбум төгрөгийн өгөөж хүртжээ.

Ухаалаг шийдвэр гаргаж, өндөр өгөөж хүртсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

БИЗНЕС

OpenAI хиймэл оюуны шинэ загвар гаргахаа төлөвлөж байна

OpenAI нь олон нийтэд зориулан өөрсдийн open source хэл бүхий шинэ загвараа танилцуулахаар бэлдэж байгаа хэмээн мэдэгдлээ.

OpenAI-ийн ChatGPT нь яруу найраг бичиж чаддагаараа Цахиурын Хөндийд алдаршиж хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааныг технологийн компаниудын дараагийн өсөлтийн орон зай гэж харах болсон билээ. Тиймдээ ч нэгдүгээр сард Microsoft тус компанид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Google, Meta зэрэг томоохон технологийн корпорациудын хоорондын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн өрсөлдөөн ширүүсээд байгаа юм.

Мэдэгдэлд дурдсанаар шинэ загвар нь GPT технологитой өрсөлдөхүйц байх магадлалтай гэжээ.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

БИЗНЕС

Байгалийн хийн ханш 5 хувь өслөө

АНУ-ын байгалийн хийн зах зээл дээр гарц буурах тухай шуугиан дэгдэж байгалийн хийн үнэд нөлөөлөв. Байгалийн хийн үнэ даваа гарагт бараг 5 хувийн өссөн бөгөөд өсөлт цаашид үргэлжлэх магадлалтай байна.

Байгалийн хийн фьючерс даваа гарагт Нью-Йоркийн таваарын бирж дээр нэгж нь 2.3750 ам.доллар хүрч 10.9 цент буюу 4.8 хувийн өсөлт үзүүллээ.

Байгалийн хийн фьючерс 3 дугаар сарын дунд үеэс 2 ам.доллар орчимд “гацаад” байсан бөгөөд цаг уурын нөхцөл байдлаас үүдэн байгалийн хийн эрэлт бага байсан юм.

Статистик үзүүлэлт харвал 5 дугаар сарын 5-нд дууссан долоо хоногт АНУ-ын газар доорх агуулахууд дахь байгалийн хийн нөөцийн хэмжээ 2.141 их наяд шоо фүүт байсан нь өмнөх жилийн мөн үеэс 31.2 хувь, сүүлийн 5 жилийн дунджаас 18.4 хувь өндөр байна.

 

МЕРҮ БОНД 2 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

📲8688-9922
📲8083-6622
📲8610-5050
📲8888-0272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 379,477,584 төгрөгийн үнийн дүн бүхий 800,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Ремикон ХК (RMC +6.03%),

  • Хай би ойл ХК (HBO +4.96%),

  • Гермес центр ХК (HRM + 0.94%)

Хамгийн их бууралттай:

  • Техник импорт ХК (TEX -14.29%),

  • Адуун чулуун ХК (ADL -9.26%),

  • Монинжбар ХК (MIB -8.33%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,047 ширхэг нэгж эрх 5,646,065 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,292 ширхэг үнэт цаас 523,317,880 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг бонд 50,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!