- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “УЛААНБААТАР МАРАФОН - 2023” хамтдаа гүйцгээе
“УЛААНБААТАР МАРАФОН - 2023” хамтдаа гүйцгээе
Disney-н хувьцаа унав | Twitter-ийн шинэ захирал | Их Британийн толгойн өвчин

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
“УЛААНБААТАР МАРАФОН - 2023”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ГОЛОМТ КАПИТАЛ | Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт 2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах гэж байна. Би гүйнэ. Та гүйх үү?
Walt Disney-н хувьцаа 8 хувь уналаа | Учир нь тус компанийн стрийминг үйлчилгээ Disney+ хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд ихээхэн буурсан байна.
Twitter шинэ захиралтай болно | Өчигдөр, Илон Маск Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг удахгүй томилно хэмээн жиргэжээ.
Их Британи хүнсний үнийн өсөлтийн шалтгааныг олж тогтооно | Их Британийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гуравдугаар сард 19.1 хувьд хүрч 1977 оны 8 дугаар сараас хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо.

GCC
“УЛААНБААТАР МАРАФОН - 2023”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ГОЛОМТ КАПИТАЛ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт 2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах гэж байна.
Марафон нь тамирчдаас зорилгодоо төвлөрөх тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, тогтвортой байдлыг шаарддаг. Хөрөнгө оруулагчид ч мөн эдгээр чадварт суралцсанаар хүртэх өгөөжөө хамгийн өндөр байлгаж, амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлдэг билээ.
Иймд хөрөнгө оруулалтын “марафон” болох “Golomt Capital Championship” гадаад арилжааны урлдаанд оролцогчид болон нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг “Улаанбаатар Марафон – 2023”-д хамтдаа гүйхийг урьж байна. #letsRunTogether
“Улаанбаатар Марафон 2023”-т бүртгүүлэх:
https://ubmarathon.hipay.mn/
Хөрөнгө оруулалтын марафон "Golomt Capital Chapionship"-т бүртгүүлэх:
https://gcc-academy.mn/
Би гүйнэ. Та гүйх үү?

УНАЛТ
Walt Disney-н хувьцаа 8 хувь уналаа

Walt Disney Company-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 8 гаруй хувиар уналаа. Учир нь тус компанийн стрийминг үйлчилгээ Disney+ хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд ихээхэн буурсан байна.
Оны эхний гурван сард хэрэглэгчдийнх нь тоо 4 саяар буурч 157.8 сая болжээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Энэтхэгийн крикетийн дээд лигийн шууд дамжуулалтын эрхээ алдсан явдал гэж үзэж байна.
Мөн үнэ нэмэгдсэн нь хэрэглэгчид уг үйлчилгээг орхиход нөлөөлж, Disney+ өнгөрсөн улиралд 659 сая ам.долларын алдагдал хүлээхэд нь нэрмээс болжээ. Гэсэн ч энэ нь өмнөх улиралд 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэнтэй харьцуулахад сайжирсан үзүүлэлт юм.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

БИЗНЕС
Twitter шинэ захиралтай болно

Өчигдөр Илон Маск Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг удахгүй томилно хэмээн жиргэжээ.
Тэрбээр хэдийгээр нэр цохоогүй ч Wall Street Journal-ын мэдээлснээр NBCUniversal-ын гүйцэтгэх захирал Linda Yaccarino-той ажилд авах ярилцлага хийсэн байна.
Маск жиргэхдээ “Х болон Twitter-ийн шинэ CEO2-г зарлана гэхээс сэтгэл хөдөлж байна. 6 долоо хоногийн дараагаас тэр (эмэгтэй) ажилдаа орно” гэжээ. Харин Илон Маск өөрөө Twitter-ийн технологи хариуцсан захирал болох аж.
Энэхүү жиргээний дараа Tesla компанийн хувьцаа 2 хувийн өсөлт үзүүллээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Илон Маскийг Tesla-д илүү олон цаг анхаарлаа хандуулах боломжтой болсон гэж харж буйтай холбоотой бололтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ЭДИЙН ЗАСАГ
Их Британи хүнсний үнийн өсөлтийн шалтгааныг олж тогтооно

Их Британийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гуравдугаар сард 19.1 хувьд хүрч 1977 оны 8 дугаар сараас хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Харин дөрөвдүгээр сард 17.3 хувь гарсан байна.
Английн төв банк өчигдөр мэдээлэл хийж нийт инфляц гуравдугаар сард 10-аас дээш хувьтай гарч, найдаж байснаас удаан буурч байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ санаанд оромгүйгээр хүчтэй өсөж байгаагаас ихээхэн хамаарч байна гэжээ.
Иймд Их Британийн хууль тогтоогчид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхүүдэд хэр дарамт учруулж, юуны учир өсөж байгааг ойлгох зорилгоор хянан шалгалт хийхээр болжээ. Үр дүнд нь, өртгийн сүлжээний аль үе шатанд ямар ашиг олж, эрсдэлтэй нүүр тулж байгааг тодорхойлох аж.

Golomt Capital Championship уралдааны бүртгэл үргэлжилж байна

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.
☎️ 7012-1530

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 11-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 309,272,203 төгрөгийн үнийн дүн бүхий 866,660 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хишиг уул ХК (HSX +14.91%),
Женко тур бюро ХК (JTB +14.33%),
Монгол алт ХК (ERS +13.96%)
Хамгийн их бууралттай:
Махимпекс ХК (MMX -6.40%),
Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -5.76%),
Гермес центр ХК (HRM -3.62%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,105 ширхэг нэгж эрх 1,037,244 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 129 ширхэг бонд 12,505,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 322,814,447 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.26 хувиар өсөж, 37344.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,901,103,638,796 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
