АНУ-ын инфляц буурав

АНУ инфляц 4.9 хувь | Disney-н улирлын тайлан | АНУ-ын шатахууны эрэлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • АНУ-ын инфляц буурав | АНУ-ын инфляц 4 дүгээр сард 4.9 хувь хүрч, эдийн засагчдын таамаглаж байснаас ч хурдтай буурав.

  • Disney-н орлого нэмэгдсэн ч ашиг нь хүлээлтэд хүрсэнгүй | Биржийн дараах зах зээл дээр Walt Disney компанийн хувьцааны ханш 2 гаруй хувиар суларлаа.

  • АНУ-д шатахууны хэрэглээ өндөр байна | Инфляцын мэдээний дараа 1 орчим хувийн уналт үзүүлээд байсан газрын тосны ханш Азийн зах зээл нээгдэх үеэр бага зэргийн сэргэлт үзүүлэв. 

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.57% хувиар буурч, 37457.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,896,256,749,990 төгрөг боллоо.

 

ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын инфляц буурав

АНУ-ын инфляц 4 дүгээр сард 4.9 хувь хүрч, эдийн засагчдын таамаглаж байснаас ч хурдтай буурав.

Эдийн засагчдын урьдчилсан тооцооллоор 4 дүгээр сарын инфляц 5 хувь гарахаар хүлээгдэж байсан юм. Түүнчлэн хүнс, эрчим хүч зэрэг өндөр хэлбэлзэлтэй барааны бүлгийг хасаж тооцсон жилийн суурь инфляц 5.5 хувь гарсан нь өмнөх сарын 5.6 хувиас буурсан дүн байлаа.

Сарын өөрчлөлтийн тухайд, суурь болон үндсэн инфляц 0.4 хувийн өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтийг хуучин автомашины үнэ болон орон сууцны зардал голлон бүрдүүлсэн аж.

Инфляцын мэдээ гарсны дараагаар хувьцааны зах зээл өсөлтэйгээр нээгдэж, Dow Jones Industrial Average 157 нэгж буюу 0.47 хувь, S&P 500 29 нэгж буюу 0.71 хувь, Nasdaq Composite 116 нэгж буюу 0.96 хувийн өсөлтийг тус тус үзүүлжээ.

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

УНАЛТ

Disney-н орлого нэмэгдсэн ч ашиг нь хүлээлтэд хүрсэнгүй

Биржийн дараах зах зээл дээр Walt Disney компанийн хувьцааны ханш 2 гаруй хувиар суларлаа.

Тус компани өчигдөр 2 дугаар улирлын тайлангаа танилцуулж, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.93 ам.доллар хүрсэн хэмээсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хараахан хүрсэнгүй. Шинжээчдийн таамаглаж байсанчлан нэгж хувьцаанд ногдох ашиг 0.95 ам.доллар гарах хүлээлт үүсгээд байсан юм.

Орлогын хувьд өнгөрсөн оны мөн үеэс 13 хувь өсөж 21.82 тэрбум ам.долларт хүрсэн нь Уол Стрийтийн хүлээлттэй нийцэж байна.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ТАВААР

АНУ-д шатахууны хэрэглээ өндөр байна

Инфляцын мэдээний дараа 1 орчим хувийн уналт үзүүлээд байсан газрын тосны ханш Азийн зах зээл нээгдэх үеэр бага зэргийн сэргэлт үзүүлэв.

Учир нь АНУ-ын шатахууны нөөцийн мэдээ гарч, зах зээлд эрэлт хүчтэй байна гэх дохиог өглөө. Тус улсын шатахууны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.2 сая баррелиар буурсан нь шинжээчдийн урьдчилан тооцооллоос бараг гурав дахин өндөр дүн байлаа.

Өнөө өглөө 08:15 цагийн орчим Брент газрын тосны фьючерс 26 цент буюу 0.34 хувь өсөж 76.67 ам.доллар, WTI газрын тосны фьючерс 28 центээр өсөж 72.84 ам.доллараар тус тус арилжаалагдлаа.

 

Golomt Capital Championship уралдааны бүртгэл үргэлжилж байна

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

☎️ 7012-1530

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 10-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 451,813,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,267,431 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Увс чацаргана ХК (CHR +10.50%),

  • Махимпекс ХК (MMX +7.37%),

  • Силикат ХК (SIL +5.30%)

Хамгийн их бууралттай:

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.83%),

  • Женко тур бюро ХК (JTB -12.91%),

  • Хэрлэн Хивс ХК (HRL -12.70%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,663 ширхэг нэгж эрх 31,037,896 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,032 ширхэг үнэт цаас 103,067,220 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар1,080 ширхэг бонд 108,000,000 төгрөгөөр ширхэг үнэт цаас төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 37248.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,863,001,072,673 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!