GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-8” ҮР ДҮН

Airbnb-ийн урам хугалсан гүйцэтгэл | Метаверсийн ирээдүй | OXY-ийн ашиг буурав

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-8” | TOP-20 жагсаалтыг оролцогч Noname11, BT болон "5790" нар 30%-иас дээш өсөлттэйгөөр тэргүүлж байна. Онцлох арилжааг "5790", Dr.Bo болон Tuugi оролцогчид хийсэн бөгөөд Ashford Hospitality Trust /AHT/, United Airlines Holdings, Inc. /UAL/ болон Nano-X Imaging Ltd. /NNOX/ зэрэг компаниудын хувьцааны арилжааг хийжээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа | "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

  • Airbnb-ийн тайлан хүлээлтэд хүрээгүй тул хувьцаа нь 9 хувь суларлаа | Биржийн дараах зах зээл дээр Airbnb Inc-ийн хувьцааны ханш 9 гаруй хувиар буурлаа. 

  • Метаверс 2035 он гэхэд АНУ-ын эдийн засгийн 2.4 хувийг бүрдүүлнэ | Метаверс нь 2035 он гэхэд АНУ-ын ДНБ-ий 2.4 хувь буюу 760 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог Facebook-ийн толгой компани Meta Platforms-ийн захиалгаар хийсэн судалгаанд дурджээ. 

  • Occidental Petroleum-ийн ашиг 48 хувь буурчээ | АНУ-ын газрын тос, шатахуун үйлдвэрлэгч Occidental Petroleum Corp нэгдүгээр улиралд ашиг нь 48 хувь буурсан хэмээн тайлагналаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.57% хувиар буурч, 37457.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,896,256,749,990 төгрөг боллоо.

 

GCC

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-8”

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм. Одоогоор тус уралдаанд +200 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна.

TOP-20 жагсаалтыг оролцогч Noname11, BT болон "5790" нар 30%-иас дээш өсөлттэйгөөр тэргүүлж байна. Онцлох арилжааг "5790", Dr.Bo болон Tuugi оролцогчид хийсэн бөгөөд Ashford Hospitality Trust /AHT/, United Airlines Holdings, Inc. /UAL/ болон Nano-X Imaging Ltd. /NNOX/ зэрэг компаниудын хувьцааны арилжааг хийжээ.

--------------------------------------

👆 ТОВЧ ТОЙМ

📈 Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын S&P 500 болон NASDAQ, ХонгКонгийн Hang Seng, Австралийн ASX 200 зэрэг индексүүд өсөлттэй хаагдсан бол АНУ-ын DJIA болон Японы Nikkei 225 уналттай хаагджээ.

📈 Өнгөрсөн лхагва гарагт болсон Холбооны Нөөцийн сангийн уулзалтаар АНУ бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргасан бол мөн Европын Холбоо 25 суурь нэгжээр өсгөсөн байна.

📈 Өнгөрсөн лхагва гарагт болсон Холбооны Нөөцийн сангийн уулзалтаар АНУ бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргасан бол мөн Европын Холбоо 25 суурь нэгжээр өсгөсөн байна.

📈 “Week 8”-ийн үеэр TOP-20 оролцогчийн 65 хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол үлдсэн 35% нь Азийн зах зээлд хөрөнгө оруулжээ.

2023 оны 3 сараас хойш S&P500, NASDAQ болон Hang Seng индексүүд 4-12% өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-20 оролцогчид энэ хугацаанд 12%-ийн өсөлттэй арилжаа хийсэн байна.

--------------------------------------

👆 ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Nano-X Imaging Ltd. /NASDAQ: NNOX/

Израилд төвтэй компьютер томографын рентген аппарат хөгжүүлэгч Nano-X Imaging Ltd. нь 2018 онд үүсгэн байгуулагдсан юм. Тус компани радиологийн тоног төхөөрөмж болон эмнэлэг, эрүүл мэндийн салбарт зориулсан хиймэл оюун ухааны хөгжүүлдэг байна.

Хөндлөнгийн хяналт:
⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:
🍋Lemon Press

 

БИЗНЕС

Монголын Хөрөнгийн Бирж олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:

  • Арилжааны системийн сайжруулалт -63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1%

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох -19.5%.

Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 250.8 сая төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна.

УНАЛТ

Airbnb-ийн тайлан хүлээлтэд хүрээгүй тул хувьцаа нь 9 хувь суларлаа

Биржийн дараах зах зээл дээр Airbnb Inc-ийн хувьцааны ханш 9 гаруй хувиар буурлаа.

Компанийн тайланд дурдсанаар нэгж хувьцаанд ногдох ашиг 18 цент бөгөөд нийт орлого 1.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Уол Стрийт хүлээлт үүнээс арай өндөр буюу нэгж хувьцаанд 20 цент байсан юм. Компани өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд нэгж хувьцаанд 0.03 ам.долларын алдагдалтай ажилласан билээ.

Тус компани хоёрдугаар улиралд 2.35-2.45 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөж байгаа бол хөрөнгийн захын шинжээчдийн ойролцоогоор 2.42 тэрбум ам.долларын орлого олно хэмээн таамаглаж байна.

Компани мөн 2.5 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авахаа мэдэгджээ.

 

ӨГӨӨЖ

ХАН АЛТАЙ БОНД - “ТРАНЧ-8” ЭХНИЙ ХҮҮГИЙН ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

🔵Хугацаа: 1 жил
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

📲8688-9922
📲8083-6622
📲8888-0272
📲8003-7272

Та, дараагийн бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

СУДАЛГАА

Метаверс 2035 он гэхэд АНУ-ын эдийн засгийн 2.4 хувийг бүрдүүлнэ 

Метаверс нь 2035 он гэхэд АНУ-ын ДНБ-ий 2.4 хувь буюу 760 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог Facebook-ийн толгой компани Meta Platforms-ийн захиалгаар хийсэн судалгаанд дурджээ.

Meta Platforms-ийн хувьд 2021 оноос метарверс технологийн хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд ирээдүйд уг технологи нь гар утас болон компьютерийн технологийг орлоно гэж итгэж буй.

Компанийн мэдээлснээр өөр нэгэн судалгаагаар метавверс нь 2035 онд ЕХ-ны ДНБ-ий 1.3-2.4 хувийг эзэлж зах зээл нь 489 тэрбум евро хүрэх тооцоо гарчээ.

Түүнчлэн Канадын эдийн засагт 45.3-85.5 тэрбум канад долларын баялаг бүтээх боломжтой гэдгийг Deloitte онцолжээ.

Харин хөрөнгө оруулагчдын зүгээс тус компанийн метаверс төслүүдэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтууд нь компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж, өнөөгийн өгөөжийг бууруулж байна хэмээн шүүмжлэх болсон.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ТАВААР

Occidental Petroleum-ийн ашиг 48 хувь буурчээ

АНУ-ын газрын тос, шатахуун үйлдвэрлэгч Occidental Petroleum Corp нэгдүгээр улиралд ашиг нь 48 хувь буурсан хэмээн тайлагналаа.

Үүүнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тосны ханш 19 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэгдүгээр улиралд тус компанийн борлуулсан газрын тосны дундаж үнэ баррель тутамд 74.22 ам.доллар байсан аж.

Ашиг нь буурсан боловч компанийн өдрийн гарц өнгөрсөн оны мөн үед 1.08 сая баррель байсантай харьцуулахд 1.22 сая баррель болсон нэмэгдсэн байна.

Тооцооллоор нэгж хувьцаанд 1.09 ам.долларын ашиг ногдож байгаа нь шинжээчдийн урьдчилсан таамаг болох 1.24 ам.доллараас нэлээд бага дүн юм. Ингэснээр компанийн хувьцаа оройн арилжаагаар 1.6 хувь суларч 58.03 ам.доллар дээр арилжаалагдаж байна.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 9-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 955,487,704 төгрөгийн үнийн дүн бүхий 2,534,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Монинжбар ХК (MIB +15.00%),

  • Дархан зочид буудал ХК (DZG +14.98%),

  • Сор ХК (SOR +13.75%)

Хамгийн их бууралттай:

  • Атар-Өргөө ХК (ATR -14.80%),

  • Би ди сек ХК (BDS -5.88%),

  • Мандал Ирээдүйн Өсөлт (MFG -2.36%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,792 ширхэг нэгж эрх 18,529,038 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,411 ширхэг бонд 440,755,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс -0.57% хувиар буурч, 37457.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,896,256,749,990 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!