• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • "ШУНХЛАЙ" бондын 7-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ

"ШУНХЛАЙ" бондын 7-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ

Apple ногдол ашиг | Фунтын чангаралт | Тесла шинэ үйлдвэрийн шав тавив

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • "ШУНХЛАЙ" бондын 7-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ | Та дараагийн транчийн захиалгад нэгдээрэй. Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

  • Apple ногдол ашгаа өсгөхөөр болжээ | Аpple Inc ногдол ашгийн түвшинг 4.3 хувиар өсгөж, нэгж хувьцаанд 0.24 ам.доллар хуваарилахаар болсон байна. Жилээр тооцволд нэгж хувьцаанд 0.96 ам.доллар буюу 0.6 хувийн өгөөж аж.

  • Фунт ам.долларын эсрэг чангарч нэг жилийн дээд түвшинд хүрлээ | Даваа гарагт ам.доллар бусад томоохон валютуудын эсрэг суларлаа.

  • Tesla лити боловсруулах үйлдвэрийнхээ шавыг Техаст тавилаа | Tesla Inc Техас мужид лити боловсруулах шинэ үйлдвэрийн шав тавилаа. Энэ нь тус компанийг 2025 он гэхэд 1 сая цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээж буй бөгөөд Хойд Америк дахь хамгийн том лити боловсруулах үйлдвэр болох аж.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.67% хувиар буурч, 37670.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,921,805,973,244 төгрөг боллоо.

 

 

БИЗНЕС

Apple ногдол ашгаа өсгөхөөр болжээ

Аpple Inc ногдол ашгийн түвшинг 4.3 хувиар өсгөж, нэгж хувьцаанд 0.24 ам.доллар хуваарилахаар болжээ. Жилээр тооцволд нэгж хувьцаанд 0.96 ам.доллар буюу 0.6 хувийн өгөөж аж.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг 5 дугаар сарын 15-наар тасалбар болгох бөгөөд энэ сарын 18-нд харилцагчдын дансанд шилжүүлэх ажээ.

Үүнээс гадна, компани 90 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна гэдгээ мэдэгджээ. Энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногт танилцуулагдсан бөгөөд iPhone гар утасны борлуулалт хүлээлтээс өндөр байснаар нийт орлого урьдчилсан тооцооллоос сайн гарсан юм. Үр дүнд нь баасан гарагт тус компанийн хувьцаа 4 хувиар өссөн билээ.

 

 

ӨГӨӨЖ

"МОНГОЛ ТВ" БОНДЫН ХҮҮГИЙН ЭХНИЙ ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ

Та, дараагийн бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86 холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

-------------------------------------------------

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

🔵Хугацаа: 1 жил
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

📲8688-9922
📲8083-6622
📲8888-0272
📲8003-7272

ФОРЕКС

Фунт ам.долларын эсрэг чангарч нэг жилийн дээд түвшинд хүрлээ

Даваа гарагт ам.доллар бусад томоохон валютуудын эсрэг суларлаа.

Ам.долларын индекс 0.1 хувиар суларч 101.21 хүрсэн нь өнгөрсөн сард 100.78 хүрч сүүлийн нэг жилийн доод түвшинг тогтоосноос бага зэрэг л өндөр дүн юм.

Ам.долларын эсрэг фунт стерлинг чангарч сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрч 1.2668 ам.доллартай тэнцэж ирлээ. Энэ нь өнгөрсөн оны 4 дүгээр сараас хойш хүрсэн хамгийн дээд ханш байсан юм.

Энэ долоо хоногт Английн төв банк бодлогын хүүгээ өсгөхөөр хүлээгдэж байгаа тул фунт мөн еврогийн эсрэг чангарах хүлтэй байна.

 

БОЛОМЖ

"ШУНХЛАЙ" бондын 7-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ

ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

  • Хугацаа: 1 жил

  • Хүү: 18-20.5%

  • Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд

  • Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:

  • 86889922

  • 8083-6622

  • 8610-5050

  • 8888-0272

  • 8003-7272

Эрхэм та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

БИЗНЕС

Tesla лити боловсруулах үйлдвэрийнхээ шавыг Техаст тавилаа

Tesla Inc Техас мужид лити боловсруулах шинэ үйлдвэрийн шав тавилаа. Энэ нь тус компанийг 2025 он гэхэд 1 сая цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээж буй бөгөөд Хойд Америк дахь хамгийн том лити боловсруулах үйлдвэр болох аж.

Илон Маск хэлэхдээ уг үйлдвэр нь Tesla-д цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд туслахаас гадна, лити баяжуулалт, боловсруулалтын зах зээлд нэвтрэх нэг алхам гэжээ.

“Сүүлийн хэдэн жилийн туршлагаас үзэхэд цахилгаан автомашины хөгжил дэвшилд учирч байгаа гол саад бэрхшээл бол баттерейн лити юм” хэмээн Маск шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ онцолжээ.

Түүний хэлснээр үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд дуусгаж үйл ажиллагааг эхэлснээс хойш нэг жилийн дотор багтаан бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар зорьж байгаа аж.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 5-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 481,477,058 төгрөгийн үнийн дүн бүхий 1,277,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Ар баянхангай ХК (ABH +15.00%),

  • Өндөрхаан ХК (ONH +14.93%),

  • ЛэндМН ББСБ ХК (LEND +6.56%)

Хамгийн их бууралттай:

  • Бөхөг ХК (BHG -14.95%),

  • Увс чацаргана ХК (CHR -14.82%),

  • Монгол шевро ХК (MVO -7.69%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,232 ширхэг нэгж эрх 5,856,123 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 32 ширхэг үнэт цаас 3,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,332 ширхэг бонд 833,198,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 188,680 ширхэг үнэт цаас 1,000,004,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс -0.67% хувиар буурч, 37670.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,921,805,973,244 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!