- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” сургалт амжилттай боллоо
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” сургалт амжилттай боллоо
Уоррен Баффетын ашиг | Хятадын валютын нөөц өсөв | АНУ-ын шинэ айдас

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
"Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа | Golomt Capital Championship уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй ээлжит менторын сургалт боллоо.
"ШУНХЛАЙ" бондын 6-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ | Та дараагийн транчийн захиалгад нэгдээрэй.
Berkshire Hathaway 35.5 тэрбум долларын ашигтай ажиллажээ | Уоррен Баффетын Berkshire Hathaway Inc эхний улиралд 35.5 тэрбум долларын ашигтай ажиллажээ. Apple Inc зэрэг компанид оруулсан хөрөнгө болон автомашины даатгагч Geico-ийн өсөлт нь энэхүү ашгийг бий болоход голлон нөлөөлсөн байна.
БНХАУ-ын гадаад валютын нөөц 4 дүгээр сард 3.205 их наяд ам.долларт хүрчээ | БНХАУ-ын гадаад валютын нөөц 4 дүгээр сард хүлээгдэж байснаас өндрөөр өсжээ.
Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэлээ | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
АНУ үндсэн хуулийн хямралд орж болзошгүйг Жанет Йеллен анхааруулав | Ням гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Конгресс өрийн дээд хэмжээг нэмэхгүй бол "Үндсэн хуулийн хямрал"-ыг өдөөж, холбооны засгийн газрын төлбөрийн чадварт эргэлзээ үүсгэх болно гэж хатуу анхаарууллаа.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.77% хувиар буурч, 38021.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,074,206,205,808 төгрөг боллоо.

ОНЦЛОХ
"Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Golomt Capital Championship уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй ээлжит менторын сургалт боллоо.
Энэ удаагийн хичээлийг ментор CFA /Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч/ цол зэрэгтэй Б.Хулан, Khulan Btr “Хөрөнгө оруулалтын сэтгэл зүй” сэдвээр 2023.05.06-нд танхимаар болон онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад 100 гаруй хүн оролцож, хөрөнгө оруулалт болон арилжаа хийхдээ гаргадаг түгээмэл сэтгэл зүйн алдаанууд, түүнийг таних, даван туулах арга замын талаар шинжлэх ухаанч, мэргэжлийн зөвлөгөөг авлаа.



Сургалтын дараа арилжаанд оролцогчид хөрөнгө оруулалтын сэтгэл зүй, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн талаар санал солилцон, зөвхөн ментор төдийгүй оролцогчид өөр өөрийн онцгой тохиолдол, арга барилаа ярилцаж бие биеэсээ суралцах завшаан тохиосон юм.
Golomt Capital Championship уралдаанд оролцох боломж нээлттэй байгаа бөгөөд бүртгэл 6 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Бид дараагийн сургалтаа “Хөрөнгө оруулалтын эрсдэлийн/багцын удирдлага” сэдвээр зохион байгуулахаар бэлтгэж байна.
---------------------------------------------------
🌐ДАРААГИЙН СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ:
🌐МЭДЭЭЛЭЛ АВАХ
📲 7012-1530

БИЗНЕС
Berkshire Hathaway 35.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ

Уоррен Баффетын Berkshire Hathaway Inc эхний улиралд 35.5 тэрбум долларын ашигтай ажиллажээ. Apple Inc зэрэг компанид оруулсан хөрөнгө болон автомашины даатгагч Geico-ийн өсөлт нь энэхүү ашгийг бий болоход голлон нөлөөлсөн байна.
Berkshire мөн өөрийн хувьцааны буцаан худалдаж авалтаа эрчимжүүлж нийт 4.4 тэрбум ам.доллараар буцаан авчээ. Үүний зэрэгцээ хөрөнгийн багцын багагүй хэсэг болох Chevron Corp тэргүүтэй бусад хувьцаанд нэмж хөрөнгө оруулалт хийгээгүй аж.
Berkshire Hathaway-ийн нэгж хувьцаа нь өнөөдрийн байдлаар 491,840.00 ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хувьцаа юм. Гэхдээ Голомт Капиталын харилцагчдын хувьд тус сангийн хувьцааг өөрт байгаа мөнгөнд тааруулан бутархай дүнгээр худалдан авч хөрөнгийн багцдаа нэмэх боломжтой билээ.
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас:
📲 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
📲 8006-9977 /Хонгконг/

ФОРЕКС
БНХАУ-ын гадаад валютын нөөц 4 дүгээр сард 3.205 их наяд ам.долларт хүрчээ

БНХАУ-ын гадаад валютын нөөц 4 дүгээр сард хүлээгдэж байснаас өндрөөр өсжээ.
Дэлхийн хамгийн том валютын нөөц болох тус улсын гадаад валютын нөөц 21 тэрбум ам.доллараар нэмэгдэж 3.205 их наяд ам.долларт хүрсэн байна. Эдийн засагчдын хүлээлт 3.192 их наяд байсан бөгөөд өмнөх сард 3.184 их наяд ам.доллар хүрээд байсан юм.
Энэхүү өсөлт нь өнгөрсөн сард ам.доллар бусад валютын эсрэг 0.94 хувиар суларсантай холбоотой аж. Харин энэ хугацаанд юань ам.долларын эсрэг 0.63 хувь сулраад байгаа юм.

БОЛОМЖ
"ШУНХЛАЙ" бондын 6-р транчийн 35 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ
ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ
Хугацаа: 1 жил
Хүү: 18-20.5%
Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
86889922
8083-6622
8610-5050
8888-0272
8003-7272
Эрхэм та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ШИНЭ МЭДЭЭ
Эрдэнэ Ресурс Корпораци Монголиан Майнинг Корпорэйшнтэй хийсэн стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэлээ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон 2023 оны 3 сарын 31-ээр дуусгавар болсон санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа.
Тус корпораци нэгдүгээр улиралд Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлж, Зуун Мод молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрөөр ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг гүйцэтгэж байгаа аж.
"Олон улсад ногоон эрчим хүчний шилжилтийн нөлөөнөөс хамаарч молибдений үнэ тогтвортой, зэсийн эрэлтийн хэтийн төлөв өндөр байгаа тул Зуун мод төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Зуун мод төслийн эхний үе шатны өрөмдлөгийн ажил дуусмагц ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳр нь Баянхѳндийн ил уурхайн ойролцоо өндөр агуулгатай алтны шинэ хэтийн төлөвийг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөл, хайгуулын ажилд тѳвлѳрнѳ” гэжээ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ЭДИЙН ЗАСАГ
АНУ үндсэн хуулийн хямралд орж болзошгүйг Жанет Йеллен анхааруулав

Ням гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Конгресс өрийн дээд хэмжээг нэмэхгүй бол "Үндсэн хуулийн хямрал"-ыг өдөөж, холбооны засгийн газрын төлбөрийн чадварт эргэлзээ үүсгэх болно гэж хатуу анхаарууллаа.
Ерөнхийлөгч Жое Байден ямар ч нөхцөлгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Конгресст өргөн бариад байгаа юм.
Йеллен хэлэхдээ "Үүнийг хийх нь Конгрессын үүрэг. Хэрэв тэд эс хийвэл бид эдийн засаг, санхүүгийн сүйрэлд хүрнэ.” гэжээ.
Тэрбээр мөн мэдэгдэлдээ “Бид асуудлыг Ерөнхийлөгч цаашид өр тавиад явж чадах уу гэдэг хэмжээнд хүртэл хүндрүүлж болохгүй. Тэгвэл үндсэн хуулийн хямрал бий болно” гэсэн байна.
Одоогийн байдлаар тус улсын өр ДНБ-ий 120 орчим хувьтай тэнцэж байна. Нэгдүгээр сард өрийн хэмжээ хуулиар заасан дээд хэмжээнд хүрсэн бөгөөд, одоогоор өрийн таазыг хэтрүүлээгүй байгаа боловч боловч ирэх 7, 8 дугаар сар гэхэд шинээр зээл авах боломжгүй болохоор байгаа юм.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 5-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 05-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 745,885,910 төгрөгийн үнийн дүн бүхий 1,382,919 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Силикат ХК (SIL +14.93%),
Хэрлэн Хивс ХК (HRL +14.55%),
Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.50)
Хамгийн их бууралттай:
Тандэм Инвэст ББСБ ХК (VIK -13.64%),
Ариг гал ХК (EER -11.11%),
Айтүүлс ХК (ITLS -3.82%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,455 ширхэг нэгж эрх 10,599,618 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 99 ширхэг үнэт цаас 9,900,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4073 ширхэг бонд 407,300,000 төгрөгөөр,
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 3,116,800 доллар буюу 10,819,846,528 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
