- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "Бэрс-2” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
"Бэрс-2” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
Intel-ийн том хүлээлт | Snap итгэл эвдэв | Иен чангарах уу?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
"Бэрс-2” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ | Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1720 тоот албан бичгийн дагуу "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
Intel хоёрдугаар хагаст том ашиг олохоор хүлээж байна | Пүрэв гарагт Intel Corp буураад байгаад нийт ашгийн түвшин нь оны хоёрдугаар хагаст сэргэхээр хүлээгдэж байгаа гэж мэдээлснээр хувьцааны ханш нь биржийн дараах зах зээл дээр 4 хувь өслөө.
Snap-ийн хувьцааны ханш 19 хувиар унав | Snap нэгдүгээр улиралд 988.6 сая ам.долларын орлого олсон нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй тул биржийн дараах зах зээл дээр хувьцаа нь 19 гаруй хувиар суларлаа.
Японы төв банк одоогийн бодлогоосоо ухарч магадгүй | Өнөөдөр Nikkei сонинд Японы төв банк өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогоо эргэн харж, бодлогын чиглэлээ өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн агуулга бүхий мэдээ нийтлэгджээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 37259.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,606,700,899,540 төгрөг боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
"Бэрс-2” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1720 тоот албан бичгийн дагуу "Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн 7 дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Бэрс Эй Би Эс Плас ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг "BERC-BD-28/04/25-C0042-19.2" үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаална.




ӨСӨЛТ
Intel хоёрдугаар хагаст том ашиг олохоор хүлээж байна

Пүрэв гарагт Intel Corp буураад байгаад нийт ашгийн түвшин нь оны хоёрдугаар хагаст сэргэхээр хүлээгдэж байгаа гэж мэдээлснээр хувьцааны ханш нь биржийн дараах зах зээл дээр 4 хувь өслөө.
Захиалгаа удаан хугацаанд хүлээж байгаа харилцагчдын чипийг нийлүүлж эхэлснээ Гүйцэтгэх захирал Pat Gelsinger мэдэгдээд Intel-ийн үйл ажиллагааны тогтвортой байдал чухал нөлөөтэй PC-ний зах зээл тогтвортой байх шинж тэмдгүүд ажиглагдаж байгааг онцолжээ.
Ашгийн түвшин нь эхний хагаст түүхэн доод түвшинд хүрээд байгаа боловч хоёрдугаар хагаст 40 хувь давж өсөхөөр төсөөлж байна хэмээн хувьцаа эзэмшигчдийн онлайн хурлын үеэр мэдэгджээ.

“Баавгай Болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал манайд зочиллоо

Амигдала Филмсийн бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино нь Каннын кино наадамд дэвшиж буй анхны бүрэн хэмжээний Монгол кино юм.
Голомт Капитал компанийн хамт олон тус уран сайхны киног найруулан, дэлхийн кино урлагт Монголын уран бүтээлчдийн чансааг таниулж буй найруулагч П.Золжаргалыг урьсан юм.
Энэ үеэр “Шар автобус” богино хэмжээний киног хамтдаа үзэж, кино бүтсэн түүх, хөндсөн сэдэв, үзэгчдэд хүргэхийг зорьдог “мессеж”, кино хэрхэн бүтдэг зэрэг олон сонирхолтой сэдвээр халуун яриа өрнүүлсэн билээ.
Энэ дашрамд бидэнтэй уран бүтээлийнхээ талаар нээлттэй ярилцаж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн найруулагч Zoljargal Purevdash танд баярлалаа.
“Баавгай болохсон” УСК-ны уран бүтээлчид 2023.05.16-нд болох Каннын кино наадамд бүтээлээ сойх бөгөөд Голомт Капитал компанийн хамт олон уран бүтээлийн багийнхныг бүрэн бүрэлдэхүүнээрээ наадамдаа оролцохыг хүсэж, сэтгэлийн бяцхан хандивыг өргөсөн юм.
Кино багийн хамт олонд олз омог дүүрэн ирэхийн ерөөлийг өргөхийн хамт кино урлагт элэгтэй бусад байгууллага хамт олныг ч уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

УНАЛТ
Snap-ийн хувьцааны ханш 19 хувиар унав

Snap нэгдүгээр улиралд 988.6 сая ам.долларын орлого олсон нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй тул биржийн дараах зах зээл дээр хувьцаа нь 19 гаруй хувиар суларлаа.
Орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 7 орчим хувиар буурсан бөгөөд шинжээчид тус компанийг нэгдүгээр улиралд 1.01 тэрбум ам.долларын орлого олно хэмээн урьдчилан тооцоолж байсан юм.
Зах зээл тус компанийг нэгдүгээр улирлын ашиг нэгж хувьцаанд 0.23 ам.доллар ногдоно гэж хүлээж байсан боловч энэ үзүүлэлт дөнгөж 0.01 ам.доллар гарсан байна.
Гэсэн хэдий ч Snapchat-д өдөр бүр идэвхтэй байдаг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15 хувь өсөж 383 саяд хүрсэн бөгөөд хоёрдугаар улиралд 395 сая хүрэхээр хүлээгдэж байгаа аж. Үүнд үндэслэн компанийн орлого энэ улиралд 1.04 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн зах зээл таамаглаж байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
Японы төв банк одоогийн бодлогоосоо ухарч магадгүй

Өнөөдөр Nikkei сонинд Японы төв банк өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогоо эргэн харж, бодлогын чиглэлээ өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн агуулга бүхий мэдээ нийтлэгджээ.
Мэдээнд дурдсанаар Японы төв банк мөнгөний бодлогыг зөөллөсний эерэг болон сөрөг үр дагаврыг тодруулж цаашдын мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ашиглана хэмээжээ.
Тус улсын төв банкны бодлогын зөвлөлийн хурал өнөөдөр болж буй бөгөөд зөвлөлийн 9 гишүүд бодлогын хэрэгжилтийн шинжилгээг ямар хугацаа, шалгууртайгаар хийх асуудлыг хэлэлцэх аж.
Сонинд бичсэнээр хэрэв шаардлагатай гэж үзвэл Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг зөөллөх үүднээс цаашид бодлогын хүүг бууруулна гэсэн амлалтаа эргэн харна гэсэн байна.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 229,411,994 төгрөгийн үнийн дүн бүхий 927,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%),
Женко тур бюро ХК (JTB +12.59%),
Айтүүлс ХК (ITLS +12.42%)
Хамгийн их бууралттай:
Азык ХК (ALD -13.62%),
Шивээ овоо ХК (SHV -8.06%),
Голомт Банк ХК (GLMT -6.93%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,938 ширхэг нэгж эрхийг 24,961,098 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг бондыг 400,000,000 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаасыг 14,988,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 321,704 ширхэг үнэт цаасыг 402,130,000 төгрөгөөр тус тус арилжаалав.
ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 37259.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,606,700,899,540 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
