- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт Банкны ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?
Голомт Банкны ногдол ашгийн мөнгөө хэрхэн авах вэ?
Meta огцом өсөв | Samsung-ийн агшилт | TSMC-ийн бодлогын нүүдэл

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Facebook-ийн орлого нэмэгдэж Meta Platforms-ийн хувьцаа 9 хувь өслөө | Лхагва гарагт Meta Platforms нэгдүгээр улирлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлангийн үзүүлэлтүүд Уол Стрийтийн хүлээлтээс давсан бөгөөд зардлаа танах чиглэлээр дорвитой арга хэмжээнүүд авч байгаагийн зэрэгцээ ирээдүйн орлогын төсөөллөө өсгөжээ.
Голомт Банкны ногдол ашгийн мөнгө авах заавар | Голомт Банк ХК-ийн 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 50 төгрөг тооцон ногдол ашиг тараасан билээ.
Samsung Electronics-ийн үйл ажиллагааны ашиг 95 хувь буурчээ | Samsung Electronics оны хоёрдугаар хагаст чипний бизнес сэргэхээр хүлээгдэж байна хэмээн мэдэгдлээ. Компани өнөөдөр улирлын тайлангаа танилцуулж компанийн түүхэнд томоохонд тооцогдох уналтыг үзүүлжээ.
TSMC автомашины чипний зах зээлд татгалзмааргүй санал тавилаа | Taiwan Semiconductor Manufacturing Co өчигдөр нэгэн шинэ програм хангамжаа танилцууллаа. Тэр нь автомашинд зориулсан дэвшилтэт технологийн чип хэрэглэгчдэд тус компанийн сүүлийн үеийн шинэ технологиудыг бусдаас түрүүлж ашиглах боломжийг олгох аж.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37525.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,691,427,000,825 төгрөг боллоо.

ӨСӨЛТ
Facebook-ийн орлого нэмэгдэж Meta Platforms-ийн хувьцаа 9 хувь өслөө

Лхагва гарагт Meta Platforms нэгдүгээр улирлын гүйцэтгэлээ тайлагналаа. Тайлангийн үзүүлэлтүүд Уол Стрийтийн хүлээлтээс давсан бөгөөд зардлаа танах чиглэлээр дорвитой арга хэмжээнүүд авч байгаагийн зэрэгцээ ирээдүйн орлогын төсөөллөө өсгөжээ.
Facebook-ийн толгой компани Meta Platforms Inc-ийн хувьцаа биржийн дараах зах зээл дээр 9 хувь өсжээ.
Facebook-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.20 ам.доллар болж нийт орлого 28.65 тэрбум ам.доллар хүрчээ. Шинжээчдийн урьдчилсан таамаглалаар нийт орлого 27.61 тэрбум ам.доллар, нэгж хувьцааны ногдол ашиг 2.02 ам.доллар гарахаар хүлээгдэж байв.
Компани хоёрдугаар улиралд 29.5-32 тэрбум ам.долларын орлого олохоор төсөөлж байгаагаа мэдэгдсэн бол хөрөнгийн зах зээлийн шинжээчид 29.74 тэрбум ам.долларын орлого ажиллана гэж хүлээж байгаа юм.


Голомт Банк ХК-ийн 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 50 төгрөг тооцон ногдол ашиг тараасан билээ.
Эрхэм хөрөнгө оруулагч та доорх зааврын дагуу хүсэлтээ өгснөөр өөрийн банкны дансанд ногдол ашгаа татан авах боломжтой. Ногдол ашгийн мөнгийг ҮЦТХТ-өөс ажлын 2-3 хоногт багтаан таны харилцах дансанд шилжүүлнэ.




УНАЛТ
Samsung Electronics-ийн үйл ажиллагааны ашиг 95 хувь буурчээ

Samsung Electronics оны хоёрдугаар хагаст чипний бизнес сэргэхээр хүлээгдэж байна хэмээн мэдэгдлээ. Компани өнөөдөр улирлын тайлангаа танилцуулж компанийн түүхэнд томоохонд тооцогдох уналтыг үзүүлжээ.
Эдийн засаг удааширч, хэрэглэгчид зардлаа бууруулж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн худалдан авалт буурсан нь чипний үнэ эхний улиралд огцом буурч, зах зээлийг уналтад хөтөлсөн болохыг тайланд онцолжээ..
Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн улиралд 640 тэрбум вон буюу 478.6 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 95 хувь буурсан дүн бөгөөд сүүлийн 14 жилийн хамгийн бага ашиг юм. Орлого 18 хувь буурч 63.7 тэрбум вон болжээ.
Samsung-ийн мэдэгдсэнээр оны хоёрдугаар хагаст дэлхий даяар эрэлт сэргэх хүлээлттэй байгаа тул чипний үйлдвэрлэлээ хөдөлгөөнт төхөөрөмжүүдээс гадна өндөр хүчин чадлын серверүүдэд төвлөрүүлнэ гэлээ.


АРИЛЖААНЫ ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ ЗААВАР
Хаан банкны хувьцааны анхдагч арилжааны захиалгад оролцсон харилцагчдын 500,000 төгрөг хүртэлх захиалга бүрэн биелж, түүнээс давсан захиалгын дүнг 9,8%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэлт хийгдсэн байна.
Одоогоор тус хуваарилалтыг хийхийн өмнөх Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв болон Санхүүгийн Зохицуулах Хорооны зохих хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд холбогдох зөвшөөрлүүд хүлээгдэж байна.
Тиймээс харилцагч таны биелээгүй захиалгын мөнгөн дүн “Арилжааны данс”-д үлдэх тул та Голомт Капитал компанийн онлайн брокерийн үйлчилгээ болох trader.golomtcapital.com болон Golomt Сapital апликэйшнийг ашиглан Хаан банкны хувьцааны хоёрдогч арилжаанд оролцох боломжтой юм.
Мөн та онлайн брокерийн үйлчилгээний “Зарлага гаргах” цэсээр хүсэлтээ илгээж, өөрийн бүртгүүлсэн банкны дансандаа авах боломжтой.



АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
TSMC автомашины чипний зах зээлд татгалзмааргүй санал тавилаа

Taiwan Semiconductor Manufacturing Co өчигдөр нэгэн шинэ програм хангамжаа танилцууллаа. Тэр нь автомашинд зориулсан дэвшилтэт технологийн чип хэрэглэгчдэд тус компанийн сүүлийн үеийн шинэ технологиудыг бусдаас түрүүлж ашиглах боломжийг олгох аж.
Автомашины чип нь электрон барааны чипнүүдтэй харьцуулахд бат бөх, удаан эдэлгээтэй байх ёстой. TSMC нь автомашины үйлдвэрлэлд зориулсан тусгай үйлдвэрлэлийн процессуудтай бөгөөд энэ нь хэрэглээний чипүүдийн үйлдвэрлэлтэй харьцуулахад 1-2 жил удаан боловсруулалт шаарддаг байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн ухаалаг утасны чипүүдийг автомашинд ашиглахын тулд 2 хүртэлх жил хүлээх шаардлагатай болдог гэсэн үг.
Цахиурын хөндийд болсон нэгэн чуулга уулзалтын үеэр TSMC шинэ програм хангамжаа танилцуулсан нь автомашины чипний дизайнеруудыг хоёр жилийн өмнөөс дизайн дээрээ ажиллах боломжийг олгох гэнэ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 26-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 385,895,198 төгрөгийн үнийн дүн бүхий 1,167,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Могойн гол ХК (BDL +11.45%)
Булигаар ХК (MBG +7.84%)
Хүннү менежмент ХК (HBZ +5.26%)
Хамгийн их бууралттай:
Бодь Даатгал ХК (BODI -12.50%)
Ремикон ХК (RMC -9.31%)
Женко тур бюро ХК (JTB -7.13%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,176 ширхэг нэгж эрхийг 8,837,136 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 192,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 509,703 ширхэг үнэт цаасыг 602,833,131 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,411,078,400 төгрөгөөр тус тус арилжаалав.
ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37525.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,691,427,000,825 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
