- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БЭРС-2 ХБҮЦ-ны хадгаламжтай жишсэн бодит өгөөж 21.2%
БЭРС-2 ХБҮЦ-ны хадгаламжтай жишсэн бодит өгөөж 21.2%
Netlist +21% | Bed Bath дампуурал | Их-7 Хар Тэнгисийн гэрээг дэмжинэ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Bed Bath & Beyond Inc дампуурах өргөдлөө өгчээ | Bed Bath & Beyond Inc дампуурлын тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу дампуурах өргөдлөө өчигдөр өгснөөр хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа ихээр зарж эхэллээ.
Netlist патентын асуудлаар Samsung-ийг шүүхэд дуудаж, ялалт байгуулжээ | Компьютерийн санах ой бүтээгч Netlist Inc компани Samsung Electronics-оос тус компанийн мэдээлэл боловсруулалтыг сайржуулах чиглэлд авсан хэд хэдэн патентыг зөрчсөн хэмээн 303 сая ам.долларыг нэхэмжилж, Техас муж дахь Холбооны Тангарагтны Шүүхэд хандсан нь өнгөрсөн баасан гарагт ялалт байгуулжээ.
Их-7 бүлгээс Хар Тэнгисийн хэлэлцээрийг сунгахыг уриаллаа | Их долоо бүлгээс ням гарагт Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох чухал хэлэлцээрийг сунгах, бүрэн хэрэгжүүлэх, өргөжүүлэхийг уриалж буйгаа тус бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын мэдэгдэлд онцолжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 2.08% хувиар өсч, 37488.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,652,306,706,365 төгрөг боллоо.

BREAKING
Bed Bath & Beyond Inc дампуурах өргөдлөө өгчээ

Bed Bath & Beyond Inc дампуурлын тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу дампуурах өргөдлөө өчигдөр өгснөөр хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа ихээр зарж эхэллээ.
1990-ээд онд залуу хосууд, шинэ гэр бүлийн дэлгүүр хэсэх газар болж алдаршсан гэр ахуйн барааны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг тус компани сүүлийн жилүүдэд брэнд бүтээгдэхүүнээ борлуулах стратеги нь уналтад орсноор ашиг орлого нь буурч ирсэн юм.
Өнгөрсөн жил стратегиа өөрчилж, худалдан авагчдад хэдийн танил болсон томоохон брэндүүдийг байршуулж эхэлсэн боловч сайн үр дүнд хүрээгүй бөгөөд өнгөрсөн оны сүүлийн улиралд борлуулалт нь 33 хувиар буурч, 393 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.

БЭРС-2 ХБҮЦ-ны хадгаламжтай жишсэн бодит өгөөж 21.2%
👆Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн татвар хоёр дахин бага байдаг тул “Бэрс-2” ХБҮЦ-ны бодит өгөөжийг банкны хадгаламжтай жишвэл 21.2 хувь болох юм.

Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэлгүй, бага татвар өндөр өгөөж бүхий, ардаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
Үнэт цаас гаргагч нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын банк бус санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг юм.
Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК нь 2022 онд 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалсан бөгөөд эргэн төлөлтөө хуваарийн дагуу тогтмол хариуцлагатайгаар хийж буйгаараа дотоодын хөрөнгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани билээ.
-------------------------------------
👉 Эрхэм харилцагч та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ, тус бүтээгдэхүүний талаар👇 https://forms.gle/TJoP3XhfaAJHQKj38 линкээр мэдээллээ бөглөж аваарай.
-------------------------------------
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
🌐https://bers.golomtcapital.com/
ДАНС НЭЭХ, ЗАХИАЛГА ӨГӨХ:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ӨСӨЛТ
Netlist патентын асуудлаар Samsung-ийг шүүхэд дуудаж, ялалт байгуулжээ

Компьютерийн санах ой бүтээгч Netlist Inc компани Samsung Electronics-оос тус компанийн мэдээлэл боловсруулалтыг сайржуулах чиглэлд авсан хэд хэдэн патентыг зөрчсөн хэмээн 303 сая ам.долларыг нэхэмжилж, Техас муж дахь Холбооны Тангарагтны Шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт ялалт байгуулжээ.
Тангарагтны Шүүх 6 өдөр хуралдсаны эцэст Samsung-ийн өндөр хүчин чадалтай санах ойн модулиуд нь Netlist-ийн гомдлын дагуу бүх таван патентыг санаатайгаар зөрчсөн болохыг тогтоосон байна.
Баасан гарагийн үдээс хойш шүүхийн шийдвэр гарсны дараагаар Netlist-ийн хувьцааны ханш 21 хувь өсжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
ТАВААР
Их-7 бүлгээс Хар Тэнгисийн хэлэлцээрийг сунгахыг уриаллаа

Их долоо бүлгээс ням гарагт Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох чухал хэлэлцээрийг сунгах, бүрэн хэрэгжүүлэх, өргөжүүлэхийг уриалж буйгаа тус бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын мэдэгдэлд онцолжээ.
ОХУ - Украйны дайны эхлэл үед хүнсний хомстолоос зайлс хийх зорилгоор НҮБ болон Туркийн зуучлалаар өнгөрсөн оны долдугаар сард уг хэлэлцээрийг байгуулснаар Украины Хар Тэнгис дэх боомтоор дамжуулан 27 сая тонн үр тариа экспортлох боломжийг нээсэн билээ.
Хэлэлцээрийн нөгөө тал болох ОХУ уг хэлэлцээрийн дагуу үр тариа, бордооны экспортыг хөнгөвчлөх шаардлагууд өнгөрсөн хугацаанд биелээгүй учир энэ сарын 18-наас хойш хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хатуу анхааруулаад байгаа юм.
Их-7-гийн уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Миязаки хотод болсон бөгөөд уулзалтын дараах мэдэгдэлд G7-ийн хөдөө аж ахуйн сайд нар хэлэлцээрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, "Бид Хар тэнгисийн үр тарианы санаачилга (BSGI)-ыг сунгах, бүрэн хэрэгжүүлэх, өргөжүүлэхийг тууштай дэмжиж байна.” гэжээ

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 21-нийөдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 200,018,322 төгрөгийн үнийн дүн бүхий 976,830 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Улаансан ХК (UNS 14.95%)
Увс чацаргана ХК (CHR +14.86%)
Баянгол зочид буудал ХК (BNG +12.77%)
Хамгийн их бууралттай:
Техник импорт ХК (TEX -8.65%)
Айтүүлс ХК (ITLS -7.44%)
Мандал Даатгал ХК (MNDL -2.66%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,689 ширхэг нэгж эрхийг 16,776,652 төгрөгөөр
Багцын арилжаанд нийт 176,803 ширхэг үнэт цаас 990,096,800 төгрөгөөр
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 4,924,000 доллар буюу 17,182,839,640 төгрөгөөр
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн 1/3 коксжих нүүрсийг 3,540,000 доллар буюу 12,353,219,400 төгрөгөөр
тус тус арилжлаа.
ТOP-20 индекс 0.44% хувиар өсч, 37654.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,693,646,591,277 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
