- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 19.2%-ИЙН ӨГӨӨЖТЭЙ "БЭРС-2" ХБҮЦ-ЫГ СОНГОХ ШАЛТГААН
19.2%-ИЙН ӨГӨӨЖТЭЙ "БЭРС-2" ХБҮЦ-ЫГ СОНГОХ ШАЛТГААН
Теслагийн хувьцаа унав | Жанет Йеллен Хятадад айлчлахыг хүсэж байна | Алтны ханш өсөх үү?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
19.2%-ИЙН ӨГӨӨЖТЭЙ "БЭРС-2" ХБҮЦ-ЫГ СОНГОХ ШАЛТГААН | Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэлгүй, бага татвар өндөр өгөөж бүхий, ардаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
Тesla үнээ хямдруулах мэдээ хөрөнгө оруулагчдад таалагдсангүй | Пүрэв гарагийн арилжаагаар тус компанийн хувьцаа бараг 10 хувь унаж, компанийн үнэлгээ 50 тэрбум ам.доллараар буурлаа.
Жанет Йеллен: АНУ нь БНХАУ-тай эрүүл өрсөлдөөн өрнүүлэх сонирхолтой байна | АНУ Хятадтай "бүтээлч, шударга" эдийн засгийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ч үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалж, гадаадын өрсөлдөгчдөө ноёрхох Хятадын үйл ажиллагаанаас татгалзах болно гэж Сангийн сайд Жанет Йеллен пүрэв гарагт мэдэгдэв.
Хямралын айдас алтны ханшийг дэмжиж магадгүй байна | Баасан гараг эхэлснээс хойш алтны ханшийн хөдөлгөөн бага байгаа ч эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж, өсөлт уудашрах хүлээлт нэмэгдэж байгаа нь шар металлын эрэлтийг нэмэгдүүлэх урьдач нөхцөл юм.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 2.08% хувиар өсч, 37488.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,652,306,706,365 төгрөг боллоо.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

19.2%-ИЙН ӨГӨӨЖТЭЙ "БЭРС-2" ХБҮЦ-ЫГ СОНГОХ ШАЛТГААН
👆ТӨРИЙН БОЛОН ЗОХИЦУУЛАГЧ, ХУУЛЬ ХЯНАЛТ, САНХҮҮГИЙН 6 БАЙГУУЛЛАГЫН ШҮҮЛТҮҮРЭЭР ШАЛГАРСАН

Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэлгүй, бага татвар өндөр өгөөж бүхий, ардаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
Үнэт цаас гаргагч нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын банк бус санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг юм.
Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК нь 2022 онд 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалсан бөгөөд эргэн төлөлтөө хуваарийн дагуу тогтмол хариуцлагатайгаар хийж буйгаараа дотоодын хөрөнгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани билээ.
-------------------------------------
👉 Эрхэм харилцагч та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ, тус бүтээгдэхүүний талаар👇 https://forms.gle/TJoP3XhfaAJHQKj38 линкээр мэдээллээ бөглөж аваарай.
-------------------------------------
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
🌐https://bers.golomtcapital.com/
ДАНС НЭЭХ, ЗАХИАЛГА ӨГӨХ:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
УНАЛТ
Тesla үнээ хямдруулах мэдээ хөрөнгө оруулагчдад таалагдсангүй

Tesla Inc -ийн дөрөвдүгээр улирлын тайланг танилцуулах үеэр Elon Musk цахилгаан автомашиныхаа үнийг үргэлжлүүлэн бууруулж хүндрэлд ороод байгаа салбарт эрэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтална гэж мэдэгдсэн юм.
Пүрэв гарагийн арилжаагаар тус компанийн хувьцаа бараг 10 хувь унаж, компанийн үнэлгээ 50 тэрбум ам.доллараар буурлаа. Түүний эхлүүлсэн үнийн дайн нь General Motors, Volkswagen AG зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьцаанд ч нөлөөлжээ.
Global Equities Research эл асуудалд дүн шинжилгээ хийж, цахилгаан автомашины зах зээл нэлээд таагүй төлөвт шилжиж байгааг онцоллоо. Судлаачдын үзэж буйгаар Tesla-гийн үнэ буурснаар Rivian Automotive, Lucid Group Inc, Fisker Inc зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгчид үнийн хувьд өрсөлдөх чадвараа алдаж “дампуурах магадлалтай” ажээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
УНАЛТ
Жанет Йеллен: АНУ нь БНХАУ-тай эрүүл өрсөлдөөн өрнүүлэх сонирхолтой байна

АНУ Хятадтай "бүтээлч, шударга" эдийн засгийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ч үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалж, гадаадын өрсөлдөгчдөө ноёрхох Хятадын үйл ажиллагаанаас татгалзах болно гэж Сангийн сайд Жанет Йеллен пүрэв гарагт мэдэгдэв.
Тэрбээр, өчигдөр Жонс Хопкинсийн Их Сургууль дээр үг хэлэх үеэрээ Жое Байдены засгийн газраас тодорхойлж буй хоёр орны эдийн засгийн харилцаан дахь үндсэн зорилтуудын талаар ярьжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр улс нь цаг уурын өөрчлөлт, өрийг хөнгөвчлөх, макро эдийн засгийн тогтвортой байдал зэрэг сэдвийн хүрээнд “эрүүл өрсөлдөөн” өрнүүлж боломжтой бол хамтран ажиллахыг засгийн газар эрмэлзэж байгаа ч БНХАУ нь буурай орнуудын өрийн бүтцийг өөрчлөхөд саад учруулж байна гэжээ.
Тэрбээр мөн БНХАУ-д айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд албан айлчлал төлөвлөсөн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ҮНЭТ МЕТАЛЛ
Хямралын айдас алтны ханшийг дэмжиж магадгүй байна

Баасан гараг эхэлснээс хойш алтны ханшийн хөдөлгөөн бага байгаа ч эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж, өсөлт уудашрах хүлээлт нэмэгдэж байгаа нь шар металлын эрэлтийг нэмэгдүүлэх урьдач нөхцөл юм.
Энэ долоо хоногт ам.доллар чангарсан нь алтны ханшид дарамт үзүүлж байсан ч үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн тоон үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас сул гарсан нь энэ жил хямрал болж болзошгүй гэх айдсыг улам өрдөх мэдээлэл байлаа.
Энэ нь ч алтны ханшинд эергээр нөлөөлж 2000 ам.доллараас дээш тогтоход нь тус болж байна. Харин ХНС болон бусад төв банкны мөнгөний бодлогоо чангатгах байр суурь нь өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйл болж байна.
Өнөө өглөө 10:00 цагийн орчимд алтны спот ханш 0.1 хувь суларч унци нь 2,002.62 ам.доллар болсон бол фьючерс ханш 0.3 хувь унаж 2,013.80 ам.доллар болжээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 20-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 217,207,680 төгрөгийн үнийн дүн бүхий 807,526 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 5 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Тээвэр дархан ХК (TEE +14.77%)
Женко тур бюро ХК (JTB +13.63%)
Айтүүлс ХК (ITLS +8.03%)
Хамгийн их бууралттай:
Баянгол зочид буудал ХК (BNG -11.23%)
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -3.86%)
Ариг гал ХК (EER -3.33%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,269 ширхэг нэгж эрхийг 7,769,159 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,988 ширхэг бондыг 198,799,760 төгрөгөөр
Хангад Эксплорэйшн ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 12,288,000 юань буюу 6,221,660,160
төгрөгөөр тус тус арилжлаа.
ТOP-20 индекс 2.08% хувиар өсч, 37488.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,652,306,706,365 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
