- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хаан Банкны IPO амжилттай болж өндөрлөлөө
Хаан Банкны IPO амжилттай болж өндөрлөлөө
Tesla үнээ бууруулна | Bed Bath & Beyond дампуурлын ирмэгт | IBM-ийн эрчтэй өсөлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хаан Банкны IPO амжилттай болж өндөрлөлөө | Хаан Банк олон нийтэд хувьцаагаа санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байсан боловч хөрөнгө оруулагчдаас нийт 335.97 тэрбум төгрөгийн захиалга ирж, 183.2 хувийн биелэлттэйгээр анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.
Бэрс-2 ХБҮЦ урьдчилсан захиалга авч байна | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Elon Musk-ийн хэлснээр Тесла үнээ бууруулж, ашиг бус борлуулалтын өсөлтийг чухалчилна | Tesla Inc -ийн үүсгэн байгуулагч Elon Musk өчигдөр үнийг хоёр дахин бууруулж, эдийн засаг доройтлын үед ашгаас илүү борлуулалтын өсөлтийг чухалчилна хэмээн мэдэгджээ.
Bed Bath & Beyond дахин дампуурлын ирмэгт иржээ | Bed Bath & Beyond Inc энэ долоо хоногийн эхээр болзошгүй дампууралд бэлтгэн бичиг баримтуудаа бүрдүүлж эхэлсэн талаар Wall Street Journal мэдээлжээ.
IBM 1 дүгээр улиралд 53 хувийн ашигтай ажиллажээ | IBM өчигдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн хүлээлтээс давж, сайн мэдээгээр дүүрэн байлаа.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.71% хувиар өсч, 36726.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,537,611,514,513 төгрөг боллоо.

Хаан Банкны IPO амжилттай болж өндөрлөлөө

Хаан Банк олон нийтэд хувьцаагаа санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байсан боловч хөрөнгө оруулагчдаас нийт 335.97 тэрбум төгрөгийн захиалга ирж, 183.2 хувийн биелэлттэйгээр анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.
Энэ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хаан Банкны хувьцаа эзэмшигч болсон 31,561 хөрөнгө оруулагчдаа баяр хүргэе

Бэрс-2 ХБҮЦ урьдчилсан захиалга авч байна

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
Санамж: “Бэрс-2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь түрүүлж өгсөн захиалга түрүүлж биелэх зарчмаар буюу нийт захиалгын дүн 9 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд хаагдахыг анхаарна уу.



Голомт Капитал ҮЦК-тай холбогдох утасны дугаар:
☎️ 7012-1530
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

БИЗНЕС
Elon Musk-ийн хэлснээр Тесла үнээ бууруулж, ашиг бус борлуулалтын өсөлтийг чухалчилна

Tesla-гийн үзэсгэлэнгийн танхимд үйлчлүүлэгчид Model-3 загварыг сонирхож буй нь
Tesla Inc -ийн үүсгэн байгуулагч Elon Musk өчигдөр үнийг хоёр дахин бууруулж, эдийн засаг доройтлын үед ашгаас илүү борлуулалтын өсөлтийг чухалчилна хэмээжээ.
Компанийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн бага ашгийн түвшин бүхий улирлын тайланг танилцуулсан бөгөөд зах зээлийн хүлээлтэд хүрээгүй юм.
Тайланг танилцуулсны дараа компанийн хувьцааны ханш биржийн дараах арилжаагаар 6 хувь суларсан байна.
Мusk хэлэхдээ “Ирээдүйд илүү арвин ургац хураахиын тулд өнөөдөр ашгаа бууруулж борлуулалтаа өсгөсөн нь дээр” гэсэн бөгөөд энэ жил тус компани 2 сая автомашин борлуулахыг зорьж байна гэжээ.
Шинжээчид тус компанийн улирлын ашгийн түвшин 22.4 хувь хүрнэ гэж хүлээж байсан бол Тesla өнгөрсөн улиралд 19.3 хувийн ашигтай ашилласан байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
УНАЛТ
Bed Bath & Beyond дахин дампуурлын ирмэгт иржээ

Bed Bath & Beyond Inc энэ долоо хоногийн эхээр болзошгүй дампууралд бэлтгэн бичиг баримтуудаа бүрдүүлж эхэлсэн талаар Wall Street Journal мэдээлжээ.
Энэхүү мэдээлэл гарснаар биржийн дараах арилжааны үеэр тус компанийн хувьцаа 23 хувь буурч 38 цент хүрсэн байна. Ингэснээр нэгдүгээр сард дампуурах тухай мэдээ гарснаас хойш тус компанийн хувьцаа 86 орчим хувиар үнэлгээгээ алдаад байна.
Мөн өчигдөр танилцуулагдсан Bloomberg Law тайланд дурдсанаар тус компани ойрын хэдэн долоо хоногт дампуурлын мэдэгдлээ өгөх асуудлаар зээлдүүлэгчид болон зөвлөхүүдтэйгээ ярилцаж буй гэжээ. Түүнчлэн уг тайланд дурдсанаар компани нь давхар шинэ санхүүжилтийн хувилбаруудыг эрэн хайж байна гэжээ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ӨСӨЛТ
IBM 1 дүгээр улиралд 53 хувийн ашигтай ажиллажээ

IBM өчигдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн хүлээлтээс давж, сайн мэдээгээр дүүрэн байлаа.
Тайлангийн онцлох үзүүлэлтүүдээс дурдвал, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.36 ам.доллар хүрч, нийт орлого 14.3 тэрбум ам.доллар болжээ. Шинжээчдийн урьдчилсан таамаглалаар IBM өнгөрсөн улиралд нэгж хувьцаа тутамд 1.36 ам.долларын ашигтай, нийт 14.37 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар хүлээгдэж байв.
Түүнчлэн компанийн программ хангамжийн салбарын орлого 5.9 тэрбум ам.доллар хүрсэн нь 2.6 хувийн өсөлт юм. Түүний дотор Hybrid платформ ба Шийдлийн бизннь 11 хувийн өсөлт үзүүлсэн болохыг тайланд дурджээ.
Мөн консалтингийн үйлчилгээний орлого 2.8 хувь, хөрөнгө оруулалтын орлого 27.3 өссөн байна. Гагцхүү дэд бүтцийн салбарын орлго нэгдүгээр улиралд 3.7 хувь буурчээ.
Нийлбэр дүнгээр тус компани өнгөрсөн улиралд 52.7 хувийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны нэгдүгээр улирлын 51.7 хувиас өссөн үзүүлэлт бөгөөд мөнгөний урсгал нэмэгдсэнийг илтгэж байна. Компанийн бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 0.1 тэрбум ам.доллараас өсөж 1.3 тэрбум ам.доллар болжээ.
International Business Machines (NYSE:IBM) -ийн тайлан гарсны дараа биржийн дараах арилжаагаар компанийн хувьцааны ханш 3 хувийн өсөлт үзүүлжээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 19-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 306,830,993 төгрөгийн үнийн дүн бүхий 1,187,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хишиг уул ХК (HSХ +14.85%)
Ремикон ХК (RMC +10.31%)
Таван толгой ХК (TTL +7.88%)
Хамгийн их бууралттай:
Азык ХК (ALD -14.52%)
Женко тур бюро ХК (JTB -12.25%)
Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -11.43%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,028 ширхэг нэгж эрхийг 20,522,903 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 302 ширхэг үнэт цаасыг 30,181,880 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бондыг 10,000,000 төгрөгөөр
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,477,318,400 төгрөгөөр тус тус арилжлаа.
ТOP-20 индекс 1.71% хувиар өсч, 36726.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,537,611,514,513 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
