- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Бэрс-2 ХБҮЦ-ны урьдчилсан захиалгад оролцох 3 алхам
Бэрс-2 ХБҮЦ-ны урьдчилсан захиалгад оролцох 3 алхам
Хятадын ДНБ 4.5% | Google ба Samsung бас Bing | Аpple-ийн хадгаламж

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Бэрс-2 ХБҮЦ-ны урьдчилсан захиалгад оролцох 3 алхам | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.5 хувь хүрлээ | БНХАУ-ын ДНБ-ий өсөлт нэгдүгээр улиралд 4.5 хувь хүрсэн нь эдийн засагчдын урьдчилсан таамаг буюу 4.0 хувь хүрнэ гэсэн хүлээлтийг давжээ.
Alphabet 3 тэрбум ам.долларын орлогоо алдаж магадгүй | Даваа гаргат Alphabet Inc-ийн хувьцаа 4 хувь суларлаа. Өмнөд Солонгосын Samsung Electronics нь өөрсдийн ухаалаг төхөөрөмжүүд дээрх үдсэн хайлтын системээр Google-ийн оронд Microsoft-ийн “Bing”-ийг сонгох асуудлыг судалж байгаа гэсэн мэдээллийн дараа энэхүү уналт бий болсон байна.
Apple Card-ын хэрэглэгчдэд 4.15 хувийн өгөөж амлав | Даваа гарагт, Apple Inc (NASDAQ:AAPL) нь санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөнийг ашиглан Goldman Sachs Group Inc (NYSE:GS)-тай хамтран өндөр өгөөжтэй хадгаламжийн бүтээгдэхүүн гаргаж байгаагаа зарлалаа.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.98% хувиар өсч, 35969.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,430,809,661,954 төгрөг боллоо.

Бэрс-2 ХБҮЦ-ны урьдчилсан захиалгад оролцох 3 алхам

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
Санамж: “Бэрс-2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь түрүүлж өгсөн захиалга түрүүлж биелэх зарчмаар буюу нийт захиалгын дүн 9 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд хаагдахыг анхаарна уу.



Голомт Капитал ҮЦК-тай холбогдох утасны дугаар:
☎️ 7012-1530
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ЭДИЙН ЗАСАГ
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.5 хувь хүрлээ

БНХАУ-ын ДНБ-ий өсөлт нэгдүгээр улиралд 4.5 хувь хүрсэн нь эдийн засагчдын урьдчилсан таамаг буюу 4.0 хувь хүрнэ гэсэн хүлээлтийг давжээ.
Тус улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 3 хувь байсан нь эдийн засагчдын хүлээлт болон Коммунист намын зорилтот түвшнээс бага байсан бөгөөд дөрөвдүгээр улиралд 2.2 хувийн өсөлт үзүүлээд байсан юм.
Азийн арилжаа ид явагдаж байгаа энэ үеэр газрын тосны ханш өсөлттэй байна. Учир нь БНХАУ-ын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсөлттэй гарснаар газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
УНАЛТ
Alphabet 3 тэрбум ам.долларын орлогоо алдаж магадгүй

Даваа гаргат Alphabet Inc-ийн хувьцаа 4 хувь суларлаа. Өмнөд Солонгосын Samsung Electronics нь өөрсдийн ухаалаг төхөөрөмжүүд дээрх үдсэн хайлтын системээр Google-ийн оронд Microsoft-ийн “Bing”-ийг сонгох асуудлыг судалж байгаа гэсэн мэдээллийн дараа энэхүү уналт бий болсон байна.
Google нь энэ онд Samsung-тай байгуулсан гэрээгээр 3 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан тооцоолол гаргаад байсан юм.
Гэхдээ Аpple-тай байгуулсан ижил төрлийн гэрээг энэ жил сунгахаар төлөвлөж байгаа бөгөөд 20 тэрбум ам.долларын орлого хүлээгдэж байгаа аж.
Google-ийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын уг асуудлаар тодруулга авах хүсэлтэд Samsung-тай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй ч хайлтын системд шинээр хиймэл оюун ухааны боломжуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээжээ.
Google нь 20-иод жил интернэт хайлтын системд ноёлж яваа бөгөөд зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж буй ч Мicrosoft хиймэл оюуны хөгжлийг хурдасгаснаар гүйцэж магадгүй гэж Уол Стрийт сэрэмжилж байгаа юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
Apple Card-ын хэрэглэгчдэд 4.15 хувийн өгөөж амлав

Даваа гарагт, Apple Inc (NASDAQ:AAPL) нь санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөнийг ашиглан Goldman Sachs Group Inc (NYSE:GS)-тай хамтран өндөр өгөөжтэй хадгаламжийн бүтээгдэхүүн гаргаж байгаагаа зарлалаа.
Apple-ийн мэдэгдсэнээр “Apple Card”-ын хэрэглэгчдийн хадгаламжийн дансанд 4.15 хувийн хүү тооцно гэсэн нь АНУ-ын хадгаламжийн дундаж хүүгээс 10 дахин өндөр өгөөж юм. АНУ-ын Хадгаламжийн Даатгалын Корпорациас гуравдугаар сарын тайлангаас үзэхэд тус улсын банкны хадгаламжийн дундаж хүү нь 0.37 хувь байгаа юм.
Түүнчлэн Аpple-ийн санал болгож буй хүү нь түүний хамтрагч Goldman Sachs-ийн дижитал банк Marcus-ийн гаргасан онлайн хадгаламжийн хүү болох 3.9 хувиас ч өндөр байгаа юм.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 382,790,823 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,293 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Улаансан ХК (UNS +14.99%)
Хишиг уул ХК (HSX +14.98%)
Хот девелопмент ХК (SDT +14.98%)
Хамгийн их бууралттай:
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -5.20%)
Гермес центр ХК (HRM -3.98%)
Монгол Базальт ХК (MBW -3.50%)
Энэ өдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,278 ширхэг нэгж эрх 33,614,878 төгрөгөөр арилжаалагдлаа.
ТOP-20 индекс 0.98% хувиар өсч, 35969.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,430,809,661,954 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
