- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хаан Банк IPO | Үндсэн захиалга авч байна
Хаан Банк IPO | Үндсэн захиалга авч байна
Ам.долларын сулралт | Twitter monetization | Газрын тос үнэд орох уу?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хаан Банк IPO | Үндсэн захиалга авч байна: Нэгж хувьцааны үнэ 959 төгрөг бөгөөд татан төвлөрүүлэх дүн: 183.4 тэрбум төгрөг.
Хятадын эрэлтийн мэдээ газрын тосны салбарт эерэг хүлээлт үүсгэлээ | Газрын тосны ханш Азийн арилжаа нээгдэх үеэр бага зэргийн сэргэлт үзүүлсэн нь OPEC нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгдээд байгаа энэ үед Хятадын эрэлт сэргэж магадгүй гэсэн дохио зах зээлд гарсантай холбоотой байлаа.
Twitter хэрэглэгчдийнхээ орлогын шинэ эх үүсвэр нь болно | Twitter-ийн хэрэглэгчид их текст бүхий нийтлэл, хэдэн цаг үргэлжлэх урт видео бүхий контентийг дагагч нартаа борлуулах боломжтой болно гэж Илон Маск өчигдөр мэдэгдлээ.
АНУ-ын ҮҮИ буурсан нь ам.доллар сулрахад нөлөөлөв | Пүрэв гарагийн арилжаагаар ам.долларын ханш бусад валютын эсрэг сүүлийн 2 сарын доод түвшинд, еврогийн эсрэг нэг жилийн доод түвшинд хүрч унав.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.46% хувиар буурч, 35155.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,366,477,731,244 төгрөг боллоо.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

IPO
Хаан Банк IPO | Үндсэн захиалга авч байна

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
👑Захиалгын хугацаа: 2023.04.13-04.19
👑Олон нийтэд санал болгож буй хувь: 10%
👑Татан төвлөрүүлэх дүн: 183.4 тэрбум төгрөг
👑Санал болгож буй үнэ: 959 төгрөг
----------------------------------------
Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд IPO үндсэн захиалгад оролцох боломжтой.



----------------------------------------
ДАНС НЭЭХ, МӨНГӨ БАЙРШУУЛАХ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
ТАВААР
Хятадын эрэлтийн мэдээ газрын тосны салбарт эерэг хүлээлт үүсгэлээ

Газрын тосны ханш Азийн арилжаа нээгдэх үеэр бага зэргийн сэргэлт үзүүлсэн нь OPEC нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгдээд байгаа энэ үед Хятадын эрэлт сэргэж магадгүй гэсэн дохио зах зээлд гарсантай холбоотой байлаа.
Гуравдугаар сард Хятадын газрын тосын импорт 22 хувь өсөж 2020 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Түүнчлэн тус улс газрын тосны үйлдвэрүүд дотоодын эрэлтийн өсөлтийг даган гарцаа ихээхэн нэмэгдүүлээд байгаа юм.
Энэхүү мэдээлэл нь Хятадын газрын тосны эрэлт энэ жил хүчтэй сэргэх найдварыг төрүүлж байгаа бөгөөд OPEC-ийн үзэж буйгаар энэ онд Хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор дэлхийн нийт эрэлт түүхэн дээд түвшинд хүрэхээр хүлээгдэж байгаа юм.
Өнөө өглөө 09:00 цагийн байдлаар Брент газрын тосны фьючерс ханш 0.1 хувь өсөж 86.42 ам.доллар, WTI газрын тосны ханш 0.5 хувь өсөж 82.53 ам.доллар хүрчээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БИЗНЕС
Twitter хэрэглэгчдийнхээ орлогын шинэ эх үүсвэр нь болно

Twitter-ийн хэрэглэгчид их текст бүхий нийтлэл, хэдэн цаг үргэлжлэх урт видео бүхий контентийг дагагч нартаа борлуулах боломжтой болно гэж Илон Маск өчигдөр мэдэгдлээ.
Хэрэглэгчид “subscription” боломжийг ашиглахын тулд “Monetization" тохиргоог идэвхжүүлэхэд хангалттай бөгөөд Android, iOS үйлдлийн системд илүү шимтгэл төлөхгүй аж. Мөн Twitter эхний 12 сарын хугацаанд шимтгэлгүй үйлчилгээ үзүүлэх юм байна.
Мөн Маск iOS & Android үйлдлийн систем нь төлбөрийн 70 хувийг авдаг, харин бид контент бүтээгчдийг дэмжиж, орлогыг нь хамгийн өндөр түвшинд байлгахын төлөө ажиллана гэж жиргэснийг Google няцааж “Google Play”-ийн шимтгэл нь 30 хувь байсныг 2022 онд бууруулж 15 хувь болгосон гэжээ.
Өнгөрсөн жил тус платформын зар сурталчилгааны орлого бууралттай гарсан бөгөөд Илон Маск Twitter-ийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон өөрчлөлтийг нэвтрүүлээд байгаа юм.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ФОРЕКС
АНУ-ын ҮҮИ буурсан нь ам.доллар сулрахад нөлөөлөв

Пүрэв гарагийн арилжаагаар ам.долларын ханш бусад валютын эсрэг сүүлийн 2 сарын доод түвшинд, еврогийн эсрэг нэг жилийн доод түвшинд хүрч унав. Учир нь АНУ-ын үйлдвэрлэгчийн үнэ гуравдугаар сард огцом унасан нь ХНС бодлогын хүүгийн өсгөлтөө зогсоох цаг ойртсон гэх хүлээлтийг бий болгоод байгаа юм.
ҮҮИ өнгөрсөн сард 0.5 хувь буурсан байна. Гуравдугаар сарын байдлаар ҮҮИ-ийн жилийн өсөлт 2.7 хувь хүрсэн нь 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн бага өсөлт бөгөөд өмнөх хоёрдугаар сард 4.9 хувь гарсан билээ.
Хоёрдугаар сард 6 хувь гарсан инфляц гуравдугаар сард 5 хувь болж удааширч буй илтгэсэн мэдээ өмнөх өдөр нь буюу лхагва гарагт танилцуулагдаад байсан юм.
“Дэлхий дахин нам инфляц руу буцаж байна гэсэн мессеж яг одо зах зээл дээр бий боллоо” гэдгийг Торонто дахь ForexLive-ийн валютын ахлах шинжээч Adam Button тодотгоод “Инфляцын айдас арилсан үед дараагийн том арилжаанууд хийгдэнэ” гэлээ.
АНУ-ын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох дараагийн чухал статистик болох жижиглэнгийн худалдааны мэдээлэл өнөөдөр танилцуулагдана.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 1-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 285,366,128 төгрөгийн үнийн дүн бүхий 1,224,061 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Улаансан ХК (UNS +14.94%)
Увс чацаргана ХК (CHR +14.91%)
Хишиг уул ХК (HSX +14.88%)
Хамгийн их бууралттай:
Э-Транс ложистикс XК (ETR -14.81%)
Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.07%)
Монгол шевро ХК (MVO -11.23%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,666 ширхэг нэгж эрх 3,990,174 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс -0.46% хувиар буурч, 35155.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,366,477,731,244 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
