- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хаан Банк IPO | Үндсэн захиалга эхэллээ
Хаан Банк IPO | Үндсэн захиалга эхэллээ
АНУ-ын инфляц | Softbank BABA-г зарна | Байгаль хамгаалагч EV

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хаан Банк IPO | Анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
АНУ-ын инфляц 5 хувь болж буурлаа | АНУ-ын жилийн инфляцын түвшин 3 дугаар сард таамаглаж байснаас бага гарлаа. Гэсэн хэдий ч суурь үнийн өсөлт өндөр хэвээр байгаа тул ХНС бодлогын хүүг яаран буулгахгүй гэж шинжээчид үзэж байна.
SoftBank групп BABA-гаа зарна | SoftBank Group Corp нь өөрийн эзэмшилд буй Alibaba (NYSE:BABA)-ийн хувьцааг бараг бүгдийг нь зарахаар хөдөлж эхэлсэн талаар Financial Times мэдээллээ.
АНУ-ын Байгаль орчны агентлаг цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих санал дэвшүүллээ | АНУ-ын Байгаль орчны агентлагаас шинэ автомашин болон ачааны машины ялгарлын түвшинг бууруулах санал дэвшүүлжээ. Саналд тусгаснаар 2032, он гэхэд автомашин үйлдвэрлэгчид борлуулж буй 3 машин бүрийн 2 нь цахилгаан хөдөлгүүрт болох ёстой аж.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.88% хувиар буурч, 35319.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,374,427,066,696 төгрөг боллоо.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

IPO
Хаан Банк IPO | Анхдагч арилжаа эхэллээ

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
👑Захиалгын хугацаа: 2023.04.13-04.19
👑Олон нийтэд санал болгож буй хувь: 10%
👑Татан төвлөрүүлэх дүн: 183.4 тэрбум төгрөг
👑Санал болгож буй үнэ: 959 төгрөг
----------------------------------------
Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд IPO үндсэн захиалгад оролцох боломжтой.



----------------------------------------
ДАНС НЭЭХ, МӨНГӨ БАЙРШУУЛАХ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын инфляц 5 хувь болж буурлаа

АНУ-ын жилийн инфляцын түвшин 3 дугаар сард таамаглаж байснаас бага гарлаа. Гэсэн хэдий ч суурь үнийн өсөлт өндөр хэвээр байгаа тул ХНС бодлогын хүүг яаран буулгахгүй гэж шинжээчид үзэж байна.
ХҮИ өнгөрсөн сард 5 хувь өсөлттэй байсан нь өмнөх сарын 6 хувьтай харьцуулахад удааширсан дүн бөгөөд эдийн засагчдын хүлээлт 5.2 хувь байсан билээ. Энэ нь 2021 оны 5 дугаар сараас хойш ажиглагдсан хамгийн бага өсөлт боловч ХНС-гийн зорилтот түвшин болох 2.0 хувиас өндөр хэвээр байгаа юм.
Сарын инфляц 0.1 хувь байсан нь хоёрдугаар сарын 0.4 хувиас нэлээд буурсан дүн бөгөөд эдийн засагчид 0.2 хувь гарна гэж таамаглаж байсан юм.
Эрчим хүч, хүнс зэрэг хэт савлагаатай барааны үнийг хасаж тооцсон суурь инфляц харин 5.5 хувиас өсөж 5.6 хувь болжээ. Сарын суурь инфляц 0.1 пунктээр буурч 0.4 гарсан бөгөөд суурь инфляцын хувьд эдийн засагчдын хүлээлттэй нийцэж байгаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БИЗНЕС
SoftBank групп BABA-гаа зарна

SoftBank Group Corp нь өөрийн эзэмшилд буй Alibaba (NYSE:BABA)-ийн хувьцааг бараг бүгдийг нь зарахаар хөдөлж эхэлсэн талаар Financial Times мэдээллээ.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн тайланд дурдсанаар хувьцааг зарсны дараа тус групп Хятадын цахим худалдааны салбарт ноёлогч компанийн 3.8 хувийг эзэмшиж үлдэх аж.
Financial Times-д өгсөн тайлбартаа уг хувьцааг зарж буй нь бизнесийн орчны тодорхойгүй байдалтай холбоотойгоор “хамгаалалтын горимд” шилжиж буйг илтгэж буй бөгөөд тавдугаар сард улирлын тайланг танилцуулах хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үеэр өгнө гэж Softbank мэдээлжээ.
Энэхүү мэдээлэл гарсны дараа Alibaba-гийн АНУ-д бүртгэлтэй хувьцааны ханш 1.3 хувь унасан байна.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ӨСӨЛТ
АНУ-ын Байгаль орчны агентлаг цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих санал дэвшүүллээ

АНУ-ын Байгаль орчны агентлагаас шинэ автомашин болон ачааны машины ялгарлын түвшинг бууруулах санал дэвшүүлжээ. Саналд тусгаснаар 2032, он гэхэд автомашин үйлдвэрлэгчид борлуулж буй 3 машин бүрийн 2 нь цахилгаан хөдөлгүүрт болох ёстой аж.
Хэрэв саналыг баталгаажуулбал жилд ялгаруулах бохирдлын хэмжээг 13 хувь буюу 2026 он гэхэд бохирдлын түвшинг 56 хувь бууруулах маш том зорилт бүхий хатуу шаардлага тавигдах юм. Байгаль орчны агентлаг мөн дунд даацын болон хүнд даацын автомашинуудын ялгаруулах бохирдлын стандартыг чангатгахыг санал болгожээ.
Байгаль орчны агентлагийн төсөөллөөр 2027-2032 оны хооронд журмыг хэрэгжүүлснээр 2055 он гэхэд CO2 ялгаруулалтыг 9 тэрбум тонноор багасгахаар байгаа нь өнгөрсөн жилийн нийт CO2-ийн ялгаруулалтаас 2 дахин их юм.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 12-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 228,422,872 төгрөгийн үнийн дүн бүхий 1,493,110 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Мандал Даатгал ХК (MNDL +4.21%)
Крипто Үндэстэн ХК (CNF (JTB +3.91%)
Булигаар ХК (MBG +3.57%)
Хамгийн их бууралттай:
Мерекс ХК (MRX -15.00%)
Монноос ХК (MNS -14.55%)
Хишиг уул ХК (HSX -14.17%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,753 ширхэг нэгж эрх 13,978,246 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,680 ширхэг бондыг 568,000,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 5,380,667 ширхэг үнэт цаас 864,201,600 төгрөгөөр.
Энержи Ресурс ХХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 40,000,000 юань буюу 20,361,600,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс 0.88% хувиар буурч, 35319.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,374,427,066,696 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
