GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-4” ҮР ДҮН

SPX унах таамаг | Alibaba VS ChatGPT | Японы бөөний үнэ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP - “WEEK-4” ҮР ДҮН | Одоогоор тус уралдаанд +200 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна. “WEEK-4”-т шинээр 1 оролцогч ТОП-10 жагсаалтад орж ирсэн байна.

  • АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА | Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

  • Wells Fargo SPX-ийг унана гэж таамаглалаа | S&P 500 ойрын өдрүүдэд чиглэлээ өөрчилж, ирэх 3-6 сарын хугацаанд 10 хувийн тохируулга хийгдэж магадгүй гэж Wells Fargo-ийн хөрөнгийн шинжээчид өчигдөр үйлчлүүлэгчдэдээ илгээсэн мэдээлэлд дурджээ.

  • Alibaba ChatGPT-тэй өрсөлдөнө | Alibaba ChatGPT-тэй ижил төстэй буюу хиймэл оюун ухаант чатботны өрсөлдөөнд хөл тавьж байгаагаа зарлалаа.

  • Японы бөөний үнийн өсөлт 3 сар дараалан буурлаа | Японы гуравдугаар сарын бөөний борлуулалтын үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувь өсжээ. Энэ нь өрх, бизнесүүдэд дарамт болж байсан түүхий эдийн зардлын өсөлт гурван сар дараалан удааширч байгааг илтгэж байгаа юм.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.47 хувиар буурч, 35634.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,417,823,080,143 төгрөг боллоо.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙- “WEEK-4” ҮР ДҮН

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

------------------------------------------------

👏ТОП-10

Одоогоор тус уралдаанд +200 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна. “WEEK-4”-т шинээр 1 оролцогч ТОП-10 жагсаалтад орж ирсэн байна.

ТОП-10-ын эхний 3 байрыг оролцогч 1️⃣ Gemme 2️⃣ BT 3️⃣ Dr.bo нар тэргүүлж байна. 🤗💪

------------------------------------------------

👆ТОВЧ ТОЙМ

Оролцогчдын 65 гаруй хувь нь Хойд Америкийн зах зээлд, гуравны нэг нь Азийн зах зээлд хөрөнгө оруулжээ.

АНУ болон Азийн голлох индексүүд 5-12 хувийн өсөлттэй байсан бол ТОП-10 оролцогч дунджаар 24 хувийн өсөлттэй арилжаа хийсэн байна.

📈БНХАУ болон АНУ-ын голлох индексийн дийлэнх нь өсөлттэй хаагдлаа.

📈OPEC+ бүлгийн олборлолтоо бууруулах шийдвэр гарснаар газрын тосны үнэ өсөв.

📈АНУ-д хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын ажлын байрны тоо 3 сард өсөв.

📈Холбооны нөөцийн сангийн 5 сард болох уулзалтын үр дүнд бодлогын хүү дахин өснө гэсэн хүлээлттэй байнаа.

----------------------------------------------

👆ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ КОМПАНИ

💵MicroSectors U.S. Big Oil Index 3X Leveraged /NYSE Arca: NRGU/

MicroSectors U.S. Big Oil Index 3X Leveraged нь эрчим хүч/газрын тосны салбарын зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компаниудын хувьцааг хамарсан ETN юм. OPEC+ олборлолтоо танах шийдвэр гаргаснаар газрын тосны үнэ өссөнөөр газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, бүтээгдэхүүнүүдийн ханш өсөөд байна.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

------------------------------------------------

МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:
🌐http://gcc-academy.mn/

ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530

Хөндлөнгийн хяналт:
⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:
🍋Lemon Press

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

👆ЭХНИЙ СУРГАЛТЫН ТОВ ГАРЛАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах бөгөөд эхний сургалтын тов гарлаа.

Тодруулбал, уралдаанд оролцогчдод хамгийн чухал мэдээлэл болох "Олон улсын геополитик, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага" сэдвээр ментор Н.Энхбаяр ирэх бямба гарагт эхний сургалтыг орох гэж байна.

Хэзээ: 2023.04.15-нд 15:00 цагаас

👆Суудлын тоо хязгаартай тул /50 хүн/ та ⏰7012-1530 дугаарын утсаар бүртгэлээ баталгаажуулна уу.

---------------------------------------------------

Ментор: НАМЖИЛДОРЖ ЭНХБАЯР

👨‍🎓ХААИС, Японы Бодлого Судлалын Их Сургуулийн бакалаврын зэрэгтэй.

👨‍🎓Японы Хитоцубашигийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

👨‍🎓Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

🏢Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2007-2011, 2016-2019 онд

🏢Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2011-2014 онд

🏢Үнэт цаасны хорооны гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан.

🏢Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Эдийн Засгийн Аюулгүй Байдлын Судалгааны төвийн даргаар ажиллаж байна.

---------------------------------------------------

МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:

🌐http://gcc-academy.mn/

ХОЛБОО БАРИХ:

☎️7012-1530

 

IPO

Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна

💚ЦЭВЭР АШГИЙН 40-60 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ОЛГОНО

Зах зээлийн 33%-ийг бүрдүүлж байгаа Хаан Банкны нийт хөрөнгө 15 их наяд байгаа бөгөөд 2026 онд 22.6 их наяд болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

👆Тус банк нь цэвэр ашгийнхаа 40-60%-ийг ногдол ашигт тараах, энэхүү өгөөж нь тухайн жилийн хадгаламжийн хүүнээс өндөр байхаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

----------------------------------------

ХААН БАНК | IPO

💚Захиалгын хугацаа: 2023.04.13-04.19

💚Олон нийтэд санал болгож буй хувь: 10%

💲 Татан төвлөрүүлэх дүн: 183.4 тэрбум төгрөг

💲Санал болгож буй үнэ: 959 төгрөг

----------------------------------------

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд IPO урьдчилсан захиалгад оролцох боломжтой.

1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх

2️⃣ Мөнгө байршуулах

3️⃣ Захиалга өгөх

----------------------------------------

ДАНС НЭЭХ, МӨНГӨ БАЙРШУУЛАХ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

📲 Golomt Capital app

📲 Social Pay app

📞7012-1530

 ЗАХ ЗЭЭЛ

Wells Fargo SPX-ийг унана гэж таамаглалаа

S&P 500 ойрын өдрүүдэд чиглэлээ өөрчилж, ирэх 3-6 сарын хугацаанд 10 хувийн тохиргоо орж магадгүй гэж Wells Fargo-ийн хөрөнгийн шинжээчид өчигдөр үйлчлүүлэгчдэдээ илгээсэн мэдээлэлд дурджээ.

Wells Fargo-гийн эдийн засагчид АНУ энэ оны хоёрдугаар хагаст агшилт мэдэрнэ гэж үзэж байгаа аж.

“Бид SPX-ийн үнийн таамгаа шинэчилж, 4200 хүрнэ гэж тооцоолж байгаа ч ирэх 6 сарын хугацаанд эрсдэл/ашгийн харьцаа уруудана гэж харж байна. Дараагийн 3-6 сарын хугацаанд ойролцоогоор 10 орчим хувийн засвар хөдөлгөөн ажиглагдана гэж үзэж байгаа бөгөөд ханш 3700 руу унах магадлалтай” хэмээн шинжээчид бичжээ.

Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагаас дурдвал: нэгдүгээрт, хэт хатуу мөнгөний бодлого; хоёрдугаарт, банкнуудын хямралаас улбаалсан хөрөнгө/хөрвөх чадварын асуудлууд; гуравдугаарт, зардлаа тогтвортой барихын тулд өрөө нэмэгдүүлж буй хэрэглэгчид хэмээн тодорхойлжээ.

Мөн Wells Fargo SPX-ийн 2023 оны цэвэр өсөлтийн урьдчилсан тооцооллоо 11.6 хувиас бууруулж 11.2 хувь болгосноор өмнөх урьдчилсан тооцооллоор S&P 500 нэгж хувьцаанд ногдох ашиг 210 ам.доллар байсан нь 200 ам.доллар болж буурчээ. Харин 2024 онд энэ үзүүлэлт 213 ам.доллар байна гэж тооцоолж байгаа аж.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Бондын захиалга авч байна

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

БИЗНЕС

Alibaba ChatGPT-тэй өрсөлдөнө

Alibaba (HK:9988) ChatGPT-тэй ижил төстэй буюу хиймэл оюун ухаант чатботны өрсөлдөөнд хөл тавьж байгаагаа зарлалаа. ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Daniel Zhang шинэ чиг хандлагыг дэлхийн технологид үүсээд байгаа “усны эргүүлэг”-тэй зүйрлэж давуу байдал олж авах алхмуудыг төлөвлөж байгаа талаараа ярьжээ.

Мягмар гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлдээ тус группийн cloud технологийн нэгж үүнийг хариуцаж байгаа бөгөөд шинэ бүтээгдэхүүнийг Tongyi Qianwen хэмээн нэрлэж байгаа талаар дурдсан байв. Хэзээ олон нийтэд танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөг хараахан зарлаагүй байгаа ч Alibaba-тай түншийн харилцаатай бизнесүүдийн хэлж буйгаар тун ойрын хугацаанд ашиглаж эхлэх гэнэ.

Tongyi Qianwen Англи болон Хятад хэл дээр мэдээллийг боловсруулах чадвартай бөгөөд Alibaba-гийн DingTalk харилцааны платформ, Tmall Genie ухаалаг өсгөгчинд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Алибаба нь Хятадын технологийн компаниудаас ChatGPT-тэй өрсөлдөөнд орж буй анхных нь биш. NetEase (HK:9999), Baidu (HK:9888) нар нь хүний бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх “Generative AI” хөгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

 ӨСӨЛТ

Японы бөөний үнийн өсөлт 3 сар дараалан буурлаа

Японы гуравдугаар сарын бөөний борлуулалтын үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувь өсжээ. Энэ нь өрх, бизнесүүдэд дарамт болж байсан түүхий эдийн зардлын өсөлт гурван сар дараалан удааширч байгааг илтгэж байгаа юм.

Мөн компаниудын хооронд хийгдэж буй бараа үйлчилгээний өртгийг хэмждэг Аж ахуйн нэгжийн үнийн индекс 7.1 хувь гарсан нь шинжээчдийн урьдчилсан таамагтай нийцэж буй юм. Энэ нь мөн хоёрдугаар сарын 8.3 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт байлаа.

Дэлхий даяар түүхийн эдийн үнэ өсөж, шатахууны зардал нэмэгдэж буйтай холбоотойгоор Японы бөөний борлуулалтын үнэ болон инфляц хэдэн арван жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм. Цаашид үргэлжлэн өсөх хүлээлт зах зээлд нэмэгдэж байгаа тул Японы төв банк удахгүй их хэмжээний урамшуулах хөтөлбөрөө зогсоох магадлалтай байгаа юм.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 11-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 672,165,596 төгрөгийн үнийн дүн бүхий 6,199,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Улаансан ХК (UNS +15.00%)

  • Женко тур бюро ХК (JTB +13.58%)

  • Монгол савхи ХК (UYN +6.38%)

Хамгийн их бууралттай:

  • Түшиг Уул ХК (TUS -15.00%)

  • Шивээ овоо ХК (SHV -15.00%)

  • Дархан гурил тэжээл ХК (DAR -14.58%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 80,714 ширхэг нэгж эрх 11,372,971 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,250 ширхэг бондыг 1,024,959,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 150,151 ширхэг үнэт цаас 500,002,830 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс 0.47 хувиар буурч, 35634.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,417,823,080,143 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!