АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

АМС-ийн шинэ сэргэлт | Хятадын цахилгаан хөдөлгүүрүүд | Теслагийн удирдлагын шилжилт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Ам.долларын бондод хөрөнгө оруулахыг урьж байна | Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

  • Хаан Банк IPO: ЦЭВЭР АШГИЙН 40-60 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ОЛГОНО | Тус банк нь цэвэр ашгийнхаа 40-60%-ийг ногдол ашигт тараах, энэхүү өгөөж нь тухайн жилийн хадгаламжийн хүүнээс өндөр байхаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

  • Хятадад цахилгаан автомашины борлуулалт 21.9 хувь өсжээ | Хятадын Зорчигчийн Автомашины Холбоо (CPCA)-ноос өчигдөр Хятадын зах зээл дэх автомашины борлуулалтын статистик үзүүлэлтийг танилцуулжээ.

  • Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлээ JB Straubel-ээр удирдуулахаар нэр дэвшүүлжээ | Тесла компани ирэх 5 дугаар сарын 16-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 5 асуудал хэлэлцэхээр болсны нэг нь хамтран үүсгэн байгуулагч JB Straubel-ийг цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарын удирдах зөвлөлийн даргаар томилохоор нэр дэвшүүлж байгаа аж.

  • Улаан өндөгний баярын орлого AMC-ийн хувьцааг 8 хувь өсгөлөө | AMC Entertainment (NYSE:AMC) өнгөрсөн амралтын өдрүүд нь 2023 он гарснаас хойших хамгийн үр ашигтай өдрүүд байсан гэж мэдэгдсэнээр даваа гарагт хувьцааны ханш нь өслөө.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

IPO

Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна

💚ЦЭВЭР АШГИЙН 40-60 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ОЛГОНО

Зах зээлийн 33%-ийг бүрдүүлж байгаа Хаан Банкны нийт хөрөнгө 15 их наяд байгаа бөгөөд 2026 онд 22.6 их наяд болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

👆Тус банк нь цэвэр ашгийнхаа 40-60%-ийг ногдол ашигт тараах, энэхүү өгөөж нь тухайн жилийн хадгаламжийн хүүнээс өндөр байхаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

----------------------------------------

ХААН БАНК | IPO

💚Захиалгын хугацаа: 2023.04.13-04.19

💚Олон нийтэд санал болгож буй хувь: 10%

💲 Татан төвлөрүүлэх дүн: 183.4 тэрбум төгрөг

💲Санал болгож буй үнэ: 959 төгрөг

----------------------------------------

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд IPO урьдчилсан захиалгад оролцох боломжтой.

1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх

2️⃣ Мөнгө байршуулах

3️⃣ Захиалга өгөх

----------------------------------------

ДАНС НЭЭХ, МӨНГӨ БАЙРШУУЛАХ, УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

📲 Golomt Capital app

📲 Social Pay app

📞7012-1530

 ЗАХ ЗЭЭЛ

Хятадад цахилгаан автомашины борлуулалт 21.9 хувь өсжээ

Хятадын Зорчигчийн Автомашины Холбоо (CPCA)-ноос өчигдөр Хятадын зах зээл дэх автомашины борлуулалтын статистик үзүүлэлтийг танилцуулжээ. Гуравдугаар сард 1.61 сая автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үетэй ижил байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаар нийт борлуулат 4.33 саяд хүрч 13.4 хувиар буураад байна.

Харин цахилгаан болон цэнэглэдэг хайбрид хөдөлгүүрт автомашины борлуулалт 3 дугаар сард 21.9 хувь өсөж нийт борлуулалтын 34 хувийг эзлэх болжээ. Томоохон брэндүүдээс BYD шинэ зах зээлийн 35.5 хувийг эзлэх болсон бол үүний дараагаар Тесла 14 хувийг нь эзэлж байна.

Баттерейн өртөг буурч буйтай холбоотойгоор цахилгаан автомашины үнийг бууруулах нөхцөл бүрдсэн нь дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины зах зээлд томоохон сорилт болоод байна.

Теслагийн эхлүүлсэн “үнийн дайн”-д одоогоор цахилгаан автомашины 40 гаруй брэнд татагдан ороод байгаагийн дотор Nissan (OTC:NSANY), Toyota (NYSE:TM) and Volkswagen (ETR:VOWG_p) нар багтаж, өөрсдийн хамгийн сайн борлуулалттай цахилган автомашины загваруудда томоохон хямдрал зарлаж, зах зээлийн байр сууриа хамгаалахыг хичээж байна.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Бондын захиалга авч байна

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

БИЗНЕС

Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлээ JB Straubel-ээр удирдуулахаар нэр дэвшүүлжээ

Тесла компани ирэх 5 дугаар сарын 16-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 5 асуудал хэлэлцэхээр болсны нэг нь хамтран үүсгэн байгуулагч JB Straubel-ийг цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарын удирдах зөвлөлийн даргаар томилохоор нэр дэвшүүлж байгаа аж.

Энэ нь гол хөрөнгө оруулагч Илон Маскаас ихээхэн хамааралтай тус компанийн “нэг хүнээс хараат байдлын эрсдэлийн шинжилгээ”-нд бэлтгэж буй хэрэг хэмээн шинжээчид харж байна.

Теслагийн хувьцаа эзэмшигчид ихэнхдээ ТУЗ-ийн саналыг дэмждэг бөгөөд өнгөрсөн жил 13 асуудлаар санал хураалт явуулахд ердөө 3 нь дэмжигдээгүй юм.

 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

 ӨСӨЛТ

Улаан өндөгний баярын орлого AMC-ийн хувьцааг 8 хувь өсгөлөө

AMC Entertainment (NYSE:AMC) өнгөрсөн амралтын өдрүүд нь 2023 он гарснаас хойших хамгийн үр ашигтай өдрүүд байсан гэж мэдэгдсэнээр даваа гарагт хувьцааны ханш нь өслөө.

Тус компанийн хувьцаа өчигдрийн арилжаагаар 8 хувь чангарч 5.35 ам.долларт хүрчээ. Сүүлийн 12 сарын хугацаанд тус хувьцааны ханш 57 хувь унаад байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасангаас ням гарагийн хооронд зөвхөн нэг л салбараар 3.6 сая хүн үйлчлүүлсэн нь 2019 оны 12 дугаар сараас хойших хамгийн завгүй амралтын өдөр болсныг тэд цохон тэмдэглэжээ.

“Бид 2020 онд дахин нээснээс хойш хамгийн өндөр орлого олсон 3 өдрийн 2 нь өнгөрсөн амралтын өдөр байсан бөгөөд АНУ-д кино театрууд дахин нээгдсэнээс хойш AMC-ийн хамгийн өндөр орлого олсон өдөр нь өнгөрсөн бямба гарагт тохиолоо” гэж компаниас хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 10-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 208,977,352 төгрөгийн үнийн дүн бүхий 511,100 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Өндөрхаан ХК (ONH +14.98%)

  • Улаансан ХК (UNS +7.21%)

  • Баянгол зочид буудал ХК (BNG +5.82%)

Хамгийн их бууралттай:

  • Женко тур бюро ХК (JTB -8.82%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -7.25%)

  • Талх чихэр ХК (TCK -6.37%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,087 ширхэг нэгж эрх 19,538,137 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14 ширхэг үнэт цаас 1,399,440 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOP-20 индекс -0.6% хувиар буурч, 35,801.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,418,199,675,856 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!