- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна
Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна
Теслагийн Мегапак Шанхайд | Үр тарианы зөрчил | Азийн валютууд сулрав

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Тесла компани Шанхайд Megapack үйлдвэрээ байгуулна | Tesla Inc нь Калифорни дахь Megapack үйлдвэрийн гарцыг нөхөх зорилгоор жилд 10 мянган Мегапак эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Шанхайд нээж байна гэж ням гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.
Хаан Банк IPO урьдчилсан захиалга авч байна | Хаан Банкны хувьцааг худалдан авахыг хүсвэл trader.golomtcapital.com вэб хуудас, Golomt Capital аппликэйшнээр болон 7012-1530 утсаар холбогдон захиалга өгөх боломжтой.
ОХУ Хар тэнгисийн хэлэлцээрээс гарна гэв | Үр тариа, бордооны экспортод тавьж буй хоригуудаа арилгахгүй бол Украины газар нутаг үр тариа экспортлох, НҮБ-ын хэлэлцээрийг Москва дагаж мөрдөхгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт барууныханд хандан анхаарууллаа.
Шинэ бондын захиалга авч байна | Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна
Азийн валютууд ам.долларын эсрэг суларлаа | Энэ долоо хоногийг Азийн ихэнх улсын мөнгөн дэвсгэрт ам.долларын эсрэг суларч эхлүүллээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.08% хувиар буурч, 36,018.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,425,056,120,996 төгрөг боллоо.

IPO
Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох аянаа эхлүүлээд байна.
2.8 сая харилцагчтай тус банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
🪙Хувьцааны тоо: 191,219,800 ширхэг
💴Нэгж хувьцааны үнэ: 959 төгрөг
👩💼Нийтэд санал болгох хувь: 10 хувь
ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
ЭРХЭМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА ДАРААХ 3 АЛХМЫГ ХИЙГЭЭД ХААН БАНКНЫ IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.



ӨСӨЛТ
Тесла компани Шанхайд Megapack үйлдвэрээ байгуулна

Tesla Inc нь Калифорни дахь Megapack үйлдвэрийн гарцыг нөхөх зорилгоор жилд 10 мянган Мегапак эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Шанхайд нээж байна гэж ням гарагт твиттер хуудсандаа мэдэгджээ.
Шанхайд болсон гарын үсэг зурах ёслолыг сурвалжилсан Хятадын төрийн өмчит Шинхуа агентлагийн мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд бүтээн байгуулалтын ажил эхэлж ирэх оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Арван мянган Мегапак буюу ойролцоогоор 40 ГВт.цаг эрчим хүчний нөөцлүүр үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар зарж борлуулах боломжтойг Шинхуа дурджээ.
Шанхайд шинэ үйлдвэр байгуулснаар Теслад Хятадын баттерей үйлдвэрлэлийн өртгийн сүлжээний давуу талыг ашиглан бага өртгөөр үйлдвэрлэлээ үлэмж ихээр өсгөх боломж нээгдэж байгаа юм. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа нь лити-йон баттерейн эрэлтийг ихээр өсгөх төлөвтэй байгаа билээ.
Тесла компанийн орлогын гол эх үүсвэр нь цахилгаан автомашины борлуулалтаас олдог боловч Илон Маск нарны эрчим хүч болон баттерейн бизнесээ ижил түвшинд хөгжүүлэх амлалт өгөөд байгаа юм.

АМ.ДОЛЛАРААР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
Засгийн газрын бонд | Компанийн бонд
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
ТАВААР
ОХУ Хар тэнгисийн хэлэлцээрээс гарна гэв

Үр тариа, бордооны экспортод тавьж буй саад тотгоруудаа арилгахгүй бол Украины газар нутаг үр тариа экспортлох, НҮБ-ын хэлэлцээрийг Москва дагаж мөрдөхгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт барууныханд хандан анхаарууллаа.
Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр гэж нэрлэдэг уг гэрээг ОХУ-Украйны хооронд дайн эхлэх нь тодорхой болох үед хүнсний хямралаас зайлсхийх зорилгоор НҮБ санаачилж байгуулсан юм. Хэлэлцээрт ОХУ, Украйн, Турк улс нэгдэж өнгөрсөн оны долдугаар сард баталсан бөгөөд хоёр ч удаа хугацааг нь сунгаад буй.
Барууныхны зүгээс Оросын үр тарианы экспортод одоогоор ямар нэгэн хориг тавиагүй байгаа боловч ОХУ-ын зүгээс даатгалын, төлбөрийн хүрдрэлтэй нөхцөл зэргийг арилгах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
“Хэрэв ноён Гутерришийн тууштай дэмжиж байгаа саналыг үнэнчээр дагах хүсэл барууныханд байхгүй бол тэд Украйнаас хэрэгтэй бүтээгдэхүүнээ газраар, төмөр зам, гол дээгүүр тээвэрлэг л дээ" гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров хэлжээ.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ФОРЕКС
Азийн валютууд ам.долларын эсрэг суларлаа

Энэ долоо хоногийг Азийн ихэнх улсын мөнгөн дэвсгэрт ам.долларын эсрэг суларч эхлүүллээ. Үүнийг шинжээчид тавдугаар сард ХНС-гийн мөнгийн бодлогын зөвлөл бодлогын хүүг бага хэмжээгээр буюу 25 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт хүчтэй байгаатай холбон тайлбарлаж байна.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ өнгөрсөн баасан гарагт гарсан бөгөөд хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тоо 236 мянгаар нэмэгдсэн нь өмнөх сарын 326 мянгаас бага буурсан дүн бөгөөд эдийн засагчдын урьдчилсан тооцоолол болох 239 мянгад ч хүрсэнгүй.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 7-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,410,010 төгрөгийн үнийн дүн бүхий 1,164,845 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Завхан баялаг ХК (BLG+15.00%)
Э-Транс ложистикс XК (ETR +14.41%)
БиДиСек ХК (BDS +13.71%)
Хамгийн их бууралттай:
Дархан зочид буудал ХК (DZG -12.44%)
Женко тур бюро ХК (JTB -5.94%)
Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -4.75%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 15,544,087 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 6,563 ширхэг үнэт цаасыг 656,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс -0.08% хувиар буурч, 36,018.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,425,056,120,996 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
