- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МХБ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа
МХБ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа
Хаан Банк IPO | Газрын тосны өсөлт | Boeing-ийн дараагийн алхам | Airbnb яагаад унав

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
МХБ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа | Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 дүгээр сарын 28-нд өдрийн 09:00 цагт Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
Газрын тосны ханш 3 долоо хоног дараалан өслөө | ОПЕК өдрийн гарцаа 1.7 сая баррелиар бууруулах шийдвэрт хүрснээр энэ долоо хоногт түүхий газрын тосны ханш хүчтэй өслөө.
Хаан Банк IPO урьдчилсан захиалга авч байна | Хаан Банкны хувьцааг худалдан авахыг хүсвэл trader.golomtcapital.com вэб хуудас, Golomt Capital аппликэйшнээр болон 7012-1530 утсаар холбогдон захиалга өгөх боломжтой.
Boeing 737 онгоцны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна | Boeing (NYSE:BA) компани 737 онгоцныхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж энэ оны дунд сард дунджаар 38-ыг үйлдвэрээс гаргадаг болохоор төлөвлөж байна.
Шинэ бондын захиалга авч байна | Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна
Хөндлөнгийн судалгааны нөлөөгөөр Airbnb-ийн хувьцаа 6 хувь суларлаа | Цахим хэвлэлд богино хугацаат түрээсийн үйлчилгээ үзүүлдэг платформоор дамжуулан үйлчилгээ авсан хэрэглэгчдийн таагүй туршлагыг судалсан нийтлэл гарсны дараа Airbnb Inc-ийн хувьцаа 6 хувийн уналт үзүүллээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.83% хувиар буурч, 36047.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,386,363,365,237 төгрөг боллоо.

МХБ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа

Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим болон танхимаар хуралдах болжээ.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах.
Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах.
Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэх.
Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:
2023 оны 4 дүгээр сарын 07.
Хувьцаа эзэмшигч та, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн байр, www.mse.mn цахим хуудсаар болон дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
Холбоо барих:
Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950
И-мэйл: [email protected]

IPO
Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох аянаа эхлүүлээд байна.
2.8 сая харилцагчтай тус банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
🪙Хувьцааны тоо: 191,219,800 ширхэг
💴Нэгж хувьцааны үнэ: 959 төгрөг
👩💼Нийтэд санал болгох хувь: 10 хувь
ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
ЭРХЭМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА ДАРААХ 3 АЛХМЫГ ХИЙГЭЭД ХААН БАНКНЫ IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.



ӨСӨЛТ
Газрын тосны ханш 3 долоо хоног дараалан өслөө

Газрын тосны дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэгдсэн байгууллага ОПЕК өдрийн гарцаа 1.7 сая баррелиар бууруулах шийдвэрт хүрснээр энэ долоо хоногт түүхий газрын тосны ханш хүчтэй өслөө. Брент газрын тосны ханш дээд тал нь 86.44 ам.доллар, WTI газрын тосны ханш 81.81 ам.доллар хүртэл өссөн юм.
WTI газрын тосны ханш пүрэв гарагт 80.7 ам.доллар дээр арилжигдсан нь өмнөх өдрийнхөөс 0.1 хувь буюу 9 центээр өндөр дүн юм. Долоо хоногийн хувьд уг жишиг бүтээгдэхүүний үнэ 6.6 хувь өсөөд байгаа нь өмнөх хоёр долоо хоногоос тус тус 9.3 болон 3.4 хувиар өссөн дүн юм. Гурван долоо хоногийн өмнө WTI 13 хувийн уналт үзүүлээд байсан билээ.
Брент газрын тосны хувьд өчигдөр 85.12 ам.доллараар арилжигдсан нь өмнөх өдрийнхөөс 13 цент буюу 0.2 хувиар өссөн дүн. Харин энэ долоо хоногт 6.7 хувийн өсөлт үзүүлснээр өмнөх хоёр долоо хоногоос даруй 6.4 хувь болон 2.8 хувийн өсөлтийг үзүүлээд байна. Үүнээс өмнө нэг долоо хоногийн дотор 12 хувийн уналт харуулсан юм.
“Лхагва гарагт АНУ-ын эрэлт нийлүүлэлт тэнцэхгүй байгааг илтгэсэн тойм мэдээ гарсан ч газрын тосны ханш өсөхгүй байгаа нь эдийн засгийн илүү том асуудлууд зах зээлийг түгшээж буйг харуулж байна” хэмээн Reuters бичжээ.

АМ.ДОЛЛАРААР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
Засгийн газрын бонд | Компанийн бонд
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бондын захиалга авч байна
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БИЗНЕС
Boeing 737 онгоцны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Boeing (NYSE:BA) компани 737 онгоцныхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж энэ оны дунд гэхэд сард 38-ыг үйлдвэрээс гаргадаг болохоор төлөвлөж буйг өчигдөр Блүүмберг мэдээллээ.
Нарийн биетэй, уг хурдан онгоцны үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд ажилчдынхаа тоог нэмэгдүүлж байгаа талаар харилцагчдадаа илгээсэн мэдээлэлдээ дурдсан байна.
Reuters гуравдугаар сард 31 ширхэг 737 MAX хурдан онгоц үйлдвэрлэж байгаа талаар мэдээлж байсан юм.
Тус компани эхний улирлын тайлан энэ сарын сүүлээр танилцуулна.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

УНАЛТ
Хөндлөнгийн судалгааны нөлөөгөөр Airbnb-ийн хувьцаа 6 хувь суларлаа

Цахим хэвлэлд богино хугацаат түрээсийн үйлчилгээ үзүүлдэг платформоор дамжуулан үйлчилгээ авсан хэрэглэгчдийн таагүй туршлагыг судалсан нийтлэл гарсны дараа Airbnb Inc-ийн хувьцаа 6 хувийн уналт үзүүллээ.
Bear Cave судалгаагаанд эцсийн мөчид захиалга нь цуцлагдах, гэнэт цэвэрлэгээ хийхийг шаардах, унтлагын эсвэл ариун цэврийн өрөөнөөс нууц камер олдох зэрэг интернэтэд олонтаа таардаг Airbnb-ийн үйлчлүүлэгчдийн гомдлуудыг нэгтгэсэн байжээ.
Ингэснээр компанийн хувьцаа үдээс хойш 5 хувь суларлаа.
Airbnb-ийн орлого 2022 онд 40 хувь өссөн бөгөөд компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашигтай ажилласан жил болсон юм.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 6-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 145,318,463 төгрөгийн үнийн дүн бүхий 481,409 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Айтүүлс ХК (ITLS +13.69%)
Атар-Өргөө ХК (ATR +9.03%)
Ремикон ХК (RMC +6.90%)
Хамгийн их бууралттай:
Бэрх Уул ХК (BEU -14.27%)
Шарын гол ХК (SHG -6.25%)
Голомт Банк ХК (GLMT -6.16%)
Энэ өдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 64.209 ширхэг нэгж эрхийг 41,386,018 төгрөгөөр арилжаалжээ.
ТOP-20 индекс -0.83% хувиар буурч, 36047.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,386,363,365,237 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
