Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна.

Хаан Банк IPO | GM, Ford бас Tesla | Ам.долларын өсөлт ба уналт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Meta өөрийн Generative AI-ийг хөгжүүлж байна | Тус хиймэл оюун нь нэг компани өөр өөр бүлгийн хэрэглэгчдэд өөр өөр зураг бүхий сурталчилгаа бүтээж, үзүүлэх боломжтой аж.

  • Хаан Банк IPO урьдчилсан захиалга авч байна | Хаан Банкны хувьцааг худалдан авахыг хүсвэл trader.golomtcapital.com вэб хуудас, Golomt Capital аппликэйшнээр болон 7012-1530 утсаар холбогдон захиалга өгөх боломжтой.

  • Шинэ бондын захиалга авч байна | Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна

  • GM цахилгаан автомашины борлуулалтаар 2-т орлоо | General Motors нэгдүгээр улиралд Chevrolet Bolt-ын сайн борлуулалтын үр дүнд АНУ-ын цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөгч Ford-ыг гүйцэж, хоёрдугаарт оржээ.

  • Ам.доллар бага зэрэг чангарлаа | Мягмар гарагт сүүлийн 2 сарын доод түвшинд хүрч унасан ам.доллар лхагва гарагийн арилжаагаар бага зэргийн сэргэлт үзүүлжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -1.35% хувиар буурч, 36349.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,464,933,995,278 төгрөг боллоо.

 

БИЗНЕС

Meta өөрийн Generative AI-ийг хөгжүүлж байна

Generative AI буюу өгсөн даалгаварт хүн шиг хариу өгч, харилцах чадвартай хиймэл оюуныг төгөлдөржүүлэх чиглэлд технологийн тэргүүлэгч компаниудын өрсөлдөөн ширүүсэж буй. Apple and Meta зэрэг цөөн хэдхэн компани үлдээд байсан бол өчигдөр Meta сурталчилгаа бүтээх чадвартай Generative AI-ийг энэ оны эцсээр ашиглаж эхэлнэ гэж мэдэгдлээ.

Meta-гийн технологийн захирал Andrew Bosworth-ийн Nikkei Asia-д өгсөн ярилцлагад дурдсанаар нь тус хиймэл оюун нь нэг компани өөр өөр бүлгийн хэрэглэгчдэд өөр өөр зураг бүхий сурталчилгаа бүтээж, үзүүлэх юм байна.

Өнгөрсөн 2 дугаар сард Zuckerberg хиймэл оюуны нэгжийг бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн дор байгуулж буйг зарлаж байсан юм. Уг мэдэгдэлд, WhatsApp-ыг хиймэл оюун ухаантай болгох туршилт хийж буй бөгөөд, Messenger, Instagram-ын filter-д нэвтрүүлэх боломжийг судалж байгааг дурдсан байсан юм.

 

IPO

Хаан Банк IPO | Урьдчилсан захиалга авч байна.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Хаан Банк нээлттэй хувьцаат компани болох аянаа эхлүүлээд байна.

2.8 сая харилцагчтай тус банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

🪙Хувьцааны тоо: 191,219,800 ширхэг
💴Нэгж хувьцааны үнэ: 959 төгрөг
👩‍💼Нийтэд санал болгох хувь: 10 хувь

ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

ЭРХЭМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА ДАРААХ 3 АЛХМЫГ ХИЙГЭЭД ХААН БАНКНЫ IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Бондын захиалга авч байна

Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын 🏗️ өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 21.8%
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

 

БИЗНЕС

GM цахилгаан автомашины борлуулалтаар 2-т орлоо

Chevrolet Bolt

General Motors нэгдүгээр улиралд Chevrolet Bolt-ын сайн борлуулалтын үр дүнд АНУ-ын цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөгч Ford-ыг гүйцэж, хоёрдугаарт оржээ.

GM 20,670 цахилгаан автомашин борлуулсан байна. Гэхдээ энэ нь зах зээлийн тэргүүлэгч Tesla-тай харьцуулахад маш бага тоо юм. Энэ оны эхний гурван сард Tesla 161 мянган автомашин борлуулаад байгаа билээ.

Харин Ford энэ хугацаанд дөнгөж 10,866 цахилгаан автомашин борлуулжээ. Компанийн мэдэгдсэнээр Мехико дахь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалттай холбоотойгоор хамгийн их борлуулалттай Mustang Mach-E загварын үйлдвэрлэл түр зогссоноос болсон аж. Нэгдүгээр улиралд Mach-E загварын үйлдвэрлэл 7-н долоо хоног тасалдсан байна.

Түүнчлэн хоёрдугаар сард баттерейнаас гал гарсантай холбоотойгоор F-150 Lightning загварын үйлдвэрлэлийг шалгалтын хугацаанд түр зогсоосон нь мөн нөлөөлсөн байна. Асуудлыг шийдвэрлэж 3 дугаар сарын 13-наас үйлдвэрлэлийг эхлүүлсэн гэж Ford мэдээлжээ.

Гэсэн ч Ford-ын цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас 41 хувь өссөн байна.

 

АМ.ДОЛЛАРААР ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ

Засгийн газрын бонд | Компанийн бонд

Дэлгэрэнгүй мэдээлллийг: 8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

 

ФОРЕКС

Ам.доллар бага зэрэг чангарлаа

Мягмар гарагт сүүлийн 2 сарын доод түвшинд хүрч унасан ам.доллар лхагва гарагийн арилжаагаар бага зэргийн сэргэлт үзүүллээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ нь баасан гарагт танилцуулах ажил эрхлэлтийн мэдээллээс өмнө хөрөнгө оруулагч “шорт” арилжаагаа хааж, ашгаа хамгаалж буйтай холбоотой аж.

Үдээс хойш арилжаагаар ам.долларын индекс 0.4 хувь өсөж 101.87 болжээ. Үүнд евро ам.долларын эсрэг 0.5 хувь суларсан нь голлон нөлөөлжээ.

Гэхдээ ам.доллар цаашид сулрах хүлээлттэй байгаа бөгөөд лхагва гарагт танилцуулсан хувийн хэвшлийн ажлын байр агшиж байгаа нь ХНС цаашид бодлогын хүүг өсгөхгүй байх гэсэн найдлагыг ихээр төрүүлж байгаа юм.

Баасан гарагт хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны мэдээлэл танилцуулагдах бөгөөд эдийн засагчдын таамаглаж буйгаар 3 дугаар сард 240,000 орчим шинэ ажлын байр бий болсон байх магадлалтай байна.

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 5-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 364,183,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,003 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Шарын гол ХК (SHG +14.29%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +10.74% )

  • Адуун чулуун ХК (ADL +5.47%)

Хамгийн их бууралттай:

  • Могойн гол ХК (BDL -11.31% )

  • Сэндли ББСБ ХК (SEND -7.10%)

  • Сүү ХК (SUU -5.73%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,956 ширхэг нэгж эрхийг 9,095,877 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,979 ширхэг 197,900,000 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 43,200,000 юань буюу 22,068,720,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс -1.35% хувиар буурч, 36349.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,464,933,995,278 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!