- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Rivian жилийн төлөвлөгөө өсгөсөн ч хувьцаагаа уналтаас хамгаалж чадсангүй
Rivian жилийн төлөвлөгөө өсгөсөн ч хувьцаагаа уналтаас хамгаалж чадсангүй
Micron ба БНАХУ | 50,000 Rivian | Apple-ийн цомхотгол | Эрчим хүч яагаад өсөв

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Micron-д Хятад улс шалгалт оруулсан ч үйл ажиллагаагаа хэвийн гэв | Даваа гарагт Micron Technology Inc (NASDAQ:MU)-аас Хятадын засгийн газар тус компанид цахим аюулгүй байдлын хяналт шалтгалт оруулсан ч Хятад дахь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа талаар мэдээллээ.
Rivian жилийн төлөвлөгөө өсгөсөн ч хувьцаагаа уналтаас хамгаалж чадсангүй | Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, Тесла үнийн дайн эхлүүлээд байгаа энэ үед Rivian Automotive Inc гарцаа нэмэгдүүлэхээр хичээж буйгаа харуулж, энэ жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөж тооцсоноо өчигдөр танилцууллаа.
Apple бага хэмжээний цомхотгол хийхээр болжээ | Apple Inc байгууллагын борлуулалтын багийнхаа ажилтнуудаас цөөн тоогоор цомхотгол хийхээр болсон талаар Блүүмберг мэдээллээ.
Эрчим хүчний салбар өсөлттэй байлаа | Даваа гарагийн арилжаагаар Dow Jones өсөлттэй байсан нь газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний салбарын хувьцаанууд чангарсантай холбоотой байлаа.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.01% хувиар өсч 36726.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,518,087,517,542 төгрөг болжээ.

ТАНД ТУСАЛЬЯ

🤔Би Interactive Brokers-т данстай. Тэгэхээр “Golomt Capital Championship” уралдаанд яаж оролцох вэ?
👨🏻💼Таны Голомт Капитал ҮЦК-иар дамжуулж нээлгэсэн Interactive Brokers-ын өөрөө удирддаг дансны одоогийн нийт хөрөнгийн үнэлгээ 3000$-аас дээш байвал тэмцээнд шууд оролцох боломжтой.
Хэрэв доош дүнтэй байвал та мөнгө нэмж байршуулах шаардлагатай юм. Үүний дараа бидэнтэй утсаар холбогдох эсвэл http://gcc-academy.mn/ сайт руу орж уралдаандаа бүртгүүлж, баталгаажуулаарай.
Танд амжилт хүсье! 🤗
----------------------------------
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.
☎️7012-1530
БИЗНЕС
Micron-д Хятад улс шалгалт оруулсан ч үйл ажиллагаагаа хэвийн гэв

Даваа гарагт Micron Technology Inc (NASDAQ:MU)-аас Хятадын засгийн газар тус компанид цахим аюулгүй байдлын хяналт шалтгалт оруулсан ч Хятад дахь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа талаар мэдээллээ.
“Micron-ий бүтээгдэхүүний тээвэрлэлт, инженерчлэл, үйлдвэрлэл, борлуулалт болон бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” хэмээн компанийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Цахим орчны зохицуулах газраас Micron-ий бүтээгдэхүүнүүдийг шинжилж, аюулгүй байдлын шалгалт хийхээр болсноо мэдэгдсэн юм.
Ажиглагчид үүнд “АНУ-Хятадын хооронд гүнзгийрч буй хагас дамжуулагчийн технологитой холбоотой маргааны хөлд компаниуд чирэгдэж байна” гэсэн дүгнэлт хийж байгаа юм.

УНАЛТ
Rivian жилийн төлөвлөгөө өсгөсөн ч хувьцаагаа уналтаас хамгаалж чадсангүй

Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, Тесла үнийн дайн эхлүүлээд байгаа энэ үед Rivian Automotive Inc гарцаа нэмэгдүүлэхээр хичээж буйгаа харуулж, энэ жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөж тооцсоноо өчигдөр танилцууллаа.
Rivian нь энэ оны нэгдүгээр улиралд 9,395 автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх улиралтай харьцуулахад 6 гаруй хувиар буурсан дүн байлаа. Мөн борлуулалт өмнөх улиралтай харьцуулахад 1 хувь буурч 7,946 болжээ.
Гэсэн хэдий ч тус компани энэ жил 50,000 автомашин үйлдвэрлэх зорилго тавьсан байна.
Тус компанийн тайлангийн үзүүлэлт танилцуулагдсаны дараагаар хувьцааны ханш нь 2.4 хувь буурчээ. Мөн салбарын тэргүүлэгч Tesla компанийн хувьцаа 6.3 хувь буурсан нь цахилгаан автомашины салбарын уналтын шалтгаан боллоо.

Шинэ бондын захиалга үргэлжилж байна
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
БИЗНЕС
Apple бага хэмжээний цомхотгол хийхээр болжээ

Apple Inc байгууллагын борлуулалтын багийнхаа ажилтнуудаас цөөн тоогоор цомхотгол хийхээр болсон талаар Блүүмберг мэдээллээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цомхотгол нь компанийн хөгжүүлэлт болон хадгалалтын багийг хамарч байгаа бөгөөд хэчнээн ажилтан халагдахыг урьдчилан хэлэх боломжгүй ч маш бага байх болно гэсэн байна.
Сүүлийн үед АНУ-д ажлын байрны таналт ихээхэн нэмэгдэж буй нь мөнгөний хатуу бодлогоос улбаалан эдийн засгийн уналт болно гэсэн хүлээлтийг улам дэвэргэж байгаа юм.
Facebook-ийн толгой компани Meta Platforms өнгөрсөн сард 10,000 ажилтнаа цомхтгох шийдвэрээ танилцуулсан нь технологийн аваргуудаас хоёрдугаар шатны масс цомхтголоо зарласан анхных нь болсон билээ.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨЧИГДӨР
Эрчим хүчний салбар өсөлттэй байлаа

Даваа гарагийн арилжаагаар Dow Jones өсөлттэй байсан нь газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний салбарын хувьцаанууд чангарсантай холбоотой байлаа. Үүний зэрэгцэээ технологийн салбарт уналтын үеийн худалдан авалт ажиглагдаж өдрийн алдагдлынхаа ихэнх хэсгийг нөхөж хаагдлаа.
Өчигдрийн арилжаагаар Dow Jones Industrial Average 1 хувь өсөж буюу 327 нэгжээр өссөн бол Nasdaq 0.3 хувь агшиж, S&P 500 0.4 хувийн өсөлт үзүүллээ.
Газрын тос экспортлогч улсуудын байгууллага болон ОХУ-ын зөвшилцлийн үр дүнд OPEC+ гарцаа дахин бууруулах шийдвэр гаргасантай холбоотойгоор газрын тосны ханш өсөлт үзүүлсэн нь эрчим хүчний салбарын компаниудын хувьцааг мөн өргөлөө.
Технологийн салбарын хувьд нэдүгээр улиралд 20 хувийн өсөлт үзүүлсэн бол 4 дүгээр сар гарснаас хойш Microsoft Corporation (NASDAQ:MSFT)-ийн хувьцааны сулрал, чипний технологийн хувьцаануудын уналттай холбоотойгоор салбар түр тогтворжоод байна.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 4 сарын 3-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 271,496,530 төгрөгийн үнийн дүн бүхий 1,304,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Өндөрхаан ХК (ONH +14.98%)
Ган хийц ХК (GHC +14.91%)
Крипто Үндэстэн ХК (CNF +11.02%)
Хамгийн их бууралттай:
Айтүүлс ХК (ITLS -12.44% )
Монголын цахилгаан холбоо ХК (MCH -10.64%)
Мерекс ХК (MRX -5.88%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,304 ширхэг нэгж эрхийг 14,298,830 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,358 ширхэгийг 135,691,360 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,554 ширхэг үнэт цаас 155,170,080 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.01% хувиар өсч 36726.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,518,087,517,542 төгрөг болж өөрчлөгдлөө.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
