• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • “Бэрс Эй Би Эс Плаз ТЗК” ХХК ХБҮЦ гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа

“Бэрс Эй Би Эс Плаз ТЗК” ХХК ХБҮЦ гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа

OPEC+ гарцаа танав | Теслагийн борлуулалт өсөв | McDonald's цомхтгол хийнэ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • “Бэрс Эй Би Эс Плаз ТЗК” ХХК ХБҮЦ гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа | Санхүүгийн Зохицуулах Хорооны баасан гарагийн хуралдаанаар “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олголоо.

  • OPEC+ дахин 1 сая гаруй баррелиар гарцаа танахаар боллоо | Газрын тосны ханш Азийн арилжааны цагаар даваа гарагийн өглөө буюу OPEC+ гарцаа танах гэнэтийн шийдвэрийн дараа огцом өсөлт үзүүллээ.

  • Tesla-гийн борлуулалт 36 хувь өсжээ | Теsla Inc (NASDAQ:TSLA) энэ оны нэгдүгээр улиралд борлуулсан автомашины тоогоор дээд амжилт тогтоосныг зарлалаа.

  • McDonald's оффисуудаа хааж, цомхтголд бэлтгэж байна | McDonald's Corp (NYSE:MCD) энэ долоо хоногт компанийн бүтцийн шинэчлэлтэй холбоотойгоор АНУ дахь оффисуудаа хэсэгчлэн хааж, цомхотгол хийхээр бэлтгэж байгаа талаар Wall Street Journal мэдээллээ.

  • Индексүүд долоо хоногийг өсөлттэй хаалаа | Ням гарагийн үдшийн арилжаагаар АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерсүүд холимог хөдөлгөөн үзүүлж байсан бөгөөд гол индексүүд долоо хоногийг өсөлттэй хаалаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.16 хувиар буурч, 36723.77 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,528,169,619,099 төгрөг боллоо.

 

“Бэрс Эй Би Эс Плаз ТЗК” ХХК ХБҮЦ гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа

Санхүүгийн Зохицуулах Хорооны баасан гарагийн хуралдаанаар “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олголоо. Тус бүтээгдэхүүний Андеррайтераар Голомт Капитал ҮЦК ажиллаж байна.

Үүсгэн байгуулагч Бэрс Финанс ББСБ өмнөх онд хөрөнгийн зах зээлд нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байсан туршлагатай компани бөгөөд тус үнэт цаасны эргэн төлөлтийг хуваарийн дагуу амжилттай төлж буй. 2022 оны эцсийн байдлаар тус компани 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 5.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Бэрс Финанс ББСБ нь 2017 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 17 аймаг болон Улаанбаатар хотын нийт 21 салбараар дамжуулан хэрэглэгчдэдээ хүртээмжтэй үйлчилгээг хүргэж байна.

Эрхэм харилцагч та дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно. 👇

 

 

ТАНД ТУСАЛЬЯ

🤔Өмнө нь гадаад арилжаанд оролцоод ашигтай байсныг нэмж тооцох уу?

👨🏻‍💼Хэрэв та Голомт Капитал ҮЦК-иар дамжуулан Interactive Brokers-ын өөрөө удирддаг дансанд хувьцаа авч байгаагүй бол тэмцээний данс руу тухайн үнэт цаасыг шилжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны өсөлтийг тооцохгүй.

Харин та өөрөө удирдах боломжтой Interactive Brokers-ын дансаар хувьцаа авч байсан бол өмнө авч байсан хувьцааны ашиг таны нийт хөрөнгийн үнэлгээнд шингэж, хувьцааны өсөлтийг тооцно.

Танд амжилт хүсье! 🤗

----------------------------------

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

☎️7012-1530

 

 

OPEC+ дахин 1 сая гаруй баррелиар гарцаа танахаар боллоо

Газрын тосны ханш Азийн арилжааны цагаар даваа гарагийн өглөө буюу OPEC+ гарцаа танах гэнэтийн шийдвэрийн дараа огцом өсөлт үзүүллээ.

Брент газрын тосны фьючерс ханш 6.2 хувь буюу 5 ам.доллараар өсөж 84.19 ам.доллар болсон нь сүүлийн нэг сарын хугацаанд хүрсэн хамгийн өндөр түвшин бөгөөд WTI газрын тосны фьючерс ханш мөн 6.3 хувиар буюу 4.8 ам.доллараар өсөж 80.45 ам.доллар болжээ.

“OPEC+”-ийн мэдэгдсэнээр гишүүн улсууд өдрийн нийт гарцаа 1.16 сая баррелиар бууруулах шийдвэрт хүрсэн аж. Хараат бус шинжээчдийн хувьд тус байгууллагыг гарцаа хэвээр хадгална гэж хүлээж байсан юм.

Ингэснээр OPEC-ийн гишүүн орнууд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш өдрийн гарцаа 2 сая ам.доллараар бууруулаад байгаа бөгөөд ОХУ-ын хувьд өдрийн гарцаа 500,000-аар бууруулах амлалт өгөөд байгаа юм.

OPEC-ийг тэргүүлж байгаагийн хувьд Саудын Араб хамгийн өндөр дүнгээр буюу 500,000 баррелиар гарцаа бууруулж байгаа бол Ирак 211,000 баррель, АНЭУ 144,000 баррелиар тус тус гарцаа танахаа мэдэгдээд байна.

 

БИЗНЕС

Tesla-гийн борлуулалт 36 хувь өсжээ

Теsla Inc (NASDAQ:TSLA) энэ оны нэгдүгээр улиралд борлуулсан автомашины тоогоор дээд амжилт тогтоосныг зарлалаа. Гэхдээ өрсөлдөөн ширүүсэж, үнэ буурсантай холбоотойгоор орлогын өсөлт бага гарчээ.

Энэ оны эхний гурван сард тус компани 422,875 тээврийн хэрэгсэл борлуулсан нь өмнөх улирлаас 4 хувь өссөн дүн юм. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өндөр байна. Нэгдүгээр сард Илон Маскийн мэдэгдсэнээр энэ жил 2 сая автомашин борлуулна гэж төлөвлөсөн нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 52 хувь өсгөсөн зорилт юм.

Өнгөрсөн оны борлуулалт нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй тул нэгдүгээр сард Теsla компани автомашинуудынхаа үнийг 20 орчим хувиар хямдруулснаар цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт үнийн дайныг эхлүүлсэн гэж хэвлэлүүд бичиж буй.

Үндсэн загвар бол Model Y автомашин нь одоогоор 65,999 ам.доллараар зарагдаж байгаа бол түүний үйлдвэрлэлийн өртөг нь 54,990 ам.доллар байгаа юм. Иймд хөрөнгө оруулагчид Максийн үнэ бууруулах шийдвэр нь борлуулалтын тоо хэмжээг өсгөж болох ч ашгийн түвшинг бууруулна гэж санаа зовниж буй.

 

Шинэ бондын захиалга үргэлжилж байна

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

 

БИЗНЕС

McDonald's оффисуудаа хааж, цомхотголд бэлтгэж байна

McDonald's Corp (NYSE:MCD) энэ долоо хоногт компанийн бүтцийн шинэчлэлтэй холбоотойгоор АНУ- дахь оффисуудаа хэсэгчлэн хааж, цомхтгол хийхээр бэлтгэж байгаа талаар Wall Street Journal мэдээллээ.

Байгууллагын ажилчдад илгээгдсэн цахим шууданд дурдсанаар, компани тэднээс даваагаас лхагва гарагт гэрээс ажиллахыг хүссэн бөгөөд хүний нөөцийн шийдвэрийг удахгүй мэдэгдэнэ гэжээ. Одоогоор хэчнээн ажилтан цомхтголд өртөх нь тодорхойгүй байна.

Нэгдүгээр сард, тус компани бизнесийн стратегийн шинэчлэлтэй холбоотойгоор хүний нөөцийн бодлогыг эргэн харах шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан бөгөөд үр дүнд нь зарим хэсэгт цомхтгол хийж, зарим хэсгийг улам өргөжүүлэх боломжтой хэмээсэн юм.

 

 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨЧИГДӨР

Индексүүд долоо хоногийг өсөлттэй хаалаа

Ням гарагийн үдшийн арилжаагаар АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерсүүд холимог хөдөлгөөн үзүүлж байсан бөгөөд гол индексүүд долоо хоногийг өсөлттэй хаалаа.

Баасан гарагт Dow Jones Industrial Average 415.1 нэгжээр буюу 1.3 хувиар өссөн бол S&P 500 0.5 хувь, NASDAQ Composite 1.7 хувиар тус тус өсжээ. Ингэснээр тухайн долоо хоногт Dow 1.2 хувь өсөж сүүлийн 4 сарын дээд түвшин, S&P 3.2 хувь өсөж сүүлийн 6 долоо хоногийн дээд түвшин, NASDAQ 3 хувь өсөж сүүлийн 8 долоо хоногийн дээд түвшинд хаагдлаа.

Зүүн Эргийн цагаар 18:35 (Улаанбаатарын цагаар 06:35)-д Dow Jones Futures тогтвортой, S&P 500 Futures болон Nasdaq 100 Futures нар харгалзан 0.2 болон 0.4 хувиар агшаад байна.

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 31-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 152,742,224 төгрөгийн үнийн дүн бүхий 677,794 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Материалимпекс ХК (MIE +13.57%)

  • Могойн гол ХК (BD +12.43%)

  • Инвескор ББСБ ХК (INV +5.57%)

Хамгийн их бууралттай:

  • Би ди сек ХК (BDS -13.86%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -13.27% )

  • Крипто Үндэстэн ХК (CNF -9.02%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,895 ширхэг нэгж эрхийг 14,585,084 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,187 ширхэг 118,640,800 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 442 ширхэг үнэт цаас 44,164,640 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 60,000 ширхэг үнэт цаас 312,000,000 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 15 багц буюу 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг 6,748,800 ам.доллар буюу 23,760,297,696 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.16 хувиар буурч, 36723.77 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,528,169,619,099 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!