Газар Шим IPO | Захиалга амжилттай дүүрлээ

"Газар Шим" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны явц 102 хувьтай үргэлжилж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Газар Шим IPO захиалга амжилттай дүүрлээ | "Газар Шим" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны явц 102 хувьтай үргэлжилж байна.

  • 177 компани хувьцаа эзэмшигчдийн хурлын товоо зарлаад байна | Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр 2023.03.30-ны байдлаар нийт 177 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ тус хороонд ирүүлжээ.

  • АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо нэмэгджээ | Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо санаанд оромгүй өндрөөр өсжээ.

  • Nike-ийг ажилчдынхаа эрхийн асуудлаар тайлан гаргахыг хувьцаа эзэмшигч нь хүсжээ | Нийгмийн идэвхтэн хөрөнгө оруулагчдыг нэгтгэдэг Tulipshare нь Nike-ийг ажлын нөхцөлийг өртгийн сүлжээний түвшинд ил тод болгохыг уриалжээ.

  • Virgin Orbit-ийн хувьцаа 38 хувь буурав | The Dow Jones Industrial Average 1 хувь буюу 323 нэгж, the S&P 500 индекс 1.4 хувь, Nasdaq индекс 1.8 хувийн өсөлтийг тус тус үзүүлжээ. Түүнчлэн Nasdaq өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

  • Хөрөнгийн зах зээл өчигдөр | АНУ-ын засгийн газраас банкнуудын эрсдэлийг бууруулах үүднээс тавигдах шаардлагуудыг чангатгах санал гаргасан нь дотоодын банкнуудын хувьцааг буурахад нөлөөлсөн боловч технологийн салбарын хувьцаанууд хүчтэй өсөлт үзүүлснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийлбэр дүн өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс +0.19 хувиар өсч, 36,782.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,605,312,292,025 төгрөг боллоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Газар Шим IPO | Захиалга амжилттай дүүрлээ

"Газар Шим" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны явц 11:00 цагийн байдлаар 102 хувьд хүрч, нийт 2400 гаруй хөрөнгө оруулагчаас 10.76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал хүлээн аваад байна.

Тус компани нь олон нийтэд нийт хувьцааныхаа 16.54 хувийг санал болгож нийт 10.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

☝️Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ХОЛБОО БАРИХ-ЗАХИАЛГА ӨГӨХ:
🌐 trader.golomtcapital.com
☎️ 7012-1530

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД 

177 компани хувьцаа эзэмшигчдийн хурлын товоо зарлаад байна

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр 2023.03.30-ны байдлаар нийт 177 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ тус хороонд ирүүлээд байгаа аж.

Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг. Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг СЗХ-ноос зөвлөж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн компаниудын судалгаатай энд дарж танилцана уу.

 

ЭДИЙН ЗАСАГ

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо санаанд оромгүй өндрөөр өсжээ.

Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 198 мянга болж, өмнөх долоо хоногийн 191 мянгаас өссөн байна. Эдийн засагчдын урьдчилсан тооцоолж байснаар энэ тоо 196 мянга орчим гарахаар хүлээгдэж байсан юм.

Нийт тэтгэмж авагсдын тоо долоо хоногийн хугацаанд 1.685 саяас өсөж 1.689 сая болжээ.

Мөн АНУ-ын эдийн засгийн өсөлт 2022 оны дөрөвдүгээр улиралын эцсийн гүйцэтгэл нь 2.6 хувь гарсан болохыг Эдийн засгийн шинжилгээний хорооноос өчигдөр мэдээлжээ. Энэ нь өмнөх улиралд 3.2 хувь байсантай харьцуулахад удаашралтай байгааг харуулж байна.

 

Шинэ бондын захиалга үргэлжилж байна

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ

📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622

 

БИЗНЕС

Nike-ийг ажилчдынхаа эрхийн асуудлаар тайлан гаргахыг хувьцаа эзэмшигч нь хүсжээ

Нийгмийн идэвхтэн хөрөнгө оруулагчдыг нэгтгэдэг Tulipshare нь Nike-ийг ажлын нөхцөлийг өртгийн сүлжээний түвшинд ил тод болгохыг уриалжээ.

Лондонд төвтэй Tulipshare компани нь Пүрэв гарагт гаргасан хувьцаа эзэмшигчийн санал хүсэлтдээ Nike компанийг өөрийн бодлогодоо тусгасан тэгш байдал, хүний эрхийн амлалтаа хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгаа тухайгаа тайлагнахыг хүссэн байна.

Tulipshare нь Nike-ийн 276 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд хөрөнгө оруулагчдыг хүрээлэн буй орчин болон нийгийн нөлөөллийн ажилд идэвх зүтгэлтэй оролцоход нь дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.

Тус компани Nike-аас ажилчдынхаа хөдөлмөрийн үнэлэмж болон “цалингийн хулгай”-н эрсдэлийг үнэлж дүгнэх хэмжүүр болон арга зүйн талаарх мэдээллээ хуваалцахыг шаардаж буй аж.

 

 

УНАЛТ

Virgin Orbit-ийн хувьцаа 38 хувь буурав

Сансрын пуужин бүтээгч Virgin Orbit Holdings шинээр хөрөнгө оруулалт татах боломжгүй байгаа тул нийт ажилчдынхаа 85 хувийг цомхотгохоор болсон тухайгаа өчигдөр зарлалаа.

Энэхүү мэдээний дараа, алдарт бизнесмэн Richard Branson-ийн үүсгэн байгуулсан Virgin Group-ийн удирдлага дор байдаг уг компанийн хувьцаа биржийн дараах зэх зээл дээр 38 хувь унажээ.

Ойролцоогор 675 ажилтан халагдаж, тэдний нөхөн олговорт 15 сая орчим ам.доллар олгохоор болсон тухай мэдэгдэлд дурдсан байв.

Virgin Orbit нь 2021 онд олон нийтийн компани болж 255 сая ам.долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь хүлээлтээс бага байсан билээ. Түүнчлэн нэгдүгээр сард пуужин хөөргөлт нь бүтэлгүйтэж, сүүлийн үед хөрөнгө босгох оролдлогууд нь нуран унах болсон нь компанийн үйл ажиллагаанд ихээхэн дарамт болж буй аж.

 

ЗАХ ЗЭЭЛ

Хөрөнгийн зах зээл өчигдөр

АНУ-ын засгийн газраас банкнуудын эрсдэлийг бууруулах үүднээс тавигдах шаардлагуудыг чангатгах санал гаргасан нь дотоодын банкнуудын хувьцааг буурахад нөлөөлсөн боловч технологийн салбарын хувьцаанууд хүчтэй өсөлт үзүүлснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийлбэр дүн өсөлттэй байлаа.

S&P 500 technology index 1.1 хувь өссөн нь сүүлийн үед ажиглагдсан томоохон өсөлтүүдийн нэгд тооцогдож байна.

Харин KBW дотоодын банкнуудын индекс 2 хувь буурсан бол, S&P 500 financial индекс 0.3 хувь унасан нь энэ өдөр S&P 500 салбаруудаас сөрөг дүн харуулсан цор ганц нь байлаа.

Технологийн салбар энэ улиралд 20 орчим хувийн өсөлт үзүүлээд байгаа нь харилцаа холбооны салбар 18 хувь өсөхөд голлон нөлөөлж, өсөлтөөрөө тэргүүлж байгаа юм. Улирал дуусахад нэг хоног үлдээд байгаа энэ үед Nasdaq 2020 оноос хойших улирлын хамгийн өндөр өсөлтөө үзүүлэхээр хүлээгдэж байна.

 

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 30-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,247,247,308 төгрөгийн үнийн дүн бүхий 1,562,807 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Азык ХК (ALD +14.81%)

  • Техник импорт ХК (TEX +14.77%)

  • Монгол нэхмэл ХК (MNH +12.50%)

Хамгийн их бууралттай:

  • Монноос ХК (MNS -14.98%)

  • ЛэндМН ББСБ ХК (LEND -8.50%)

  • Ариг гал ХК (EER -5.69%)

Энэ өдрийн арилжаагаар Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,942 ширхэг нэгж эрхийг 31,085,984 төгрөгөөр арилжаалсан бөгөөд ТOP-20 индекс +0.19 хувиар өсч, 36,782.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,605,312,292,025 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!