- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Алибаба бүтцийн өөрчлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө
Алибаба бүтцийн өөрчлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө
Чипнүүдийн өсөлт | Индексүүд юу болов? | JPMorgan зээлийн багцаа зарна | Ментор: Б.ХУЛАН, CFA

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Алибаба бүтцийн өөрчлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө | Алибаба групп бүтцийн шинэчлэл хийснээр түүний бүхий л бизнесийн нэгж илүү уян хатан болж, богино хугацаанд шийдвэр гаргах, зах зээлийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадвар нэмэгдэнэ гэж гүйцэтгэх захирал Daniel Zhang ярьжээ.
Таныг ялагч болоход хэн туслах вэ? | Ментор: Б.ХУЛАН, CFA
Micron Technology-ийн хувьцаа 7 хувь өслөө | Чип үйлдвэрлэгч Micron Technology Inc (NASDAQ:MU) зах зээлийн хэтийн төлөвийн талаар эерэг хүлээлттэй байгаа тул орлогын төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн нь шинжээчдийн хүлээлтээс өндөр байсан тул хувьцаа нь 7 гаруй хувиар өслөө.
Хөрөнгийн зах зээл өчигдөр | The Dow Jones Industrial Average 1 хувь буюу 323 нэгж, the S&P 500 индекс 1.4 хувь, Nasdaq индекс 1.8 хувийн өсөлтийг тус тус үзүүлжээ. Түүнчлэн Nasdaq өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Томоохон банкнууд зээлийн багцаасаа зарах сонирхолтой байна | Уол Стрийтийн банкууд, тэр дундаа JPMorgan, Goldman Sachs нар хөрөнгө оруулалтын зээл (Private Creidit Loan)-ийн багцуудаа зарахаар худалдан авагч хайж эхэлжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -0.45% хувиар буурч, 36,712.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,601,831,286,615 төгрөг боллоо.

БИЗНЕС
Алибаба бүтцийн өөрчлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө

Алибаба групп бүтцийн шинэчлэл хийснээр түүний бүхий л бизнесийн нэгж илүү уян хатан болж, богино хугацаанд шийдвэр гаргах, зах зээлийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадвар нэмэгдэнэ гэж гүйцэтгэх захирал Daniel Zhang ярьжээ.
Алибаба (NYSE:BABA) хэдэн жилийн өмнөөс бүтцийн өөрчлөлтийнхөө суурийг тавьж эхэлсэн гэдгийг тэрбээр тодотгоод компани ирээдүйд бизнесийн гэхээсээ илүү хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа эрхэлдэг болно гэсэн байна.
Zhang-ийн тайлбарласнаар тус бүр гүйцэтгэх захирал бүхий зургаан охин компанитай холдинг компанийн бүтцэд шилжиж байгаа аж.
Алибабагийн санхүү эрхэлсэн захирал Xu-гийн хэлснээр охин компаниуд бие даан хөрөнгө босгох IPO гаргах боломжтой аж.
Энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийснээр нэг нэгжид ногдуулсан торгууль бусдынхаа санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй тул Алибабагийн хувьцаа эзэмшигчдэд ирж буй төрийн хүнд суртлын дарамт багасна гэдгийг шинжээчид онцолж байна.

Таныг ялагч болоход хэн туслах вэ?
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болоход олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

Ментор: Б.ХУЛАН CFA
👩🏻🎓МУИС-ийн Эдийн Засгийн Математик загварчлалын бакалавр
👩🏻🎓Люксембургийн Их Сургууль, NYU Stern Бизнесийн Сургуулийн Банк Санхүүгийн чиглэлээр магистр
👩🏻🎓CFA, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол эзэмшигч
🏢Голомт Банк ХХК-д Эрсдэлийн менежер 2011-2013 онд
🏢Люксембург дахь “Schroders Asset Management”-д шинжээч 2014-2016 онд
🏢Люксембург дахь “Waystone Asset Management”-д компанид эрсдэлийн менежер 2016-2020
🏢Люксембург дахь “Notz Stucki Europe”, хөрөнгө оруулалтын менежментийн компанид хувийн хөрөнгө ,оруулалтын сан (PE) хариуцсан ахлах менежерээр 2018-2019 онд
🏢Люксембург болон Лондон дахь “HSBC Investment fund”-д алтернатив хөрөнгө оруулалтын сангууд хариуцсан ахлах менежерээр 2019-2021 онд
🏢Люксембургийн их сургуулийн гэрээт професороор 2020-2022 онд
☎️7012-1530

Шинэ бондын захиалга үргэлжилж байна
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
ӨСӨЛТ
Micron Technology-ийн хувьцаа 7 хувь өслөө

Чип үйлдвэрлэгч Micron Technology Inc (NASDAQ:MU) зах зээлийн хэтийн төлөвийн талаар эерэг хүлээлттэй байгаа тул орлогын төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн нь шинжээчдийн хүлээлтээс өндөр байсан тул хувьцаа нь 7 гаруй хувиар өслөө.
“Хэрэглээний технологийн салбар ёроолын цэгтээ ойртсон байгаа тул цаашид зах зээл сайжирч, гуравдугаар улирлын нийлүүлэлт өснө гэж тооцоолж байна” хэмээн Wedbush компани тэмдэглэлдээ дурджээ.
Мөн бусад чип үйлдвэрлэгчдийн хувьцааны эрэлт ч нэмэгдсэн байна. Түүний дотроос Intel Corporation (NASDAQ:INTC), Lam Research Corp (NASDAQ:LRCX), Marvell Technology (NASDAQ:MRVL) нарын хувьцаа өндөр өсжээ.

БИЗНЕС
Томоохон банкнууд зээлийн багцаасаа зарах сонирхолтой байна

Уол Стрийтийн банкнууд, тэр дундаа JPMorgan Chase & Co (NYSE:JPM) болон Goldman Sachs Group Inc (NYSE:GS) нар Хөрөнгө оруулалтын зээл (Private Creidit Loan)-ийн багцуудаа зарахаар худалдан авагч хайж эхэлсэн талаар Блүүмберг мэдээллээ.
Түүнчлэн, эдгээр банк нь худалдан авагчдадаа хоёрдогч зах зээлийн гүйлгээг хялбаршуулсан байдлаар хийх санал тавьж байгааг дурдсан байна.
Хөрөнгө оруулалтын зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын сан зэрэг банкнаас бусад эх үүсвэрээс олгосон зээл юм. Зээлийн хүүгийн өсөлтөөс үүдэн зээлдэгчид санхүүжилтийн альтернатив хувилбаруудыг сонирхох болсон тул хөгжиж буй зах зээлүүдэд 2022 онд ассет ангиллын хөрөнгө оруулалт нь түүхэн дээд түвшинд хүрсэн юм.

ЗАХ ЗЭЭЛ
Хөрөнгийн зах зээл өчигдөр

Банкны салбарын асуудлууд намжиж, технологийн салбарын сэргэх дохио нь Dow Jones индекс өсөлттэй хаагдахад нөлөөллөө.
The Dow Jones Industrial Average 1 хувь буюу 323 нэгж, the S&P 500 индекс 1.4 хувь, Nasdaq индекс 1.8 хувийн өсөлтийг тус тус үзүүлжээ. Түүнчлэн Nasdaq өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа мөн өндөр өсөлттэй байлаа. Усан онгоцоор аяллын үйлчилгээ үзүүлэгч Carnival (NYSE:CCL)-ийн хувьд Susquehanna голын дагуух аяллын маршрутаа өөрчилж, хүлээлтээ тогтвортойгоос эерэг болгон өөрчилснөөр хувьцааных нь арилжааны идэвх нэмэгдэж, өсөлтөөрөө салбартаа тэргүүлжээ.
Жижиглэн худалдааны салбарын хувьд UBS үйлчилгээний салбарын удаашрал жижиглэн худалдаанд нөлөөлнө хэмээн үзэж жижиглэн худалдааны хэтийн төлвийг бууруулж тооцсоноор арилжааны идэвх сул, уналттай байлаа.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 29-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 133,726,862 төгрөгийн үнийн дүн бүхий 583,332 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
ЛэндМН ББСБ ХК (LEND +7.45%)
Ариг гал ХК (EER +6.03%)
Монгол шуудан ХК (MNP +5.86%)
Хамгийн их бууралттай:
Монгол алт ХК (ERS -14.86% )
Булигаар ХК (MBG -7.07%)
Улсын их дэлгүүр ХК (UID -5.97%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 81,523 ширхэг нэгж эрхийг 64,917,054 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 49 ширхэг үнэт цаас 4,802,000 төгрөгөөр
Багцын арилжаагаар нийт 73,828 ширхэг үнэт цаас 7,382,800 төгрөгөөр
“Энержи Ресурс” ХХК-ийн 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 42,560,000 юань буюу 21,780,505,600 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг 5,747,200 ам.доллар буюу 20,252,730,496 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Нийт 42,244,064,812 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан бөгөөд ТOP-20 индекс -0.45% хувиар буурч, 36,712.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,601,831,286,615 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
