- Голомт Капитал ҮЦК
- Posts
- First Citizens-ийн хувьцаа түүхэн өсөлт үзүүллээ
First Citizens-ийн хувьцаа түүхэн өсөлт үзүүллээ
Хөрөнгө оруулалтын марафон | Газрын тосны төлөв | Мicrosoft кибер хамгаалагч

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Golomt Capital Championship бол хөрөнгө оруулалтын марафон юм | Монголд анх удаа цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн болох гадаад арилжааны бодит дансны уралдааныг Голомт Капитал үнэт цаасны компани зохион байгуулж байна.
First Citizens-ийн хувьцаа түүхэн өсөлт үзүүллээ | First Citizens BancShares Inc-ийн хувьцааны ханш Silicon Valley банкийг худалдан авсантай холбоотойгоор түүхэн өсөлт үзүүллээ.
Газрын тосны ханш 3 өдөр дараалан өслөө | Туркийн Курдийн хойд хэсгээс экспортолдог газрын тосны нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор газрын тосны ханш мягмар гарагт үргэлжлүүлэн өслөө.
Microsoft хиймэл оюун ухаант кибер аюулгүй байдлын хамгаалагчаа танилцуулав | Microsoft Corp (NASDAQ:MSFT) цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулан хамгийн сүүлийн үеийн GPT-4 хиймэл оюун ухаан бүхий зөрчил, аюулгүй байдлын дохиог илрүүлж, дүн шинжилгээ хийх чадвартай шинэ хэрэгслийг танилцуулжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.21 хувиар буурч, 36877.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,593,413,672,142 төгрөг болжээ.

Golomt Capital Championship бол хөрөнгө оруулалтын марафон юм

Монголд анх удаа цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн болох гадаад арилжааны бодит дансны уралдааныг Голомт Капитал үнэт цаасны компани зохион байгуулж байна. Энэхүү уралдаан нь хөрөнгө оруулагчдад ямар өгөөжтэй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
“Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжилнэ. Яагаад ийм удаан хугацаатай зохион байгуулж байгаа вэ? Хөрөнгө оруулагчид хэр идэвхтэй оролцож байна вэ?
Хөрөнгө оруулагчид маш идэвхтэй бүртгүүлж байна. Уралдааны бүртгэл 3 дугаар сарын 13-нд нээгдсэнээс хойш өнөөдөр 200 орчим хөрөнгө оруулагч бүртгүүлээд байна.
Хугацааны хувьд урт байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Хэдийгээр тэмцээн уралдаан гэж хэлж буй ч оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлэх нь гол зорилго биш юм.
Гол нь дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаа том боломжоос иргэд хүртдэг болох, хөгжиж дэвших, хөрөнгө оруулалтын олон төрлийн арга хэрэгслүүдийг ашиглаж сурах, дэлхийн хөрөнгийн зах зээлийн соёлд суралцах нь илүү чухал юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэхэд ч сайнаар нөлөөлнө гэж харж байгаа.

Шинэ бондын захиалга үргэлжилж байна
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
ӨСӨЛТ
First Citizens-ийн хувьцаа түүхэн өсөлт үзүүллээ

First Citizens BancShares Inc-ийн хувьцааны ханш Silicon Valley банкийг худалдан авсантай холбоотойгоор түүхэн өсөлт үзүүллээ.
Тус банкны хувьцаа өчигдөр 7.2 хувь өсөж, богино хугацаанд түүхэнд дээд түвшин болох 959.99 ам.долларт хүрчээ.
Бусад банкны хувьцааны ханш тогтвортой хэвээр байгаа бөгөөд S&P 500 банкнуудын индекс өчигдөр 0.1 хувь, 3 дугаар сард 20 хувь буураад байна.
First Citizens нь саяхан дампуурсан Silicon Valley банкны бүх хадгаламж, зээлийг өөртөө шилжүүлэн авч, хариуд нь Хадгаламжийн Даатгалын Корпорацид 500 сая ам.доллараар үнэлэгдэх хувьцаагаа шилжүүлэхээр болсноо даваа гарагт зарласан юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Газар шим-IPO 2 дахь өдрийн арилжаа 41 хувийн гүйцэтгэлтэй хаагдлаа

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим” ХХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.
☝️Нийтэд санал болгох хувь: 16.54%
✌️Нэгж хувьцааны үнэ: 53 төгрөг
👌Татан төвлөрүүлэх хөрөнгө: 10.5 тэрбум төгрөг
👍Захиалга авах хугацаа: 2023.03.13-03.31
ХОЛБОО БАРИХ-ЗАХИАЛГА ӨГӨХ:
🌐 trader.golomtcapital.com
☎️ 7012-1530

ТАВААР
Газрын тосны ханш 3 өдөр дараалан өслөө

Туркийн Курдийн хойд хэсгээс экспортолдог газрын тосны нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор газрын тосны ханш мягмар гарагт үргэлжлүүлэн өслөө.
Брент газрын тосны ханш 78.65 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрөөс 53 цент буюу 0.7 хувиар өссөн дүн юм. WTI газрын тосны ханш мөн 0.5 хувиар өсөж 73.2 ам.доллар болжээ.
Даваа гарагт Арбитрын шүүхийн шийдвээрийн дагуу Курдийн автономит муж нь Иракийн засгийн газраас зөвшөөрөл олгохоос нааш экспорт хийх боломжгүй болсон юм. Ингэснээр нийт нийлүүлэлт өдрийн 450 мянган баррелиар хорогдоод байна.
Курдийн экспортын тасалдал энэ оны эцэс хүртэл сунжирсан тохиолдолд Брент газрын тосны ханш 92 ам.доллар хүрч өсөх боломжтой гэсэн тооцооллыг Barclays хийжээ.

ЗАХ ЗЭЭЛ
Хөрөнгийн зах зээл өчигдөр

Технологийн компаниудын хувьцааны ханш унасан нь голлох индексүүдийг бууралтад хөтөллөө.
S&P 500 индекс 0.1 хувь, Dow Jones Industrial Average 0.1, Nasdaq 0.5% хувиар тус тус буурчээ.
Үүний зэрэгцээ засгийн газрын бондууд өсөлт үзүүлсэн нь хэрэглэгчид эдийн засгийн талаар эерэг хүлээлттэй байж, ХНС илүү их ажиллах шаардлагатай болохыг харуулсан тоон мэдээлэл гарсантай холбоотой байлаа.
Хэрэглэгчийн итгэлийн индекс 104.2 нэгж хүрсэн нь өнгөрсөн сарын 103.4-өөс өссөн дүн бөгөөд эдийн засагчдын урьдчилсан таамаг 101.0 байсан юм.
“Итгэлийн тоон мэдээ ХНС мөнгөний бодлогоо хатууруулах байр суурь дээрээ зогсох ёстойг харуулж байна” хэмээн Jefferies group тэмдэглэжээ.
Энэ нөхцөл байдал нь технологийн компаниудад тийм ч таатай бус бөгөөд уналтад хөтөлж болзошгүй юм.

БИЗНЕС
Microsoft хиймэл оюун ухаант кибер аюулгүй байдлын хамгаалагчаа танилцуулав

Microsoft Corp (NASDAQ:MSFT) цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулан хамгийн сүүлийн үеийн GPT-4 хиймэл оюун ухаан бүхий зөрчил, аюулгүй байдлын дохиог илрүүлж, дүн шинжилгээ хийх чадвартай шинэ хэрэгслийг танилцуулжээ.
“Security Copilot” хэмээн нэрлэж буй уг хэрэгсэл нь аюулгүй байдлын шинжээчдэд халдлагын тохиолдлуудыг нэгтгэн дүгнэх, эмзэг байдалд дүн шинжилгээ хийх, хамтран ажиллагсадтайгаа мэдээлэл хуваалцах зэрэг ажлыг нугалахад нь туслах аж.
Тус компани ChatGPT-ийн бүтээгч OpenAI-д хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс хойш жинхэн вебсайт хийх, гар зураг зурах, хувь хүмүүст татварын тооцоо хийх зэрэг өргөн хүрээний даалгавруудыг гүйцэтгэх чадвартай GPT-4 технологийг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 28-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 411,425,340 төгрөгийн үнийн дүн бүхий 872,926 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Би ди сек ХК (BDS +13.11%)
Ремикон ХК (RMC +10.34%)
Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.77%)
Хамгийн их бууралттай:
Махимпекс ХК (MMX -11.10%)
Булигаар ХК (MBG -9.09%)
Монгол шуудан ХК (MNP -5.78%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 94,827 ширхэг нэгж эрхийг 81,045,892 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 2,324 ширхэг үнэт цаасыг 138,431,892 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,182 ширхэг үнэт цаас 118,117,260 төгрөгөөр арилжигдсан байна.
Тавантолгой ХК-ийн 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 28,032,000 ам.доллар буюу 98,802,428,160 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Нийт 99,551,448,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOP-20 индекс 1.21 хувиар буурч, 36877.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,593,413,672,142 төгрөг болжээ.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
