- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Silicon Valley-гийн хадгаламж эзэмшигчид аврагдлаа
Silicon Valley-гийн хадгаламж эзэмшигчид аврагдлаа
Газрын тосны өсөлт | Warren Buffett-ийн худалдан авалт | Ментор: Frank A Magnani

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Silicon Valley банкийг First Citizen худалдан авна | Дампуурсан Silicon Valley банкийг First Citizens худалдан авах хэлэлцээрийг АНУ-ын засгийн газар дэмжихээ мэдэгдэж, засгийн газрын даатгалын сангаас 20 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Таныг ялагч болоход хэн туслах вэ? | Interactive Brokers, Global Institutional Sales&Execution Services Газрын захирал Frank A Magnani
Газрын тосны ханш 5 хувь өслөө | АНУ-ын хоёр томоохон банкны нэгдэл амжилттай болох нь тодорхой болсноор эдийн засгийг хүндрүүлж, газрын тосны эрэлтийг хумих хүлээлт эргэсний зэрэгцээ Иракийн Курдийн өөртөө засах мужийн эскпорт зогссоноор газрын тосны ханш даваа гарагт 3 ам.доллараар өслөө.
Warren Buffett Occidental Petroleum Corp-д эзэмшлээ нэмэгдүүлэв | Warren Buffett-ийн удирддаг Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан Occidental Petroleum Corp-ийн 3.7 сая хувьцааг худалдан авч нийт 23.6 хувийг эзэмшдэг болжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 37,330.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,678,497,246,173 төгрөг боллоо.

Шинэ бондын захиалга үргэлжилж байна
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
Silicon Valley банкийг First Citizen худалдан авна

Дампуурсан Silicon Valley банкийг First Citizens худалдан авах хэлэлцээрийг АНУ-ын засгийн газар дэмжихээ мэдэгдэж, засгийн газрын даатгалын сангаас 20 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Энэ хэлэлцээр нь First Citizens-ийн хувьд "чухал" байсан гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Frank Holding онцлоод "Энэ үйл явдал нь хадгаламж эзэмшигчдэд ашиг тусаа өгнө гэж үзэж байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорациас гаргаж буй уг санхүүжилтийн эх үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгө биш буюу гишүүн банкнуудын хураамжаас бүрдсэн хөрөнгө ажээ.
First Citizens ямар нэгэн бэлэн мөнгө төлөхгүй бөгөөд оронд нь Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацид өөрийн 500 сая ам.долларын үнэ бүхий хувьцааг шилжүүлж байгаа аж.
Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци нь 3 дугаар сарын 10-нд Silicon Valley банкийг өөртөө нэгтгээд байсан юм.

Газар шим-IPO захиалга үргэлжилж байна

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим” ХХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.
☝️Нийтэд санал болгох хувь: 16.54%
✌️Нэгж хувьцааны үнэ: 53 төгрөг
👌Татан төвлөрүүлэх хөрөнгө: 10.5 тэрбум төгрөг
👍Захиалга авах хугацаа: 2023.03.13-03.31
☎️ 7012-1530

Газрын тосны ханш 5 хувь өслөө

АНУ-ын хоёр томоохон банкны нэгдэл амжилттай болох нь тодорхой болсноор эдийн засгийг хүндрүүлж, газрын тосны эрэлтийг хумих хүлээлт эргэсний зэрэгцээ Иракийн Курдийн өөртөө засах мужийн эскпорт зогсосноор газрын тосны ханш даваа гарагт 3 ам.доллараар өслөө.
Брент газрын тосны фьючерс ханш 3.13 ам.доллараар буюу 4.2 хувь өсөж 78.12 ам.доллар хүрсэн бол WTI газрын тосны ханш 3.55 ам.доллараар (5.1 хувь) өсөж 72.81 ам.доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт банкны салбарын асуудлууд намжсанаар Брент газрын тосны ханш 2.8 хувь, WTI газрын тосны ханш 3.8 хувь тус, тус өссөн юм.
Арбитрын шийдвэрийн дагуу Иракийн засгийн газар зөвшөөрөөгүй тохиолдолд Турк улсын хоолойгоор газрын тос дамжуулах боломжгүй болсон аж.

Таныг ялагч болоход хэн туслах вэ?
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

---------------------------------------------------
Ментор: FRANK A MAGNANI
🧑🏻🎓Manhattan хотын коллежийн Бизнесийн удирдлага, маркетингийн бакалавр
🧑🏻🎓St.John's Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр
🏢АНУ-ын Хөрөнгийн биржид Маркетингийн газрын захирал болон Үүсмэл үнэт цаасны хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч (1984-1994)
🏢Investec Group-ын Борлуулалт маркетингийн газрын захирал (1996-2004)
🏢RCM Prime, a division of Rafferty Capital Markets LLC үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал (2005-2007)
🏢Celadon Financial Group LLC-ын Гүйцэтгэх захирал (2007-2013)
🏢Interactive Brokers, Global Institutional Sales&Execution Services Газрын захирал (2015-одоо)
Хөндлөнгийн хяналт:
⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч:
🍋Lemon Press
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
🌐https://golomtcapital.com/iw
БҮРТГҮҮЛЭХ:
🌐http://gcc-academy.mn/
ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530
Warren Buffett Occidental Petroleum Corp-д эзэмшлээ нэмэгдүүлэв

Warren Buffett-ийн удирддаг Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан Occidental Petroleum Corp-ийн 3.7 сая хувьцааг худалдан авч нийт 23.6 хувийг эзэмшдэг болжээ.
АНУ-ын Үнэт Цаас, Биржийн Хорооны тайланд дурдсанаар уг худалдан авалтын дүн нь ойролцоогоор 216 сая ам.доллар бөгөөд 3 дугаар сарын 23-27-ны хооронд хийгдсэн байна.
Тус хөрөнгө оруулсан сан нь Occidental-ийн хувьцааг Орос улс Украйнд довтолсон үеэс их хэмжээгээр худалдан авч эхэлсэн бөгөөд энэ сард л гэхэд 1 тэрбум гаруй ам.долларыг хөрөнгө оруулаад байгаа аж.
Ингэснээр Berkshire Hathaway нь Occidental-ийн 211.7 сая ширхэг хувьцааг эзэмших болсон бөгөөд сүүлийн ханшаар тооцвол энэ нь 12.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Occidental Petroleum Corp (NYSE:OXY)-ийн хувьцааны хаалтын ханш даваа гарагт 59.65 ам.доллар байжээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 200,807,152 төгрөгийн үнийн дүн бүхий 517,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хорин хоёрдугаар бааз ХК (+15.00%)
Атар-Өргөө ХК (ATR +14.95%)
Монгол шилтгээн ХК (MSH 14.89%)
Хамгийн их уналттай:
Сэнтрал Экспресс Си Ви Эс (-6.65%)
Ган хийц ХК (-5.17%)
Эрдэнэс сольюшинс ХК (-4.34%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,549 ширхэг нэгж эрхийг 8,504,010 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 285,300 төгрөгөөр арилжигдсан байна.
Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 6,070,400 ам.доллар буюу 21,401,255,904 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 37,330.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,678,497,246,173 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
