- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Газар шим-IPO үндсэн захиалга эхэллээ
Газар шим-IPO үндсэн захиалга эхэллээ
Өнөөдрөөс Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор цахим виз мэдүүлэх боломжтой болж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Таныг ялагч болоход хэн туслах вэ? | Ментор: С.Ган-Эрдэнэ Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал АН-ЭРДЭНЭ
Газар шим-IPO үндсэн захиалга эхэллээ | Тус IPO-н захиалга 2023.03.31-нд дуусна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний зориулалттай нүүрсний анхны арилжаа явагдлаа |Тус арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 15 багц буюу нийт 96,000 тонн эрчим хүчний нүүрс арилжигдав.
Өнөөдрөөс Япон улс руу аялал жуулчлалын зорилгоор цахим виз мэдүүлэх боломжтой болж байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.29 хувиар өсөж, 37,341.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,694,081,066,419 төгрөг боллоо.

ГОЛОМТ КАПИТАЛ ШИНЭ БОНДЫН ЗАХИАЛГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгыг авч байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
📈 Өгөөж: 20.5%
⏱️ Хугацаа: 1 жил
🗓️ Хүү төлөлт: Улирал тутамд
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
ӨНӨӨДРӨӨС ЯПОН УЛС РУУ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛГООР ЦАХИМ ВИЗ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА.
Энэ нь зөвхөн аялал жуулчлалын зорилготой богино хугацаагаар буюу 90 хүртэл хоногоор зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг онлайнаар хүлээн авч, цахим виз олгохоор болжээ.
Мөн виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлаганд орохыг шаардах тохиолдол гарч болохыг Япон улсын элчин сайдын яамнаас мэдэгдээд байна.

ГАЗАР ШИМ IPO | ҮНДСЭН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим” ХХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.
☝️Нийтэд санал болгох хувь: 16.54%
✌️Нэгж хувьцааны үнэ: 53 төгрөг
👌Татан төвлөрүүлэх хөрөнгө: 10.5 тэрбум төгрөг
👍Захиалга авах хугацаа: 2023.03.13-03.31
☎️ 7012-1530

ТАНЫГ ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

---------------------------------------------------
Ментор: С.ГАН-ЭРДЭНЭ ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
👨🎓Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Ухааны Бакалавр
👨🎓Люксембургийн Их Сургуулийн Хөрөнгийн удирдлагын магистр
🏢Мобиком корпорацийн Маркетингийн стратеги, төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн
🏢Монгол Улсын Хөгжлийн банкинд ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал /2011-2015 он/
🏢 Их Британийн Шройдерс Инвестмент Менежмент компанийн Люксембург дэх салбарын Хөрөнгө оруулалтын санд дадлагажигч ажилтан /2017-2018 он/
🏢ДиБиЭм Ассет Менежмент ҮЦК ХХК-д Хөрөнгийн удирдлага хариуцсан захирал /2018-2020 он/
🏢 2021 оноос Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530
ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 24-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 278,407,210 төгрөгийн үнийн дүн бүхий 845,951 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Айтүүлс ХК (ITLS +4.54%)
Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +3.61%)
Талх чихэр ХК (TCK +2.22%)
Хамгийн их уналттай:
Улаанбаатар хивс ХК (UBH -14.50%)
Могойн гол ХК (BDL -12.64%)
Материалимпекс ХК (MIE -12.00%)
Тус өдрийн арилжаагаарх
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,058 ширхэг нэгж эрхийг 7,520,914 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 6,841 ширхэг үнэт цаасыг 495,958,870 төгрөгөөр,
ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 37,441.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,683,688,773,422 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
