- Голомт Капитал ҮЦК
- Posts
- GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP уралдаан эхний 7 хоногийн үр дүн
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP уралдаан эхний 7 хоногийн үр дүн
Microsoft ялав | Nike-ийн том орлого ба хямдрал | Газрын тосны сэргэлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP уралдааны эхний 7 хоногийг оролцогч "BAZI" тэргүүлж байна. | Одоогоор тус уралдаанд 150 гаруй хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байгаа бөгөөд эхний 7 хоногийн ТОП-3 оролцогч Bazi, Bill, Kungfupanda нар байлаа.
“Golomt Capital Championship” уралдааны менторуудыг танилцуулж байна. Ментор: GIRAULT GARY, CFA | ТАНЫГ ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?
Аctivision-ийг худалдан авах асуудлаар Microsoft шүүхэд ялалт байгууллаа | Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard Inc (NASDAQ:ATVI) нарын 69 тэрбум ам.долларын өртөг бүхий нэгдэн нийлэх хэлцлийн эсрэг гомдлыг шүүхээр хэлэлцэж Microsoft-ийн талд шийдэгджээ.
Nike энэ жилийн орлогын төсөөллөө өсгөлөө | Nike компани өчигдөр улирлын тайлангаа танилцуулж, жилийн төлөвлөгөөгөө өсгөж байгаагаа мэдэгдлээ.
Газрын тосны ханш 2 хувь өслөө | Газрын тосны ханш мягмар гарагийн арилжааны үеэр 2 гаруй хувийн сэргэлт үзүүлжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 3.26 хувиар буурч, 37,152.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,687,300,272,497 төгрөг боллоо.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP уралдаан эхний 7 хоногийн үр дүн
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ ЭХНИЙ 7 ХОНОГИЙГ ОРОЛЦОГЧ “BAZI” ТЭРГҮҮЛЖ БАЙНА👏👏👏

"Golomt Capital Championship" гадаад арилжааны уралдаан зарлагдсанаас хойш 7 хоног өнгөрлөө. Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалт болох 💵3000 ам.доллараа хамгийн өндөр 📈хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн ялагч болох юм.
Одоогоор тус уралдаанд 150 гаруй хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байгаа бөгөөд эхний 7 хоногийн ТОП-3 оролцогч Bazi, Bill, Kungfupanda нартаа халуун баяр хүргэе👏
----------------------------------------------------------------------
👆Хөрөнгө оруулагчдын арилжааны тойм:
Оролцогчдын 75 гаруй хувь нь АНУ-ын компаниудад
12 хувь нь БНХАУ-ын компаниудад
Үлдсэн хувь нь бусад улс орны компаниудад хөрөнгө оруулсан байна.
Оролцогчид нийт мөнгөнийхөө 53% хувийг хувьцаа болон ETF-д байршуулсан бол үлдсэн хэсгийг бэлэн мөнгө хэвээр хадгалж байна.
----------------------------------------------------------------------
👆Түгээмэл арилжаалагдсан хөрөнгө оруулалтын хэрэгслүүд:
Amazon
Google
XPeng
Under Armour
Petro Matad
"Golomt Capital Championship" гадаад арилжааны уралдааны бүртгэл 2023.06.16-ны өдрөөр дуусах бөгөөд бүртгэл хийгдсэн өдрөөс уралдаанд оролцох эрх нь нээгдэнэ.
👆Ухаалаг хөрөнгө оруулагч таныг дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхмаа олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд, Голомт Капитал компанийн шинжээчдийн зөвлөгөө, сургалт, мэдээллийн доор эхлүүлэх, өөрийн хөрөнгө оруулалтаа өсгөхөөс гадна нэмээд 100,000,000.00 төгрөгийн ялагч болох боломжийг алдахгүй гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!БҮ

ТАНЫГ ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 УРАЛДААНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

------------------------------------------------------------------
Ментор: GIRAULT GARY, CFA
🧑🎓ISEG Lyon болон EM Lyon-д Санхүү, Байгууллагын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
🧑🎓Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч, CFA цолтой.
🏢BNP Paribas Cardif даатгалын компанид бонд болон хувьцааны багцын хөрөнгө оруулалтын менежерээр 2013-2018 онд
🏢Midas Wealth Management хөрөнгө оруулалтын компанид тогтмол орлоготой үнэт цаасны багцын менежерээр 2018-2021 онд ажиллаж байсан.
🏢2021 оноос хойш BNP Paribas Wealth Management-д Бондын багцын менежерээр ажиллаж байна.
----------------------------------------------------------------------
ХОЛБОО БАРИХ:☎️7012-1530
Хөндлөнгийн хяналт:⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч:🍋Lemon Press

БИЗНЕС
Аctivision-ийг худалдан авах асуудлаар Microsoft шүүхэд ялалт байгууллаа
Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard Inc (NASDAQ:ATVI) нарын 69 тэрбум ам.долларын өртөг бүхий нэгдэн нийлэх хэлцлийн эсрэг гомдлыг шүүхээр хэлэлцэж Microsoft-ийн талд шийдэгджээ. Харин нэхэмжлэгчдэд давж заалдах 20 хоногийн хугацаа өгсөн байна.

Нэхэмжлэл гаргасан видео тоглоом хөгжүүлэгчдийн бүлгийг энэхүү хэлэлцээрийн үр дүнд зах зээлийн өрсөлдөөнийг боомилно гэх хангалттай үндэслэл гаргаж тавиагүй гэж Сан Францискогийн холбооны шүүхээс үзсэн байна.
Гэхдээ шүүхийн шийдвэр нь АНУ-ын Холбооын Худалдааны Комиссын шалгалттай хамааралгүй юм. Microsoft видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard-ыг худалдан авахаар болсныг өнгөрсөн жил нийтэд зарласан боловч АНУ-ын Холбооны Худалдааны Комисс, Европын Холбоо, Их Британи улсын зохицуулагч байгууллагууд хориг тавьж, зах зээлд монополь тогтоож байгаа эсэхийг нягтлахаар болсон юм.
Холбооны Худалдаан Комиссоос уг асуудлаар ирэх 8 дугаар сарын эхээр сонсгол зохион байгуулахаар товлоод байгаа юм.

УНАЛТ
Nike энэ жилийн орлогын төсөөллөө өсгөлөө
Nike компани өчигдөр улирлын тайлангаа танилцуулж, жилийн төлөвлөгөөгөө өсгөж байгаагаа мэдэгдлээ.

Сүүлийн улирлын тухайд хүлээлтээс давсан орлого олсон боловч бүтээгдэхүүний үнэд хэт их хямдрал үзүүлсэн учир цаашид ашгийн түвшинд дарамт болохоор байна.
Тайланд дурдсанаар тус компани гуравдугаар улиралд 12.39 тэрбум ам.долларын орлого олсон нь шинжээчдийн урьдчилсан таамаг болох 11.47 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлт юм. Мөн нэгж хувьцаанд ногдох ашгийг шинжээчид 55 цент гарна гэж хүлээж байсанч гүйцэтгэл үүнээс хавьгүй өндөр буюу 79 цент байлаа.
Nike компани жилийн орлогын төлөвлөгөөгөө өсгөж ойролцоогоор 9 орчим хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж буйгаа тайланд дурдсан байв. Өмнөх төсөөллөөр орлогын өсөлтийг 5 хувь гэж тооцож байсан юм.
Гэсэн хэдий ч тус компанийн нийт ашгийн түвшин 2023 онд 250 суурь нэгжээр буурахаар хүлээгдэж байна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш нь биржийн дараах зах зээл дээр 2 хувь унаад байна.

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.







ХОЛБОО БАРИХ:☎️7012-1530
ТАВААР
Газрын тосны ханш 2 хувь өслөө
Газрын тосны ханш мягмар гарагийн арилжааны үеэр 2 гаруй хувийн сэргэлт үзүүлжээ.

"Банкнууд хямарч, эдийн засаг уналтад орно гэсэн айдас намжсан нь одоохондоо ч болов газрын тосны эрэлтийн төлөвт гэрэл асааж байна" хэмээн City Index-ийн санхүүгийн зах зээлийн ахлах шинжээч Fiona Cincotta хэлжээ.
Брент газрын тосны ханш 1.53 ам.доллар буюу 2.1 хувь өсөж 75.32 ам.доллар болсон бол АНУ-ын WTI газрын тосны ханш 1.69 ам.доллараар буюу 2.5 хувь өсөж 69.33 ам.долларын ханшаар хаагджээ.
Даваа гарагт уг хоёр жишиг бүтээгдэхүүний ханш 1 хувь орчим өсөлт үзүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт банкны салбарын цуврал дампууралтай холбоотойгоор 10 гаруй хувиар сулраад байсан билээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил💙Хүү: 18-20.5%💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 21-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 283,416,054 төгрөгийн үнийн дүн бүхий 885,892 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.30%)
Багануур ХК (BAN +2.22%)
Дархан нэхий ХК (NEH +1.11%)
Хамгийн их өсөлттэй:
Таван толгой ХК (TTL -13.95%)
Тахь-ко ХК (TAH -13.56%)
Монгол шилтгээн ХК (MSH -12.14%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,958 ширхэг нэгж эрхийг 2,688,573 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,982 ширхэг үнэт цаасыг 99,060,360 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 516 ширхэг бондыг 51,372,900 төгрөгөөр, Багцын арилжаагаар 80,000 ширхэг үнэт цаасыг 448,000,000 төгрөгөөр тус тус арилжаалжээ.
ТOP-20 индекс 3.26 хувиар буурч, 37,152.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,687,300,272,497 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
