Алтны ханш дахин 2000 ам.доллар хүрэв

First Republic -47% | Мөнгө үү, байгаль уу? | Газрын тосны сэргэлт | GC Championship

 

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Алтны ханш дахин 2000 ам.доллар хүрэв | Нью-Йоркийн таваарын бирж дээр алтны фьючерс ханш 0.5 хувь буюу 9.3 ам.доллараар өсөж 1,982.8 ам.доллараар хаагдлаа. Энэ өдрийн дээд ханш 2,014.9 ам.доллар байсан нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр ханш болж байна.

  • First Rupublic-ийн ханш дахин уналаа | First Republic Bank (NYSE:FRC)-ны хувьцаа даваа гарагийн арилжаагаар дахин 47 хувиар унажээ.

  • Техас муж HSBC-ийг эрчим хүчний хоригт бүртгэв | Техасын эрх баригчид HSBC Holdings (NYSE:HSBC)-ийг эрчим хүчний асуудлаар хориг арга хэмжээнд хамруулж байгаагаа мэдэгджээ. Учир нь тус банк эрчим хүчний шилжилтийн асуудалд хэт их ач холбогдол өгч байна гэжээ.

  • Газрын тос 15 сарын доод цэгээс эргэж өндийв | Дэлхийн банкны салбар дахь эрсдэл нэмэгдэж байгаа нь шатахууны эрэлтийг бууруулж, эдийн засгийн уналтад хөтөлж магадгүй гэсэн айдсын улмаас газын тосны ханш сүүлийн 15 сарын доод түвшинд хүрээд байсан ч даваа 1 хувийн өсөлт үзүүллээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

section break

Газар Шим IPO-д оролцох 3 алхам

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим” ХХК хувьцаагаа олон нийтэд санал болгож байна.

Тус компани нийт хувьцааныхаа 16.5 хувийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд нэг бүр нь 53 төгрөгийн үнэ бүхий нийт 198 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож зах зээлээс 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.

Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд IPO урьдчилсан захиалгад оролцох боломжтой.

☎️7012-1530

section break

ҮНЭТ МЕТАЛ

Алтны ханш дахин 2000 ам.доллар хүрэв

Унци алтны үнэ жил орчим хүлээсний эцэст дахин 2000 ам.доллар хүрлээ.

Нью-Йоркийн таваарын бирж дээр алтны фьючерс ханш 0.5 хувь буюу 9.3 ам.доллараар өсөж 1,982.8 ам.доллараар хаагдлаа. Энэ өдрийн дээд ханш 2,014.9 ам.доллар байсан нь 2022 оны 3 дугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр ханш болж байна.

Спот ханшийн мөн адил хөдөлгөөн харуулсан бөгөөд 1978.76 ам.доллараар хаагдсан боловч арилжааны үеэр дээд тал нь 2,009.84 ам.доллар хүрсэн байна. Энэ нь мөн л сүүлийн нэг жилийн хамгийн өндөр ханш болжээ.

Маргааш Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. Энэ нь зах зээлийг тайвшруулах уу, үгүй юү гэдгээс цаашид алтны ханш үргэлжлүүлэн өсөх эсэх нь ихээхэн хамаарах юм.

ХНС-гийн хувьд бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр өсгөж 5 хувьд хүргэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Инфляцыг бууруулах нь төв банкны тэргүүний зорилт байгаа тул цаашид ч бодлогын хүүг өсгөх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлээд байгаа билээ.

Харин зарим хөндлөнгийн шинжээчид банкны салбарын хямралтай холбоотойгоор төв банкийг байр сууриасаа ухарч бодлогын хүүг хэвээр үлдээх, цаашлаад бууруулж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

section break

УНАЛТ

First Rupublic-ийн ханш дахин уналаа

First Republic Bank (NYSE:FRC)-ны хувьцаа даваа гарагийн арилжаагаар дахин 47 хувиар унажээ.

Учир нь S&P Global (NYSE:SPGI) өнгөрсөн ням гарагт First Republic-ийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан нь тус банкны хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан бололтой.

"120 хоногийн хугаатай энэхүү эх үүсвэрийг бид банкны санхүүгийн асуудалд урт хугацааны шийдэл болж чадна гэж бодохгүй байна" хэмээн S&P бичжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын 11 томоохон банк хамтран банкны салбар дахь хямралыг гүнзгийрэхээс сэргийлэх үүднээс First Republic-т 30 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон юм.

section break

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

ХОЛБОО БАРИХ:☎️7012-1530

Хөндлөнгийн хяналт:⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:🍋Lemon Press

БИЗНЕС

Техас муж HSBC-ийг эрчим хүчний хоригт бүртгэв

Техасын эрх баригчид HSBC Holdings (NYSE:HSBC)-ийг эрчим хүчний асуудлаар хориг арга хэмжээнд хамруулж байгаагаа мэдэгджээ. Учир нь тус банк эрчим хүчний шилжилтийн асуудалд хэт их ач холбогдол өгч байна гэжээ.

Бүгд найрамдах нам эрх барьж байгаа мужууд нь компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас илүүтэй байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогыг чухалчилж байгааг шүүмжилж байгаа юм.

Хориг арга хэмжээний хүрээнд Техас мужийн төрийн захиргааны байгууллагууд тус банктай харилцах боломжгүй болж магадгүй байна.

"HSBC-ийн эрчим хүчний шинэ бодлого нь санхүүгийн салбарт нийгмийн асуудлуудыг дэвшүүлж, үйлчлүүлэгчдийнхээ эдийн засгийн эрүүл мэндээс илүү улс төрийн зорилтуудыг дээгүүр тавьж буй кампанит ажлын гол жишээ юм" гэж Техасын хяналтын ажилтан Glenn Hegar өгүүлжээ.

section break

ТАВААР

Газрын тос 15 сарын доод цэгээс эргэж өндийв

Дэлхийн банкны салбар дахь эрсдэл нэмэгдэж байгаа нь шатахууны эрэлтийг бууруулж, эдийн засгийн уналтад хөтөлж магадгүй гэсэн айдсын улмаас газын тосны ханш сүүлийн 15 сарын доод түвшинд хүрээд байсан ч даваа 1 хувийн өсөлт үзүүллээ.

Брент газрын тосны фьючерс 82 цент буюу 1.1 хувиар өсөж 73.79 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны фьючерс 1.4 хувь буюу 90 центээр өсөж 67.64 ам.доллар болжээ.

Баасан гарагт энэ хоёр жишиг бүтээгдэхүүний ханш 3 ам.доллараар суларч 2021 оны 12 дугаар сараас хойших доод түвшинд хүрээд байсан юм. Түүнчлэн банкнуудын дампуурал эхэлснээс хойш нийт 10 гаруй хувиар сулраад байна.

АНУ-ын ХНС болон Европын Төв Банк банкуудыг дэмжиж, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах алхмууд амласнаар зах зээл тогтворжих шинж тэмдгүүд харуулж эхэллээ.

section break

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил💙Хүү: 18-20.5%💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:

8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 20-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 20-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 311,780,762 төгрөгийн үнийн дүн бүхий 901,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Женко тур бюро ХК (JTB +6.32%)

  • Мерекс ХК (MRX +6.25%)

  • Монгол шуудан ХК (MNP +5.04%)

Хамгийн их уналттай:

  • Таван толгой ХК (TTL -14.98%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL -14.39%)

  • Бөөний худалдаа ХК (BHL -11.58%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,656 ширхэг нэгж эрхийг 4,480,901 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 15,693 ширхэг үнэт цаасыг 1,570,032,650 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг бондыг 6,336,000 төгрөгөөр, Багцын арилжаагаар 1,203,599 ширхэг үнэт цаасыг 255,33,471 төгрөгөөр тус тус арилжаалжээ.

ТOP-20 индекс 2.89 хувиар буурч, 38,404.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,811,143,011,657 төгрөг боллоо.

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!