- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Газар шим IPO урьдчилсан захиалга эхэллээ
Газар шим IPO урьдчилсан захиалга эхэллээ
GC Championship уралдаанд хэрхэн бүртгүүлэх вэ? | UBS + Credit Suisse | Алтны ханш өсөв | Мерседесийн алсыг харсан нүүдэл

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Газар шим IPO урьдчилсан захиалга эхэллээ | Газар Шим ХХК нийт хувьцааныхаа 16.54 хувийг олон нийтэд санал болгож, 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Credit Suisse-ийг UBS өөртөө нэгтгэхээр боллоо | UBS групп өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Швейцарийн банк Credit Suisse-ийг 3.23 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрээд байна.
АНУ-ын засгийн газар банкнуудын дампуурлын асуудлаар Warren Buffett-тай зөвлөлджээ | Berkshire Hathaway Inc (NYSE:BRKa) -ийн үүсгэн байгуулагч Warren Buffett-ийг АНУ-ын Засгийн газрын томоохон албан тушаалтнууд хүлээн авч уулзан банкны салбарын хямралын талаар ярилцсан тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ.
Алтны ханш 11 сарын дээд түвшинд хүрлээ | Даваа гарагт алтны ханш сүүлийн 11 сарын хугацаанд хүрсэн дээд түвшинд ойртож ирлээ.
Mercedes цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж эхэлжээ | Mercedes Хятад, Герман, Унгар дахь үйлдвэрүүддээ хэдэн мянган ам.доллар хөрөнгө оруулж шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хорт утааны ялгарлыг бууруулж, цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжихээр бэлтгэж байгаагаа мэдэгджээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 39,547.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,951,716,501,883 төгрөг боллоо.

Газар шим IPO урьдчилсан захиалга эхэллээ

Газар Шим ХХК нийт хувьцааныхаа 16.54 хувийг олон нийтэд санал болгож, 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Нэгж хувьцааны үнэ 53 төгрөг бөгөөд нийт 198 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож буй юм.
Эрхэм хөрөнгө оруулагч та тус компанийн хувьцааны урьдчилсан захиалгад "Golomt Capital" аппликэйшн (ios, android) болон манай онлайн арилжааны платформоор вэбсайтаар нэвтрэн орж оролцох боломжтой.
☎️ 7012-1530

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.







ХОЛБОО БАРИХ:☎️7012-1530
Хөндлөнгийн хяналт:⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч:🍋Lemon Press
M&A
Credit Suisse-ийг UBS өөртөө нэгтгэхээр боллоо
UBS групп өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Швейцарийн банк Credit Suisse-ийг 3.23 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрээд байна.

Мөн уг хэлэлцээрийн хүрээнд Швейцарийн төв банкнаас 100 тэрбум швейцарь франк (108 тэрбум ам.доллар)-ийн хөрвөх чадварын дэмжлэг үзүүлэхээр болжээ.
UBS болон Credit Suisse-ийн салбарууд Швейцарь даяар байдаг бөгөөд зарим нь хэдхэн метрийн зайтай зэрэгцэн оршдог байна. Харин одоо хоёр банк нэгдсэнээр Швейцарийн банкны салбар дүр төрхөд маш том өөрчлөлт гарахаар боллоо.
UBS нь хэдийгээр Credit Suisse-д 3.23 тэрбум ам.доллар төлж буй боловч хариуд нь 5.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээн авч буй юм. Гэхдээ, энэхүү нэгдэлийн үр дүнд нь UBS хурдацтай хөгжиж буй Азийн зах зээлүүдэд нөлөөгөө тэлж, үнэт цаасны зах зээлийн маш том тоглогч болж буй. Өнгөрсөн жил UBS хувьцааны арилжаанаас 7.1 тэрбум ам.долларын ашиг олсон бол Credit Suisse ойролцоогоор 3.2 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын засгийн газар банкнуудын дампуурлын асуудлаар Warren Buffett-тай зөвлөлджээ
Berkshire Hathaway Inc (NYSE:BRKa) -ийн үүсгэн байгуулагч Warren Buffett-ийг АНУ-ын Засгийн газрын томоохон албан тушаалтнууд хүлээн авч уулзан банкны салбарын хямралын талаар ярилцсан тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлжээ.

Уг асуудлаар Сангийн яамнаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мөн Bloomberg News өмнө нь Buffett-ийг дотоодын банкны хямралын асуудлаар төрийн байгууллагуудтай ойр ажиллаж байгаа талаар мэдээлж байсан юм.
Уулзалтын үеэр чухам ямар байр суурь илэрхийлснийг эх сурвалж мэдээлэхээс татгалзсан байна.
Гуравдагуур сар гаснаас хойш Silicon Valley Bank болон Signature Bank (NASDAQ:SBNY) дампуурсан нь банкны системийг ганхуулж, банкнуудын хувьцаа ихээхэн унаад байгаа юм.

ХҮССЭН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлаж явагдана.
1978 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч бөгөөд Investopedia –ийн 2022 оны шилдэг онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т жагсаж байна.
Голомт Капитал компанийн харилцагчид нь Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн 33 улсын 150-н хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг давуу талтай.

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 уралдаанд оролцож тус платформыг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.
ҮНЭТ МЕТАЛ
Алтны ханш 11 сарын дээд түвшинд хүрлээ

Даваа гарагт алтны ханш сүүлийн 11 сарын хугацаанд хүрсэн дээд түвшинд ойртож ирлээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ нь банкны салбарын хөрвөх чадвартай холбоотой төв банкнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дагавар аж.
ХНС, Европын Төв банк болон хэд хэдэн томоохон төв банк сүүлийн хоёр долоо хоногийн дотор гарсан хэд хэдэн банкны дампууралтай холбогдуулан банкнуудын хөрвөх чадварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсноо зарласан юм.
Ханшийн өсөлт Credit Suisse болон UBS группийн нэгдэх хэлэлцээрийг зохицуулагч байгууллагууд зөвшөөрсөн мэдээ цацагдсанаар эхэлжээ.
Өнөө өглөө 08:30 цагийн үед алтны спот ханш 1,976.62 ам.доллар орчимд тогтвортой байсан бол, фьючерс ханш 0.4 хувь өсөж 1,981.9 ам.доллар байлаа. Хоёр ханш хоёул өнгөрсөн долоо хоногийн эхлэлтэй харьцуулахад 6 хувь өсөөд байгаа юм.

БИЗНЕС
Mercedes цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж эхэлжээ
Mercedes Хятад, Герман, Унгар дахь үйлдвэрүүддээ хэдэн мянган ам.доллар хөрөнгө оруулж шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хорт утааны ялгарлыг бууруулж, цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжихээр бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Mercedes-ийн мэдэгдсэнээр 2030 он гэхэд энэ шилжилт бүрэн хийгдэж дуусах аж.
Automobilwoche сэтгүүлд бичсэн нийтлэлд эш татсанаар "Бид үйлдвэр бүрт хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт хийж байгаа" хэмээн үйлдвэрлэлийн менежер Joerg Burzer ярьсан байна.
Европын Холбоо энэ арван 2030 он гэхэд нэг автомашинаас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг 2020 оныхоос хоёр дахин бууруулах зорилт тавьсан бөгөөд бензин хөдөлгүүрт автомшины борлуулалтыг 2035 оноос хориглохоор санал боловсруулаад байгаа билээ.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил💙Хүү: 18-20.5%💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 282,508,140 төгрөгийн үнийн дүн бүхий 822,382 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Жидакс ХК (SOH +9.60%)
Монос хүнс ХК (MFC +4.13%)
Улсын их дэлгүүр ХК (UID +3.46%)
Хамгийн их уналттай:
Жуулчин говь ХК (JGV -6.71%)
Авто импекс ХК (AOI -5.56%)
Нэхээсгүй эдлэл ХК (NXE -3.85%)
Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,586 ширхэг нэгж эрхийг 9,694,566 төгрөгөөр арилжааснаас гадна компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 664 ширхэг бондыг 66,299,200 төгрөгөөр арилжжээ.
ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 39,547.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,951,716,501,883 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
