"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ

Шортлогчдын халаас түнтийв | FedEx-ийн өсөлт | Европт хүү өсөв | JPMorgan ба First Republic-ийн нөхөрлөл

 

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • АНУ-ын банкнуудын дампуурлаас шорт арилжаачид 2.3 тэрбум ам.долларын ашиг олжээ | Лхагва гарагт Credit Suisse банкны хувьцааны үнэ 30 орчим хувиар унасан нь хамгийн том хувьцаа эзэмшигч нь цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой байлаа.

  • FedEx-ийн ашиг хүлээлтээс давж хувьцаа нь 9 хувь чангарлаа | FedEx (NYSE:FDX) өчигдөр гуравдугаар улирлын тайлангаа танилцуулж, зардлах танах хүчин чармайлтынх нь үр дүнд зах зээлийн хүлээлтээс нэлээд өндөр ашиг олсонтой холбогдуулан жилийн санхүүгийн төсөөллөө өсгөжээ.

  • Европын төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмлээ | Мөнгөний хатуу бодлогын үр дүнд санхүүгийн системд стрессийн шинж тэмдэг илэрч байгаа ч инфляцыг намжаах тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэлдээ онцолжээ.

  • First Republic Bank 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ | АНУ-ын нэгэн томоохон банк First Republic Bank (NYSE:FRC)-ийг аврах зорилгоор 30 тэрбум ам.доллар оруулсан гэв.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

section break

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ 3 АЛХАМ

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

ХОЛБОО БАРИХ:☎️7012-1530

Хөндлөнгийн хяналт:⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:🍋Lemon Press

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

АНУ-ын банкнуудын дампуурлаас шорт арилжаачид 2.3 тэрбум ам.долларын ашиг олжээ

Шорт арилжаачид SVB Financial Group болон Signature Bank-ны дампуурлаас үүдсэн банкнуудын хувьцааны уналтын үед буюу сүүлийн гурван өдрийн арилжаагаар нийт 2.29 тэрбум ам.долларын ашиг олсон байх магадлалтай гэж шинжээчид тооцжээ.

SVB Financial Group-ийн дампуурал санхүүгийн салбарыг цочирдуулсан баасан гарагаас хойш S&P 500 бүс нутгийн банкнуудын индекс (.SPLRCBNKS) 18 орчим хувиар буурчээ. Энэ сард тус индекс нийт 34 хувиар сулраад байгаа юм.

S3 Partners-ийн тооцооллоос үзэхэд SVB Financial болон Signature Bank-ны хувьцаа нь шорт арилжаачдад хамгийн өндөр ашиг өгсөн топ 5-д багтаж байгаа аж.

Шорт арилжаачид энэ сард 3.53 тэрбум ам.доллар халааслаад байгааг S3-ын тооцоолол харуулжээ.

section break

ӨСӨЛТ

FedEx-ийн ашиг хүлээлтээс давж хувьцаа нь 9 хувь чангарлаа

FedEx (NYSE:FDX) өчигдөр гуравдугаар улирлын тайлангаа танилцуулж, зардлах танах хүчин чармайлтынх нь үр дүнд зах зээлийн хүлээлтээс нэлээд өндөр ашиг олсонтой холбогдуулан жилийн санхүүгийн төсөөллөө өсгөжээ.

Энхүү мэдээтэй холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш 9 хувь өссөн байна.

Fedex тайландаа дурдсанаар нэгж хувьцаанд ногдох ашиг 3.41 ам.доллар болж нийт 22.2 тэрбум ам.долларын орлого олжээ. Шинжээчдийн зүгээс тус компанийг 22.7 тэрбум ам.долларын орлого олж нэгж хувьцаанд ногдох ашиг 2.76 ам.доллар болно гэсэн хүлээлттэй байсан юм.

Ингэснээр компани 2023 оны санхүүгийн жилийн төлөвлөгөөгөө өсгөж нэгж хувьцаанд ногдох ашиг 13.8-14.4 ам.доллар хүрнэ гэж тооцжээ. Өмнөх төсөөллөөр нэгж хувьцаанд ногдох ашиг 12.5-13.5 ам.доллар байсан билээ.

section break

ХҮССЭН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлаж явагдана.

1978 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч бөгөөд Investopedia –ийн 2022 оны шилдэг онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т жагсаж байна.

Голомт Капитал компанийн харилцагчид нь Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн 33 улсын 150-н хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг давуу талтай.

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 уралдаанд оролцож тус платформыг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

ЭДИЙН ЗАСАГ

Европын төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмлээ

Европын Төв Банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмсэн шийдвэрээ танилцууллаа. Мөнгөний хатуу бодлогын үр дүнд санхүүгийн системд стрессийн шинж тэмдэг илэрч байгаа ч инфляцыг намжаах тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэлдээ онцолжээ.

"Инфляц маш урт хугацаанд хэт өндөр түвшинд явах төлөвтэй байна" гэж мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсан байна.

Гэхдээ, өмнөх мэдэгдлүүдээс ялгаатай нь, энэ удаад тус банк цаашид бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэнгүй. Мөн өнөөгийн тогтворгүй байдал нь эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний эрсдэл дагуулбал бодлогын чиглэлийг хурдацтай эргүүлэх боломжтой болохыг хэд хэдэн удаа дурдсан байв.

АНУ-д гурван ч дунд хэмжээний банк дампуураад зогсохгүй, дэлхийн системийн ач холбогдол бүхий Credit Suisse асуудал даамжирсан энэ үед энэхүү шийдвэрийн ач холбогдол улам бүр өндөр болоод байгаа юм.

section break

БИЗНЕС

First Republic Bank 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

АНУ-ын нэгэн томоохон банк First Republic Bank (NYSE:FRC)-ийг аврах зорилгоор 30 тэрбум ам.доллар оруулсан гэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хөрөнгө оруулалтыг JPMorgan хийж байгаа бөгөөд нийт 70 тэрбум ам.доллар хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ энэ нь тус банкны харилцагч, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хангалтгүй байлаа гэж шинжээчид дүгнэж байна.

Энэхүү мэдээтэй холбоотойгоор First Republic Bank-ны хувьцаа 10 орчим хувийн өсөлттэй хаагдсан боловч биржийн дараах арилжааны үеэр тус банк ногдол ашгийн тараалтаа хойшлуулна гэж мэдэгдсэнээс болж буцаад 18 хувь унаад байна.

Гуравдугаар сарын 6-наас хойш тус банкны хувьцаа 70 гаруй хувь сулраад байгаа юм.

section break

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил💙Хүү: 18-20.5%💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:

8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 348,113,982 төгрөгийн үнийн дүн бүхий 2,813,141 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH +6.45%)

  • Булигаар ХК (MBG +5.80%)

  • ЛэндМН ББСБ ХК (LEND +3.53%)

Хамгийн их уналттай:

  • Женко тур бюро ХК (JTB -6.86%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.26%)

  • Гермес центр ХК (HRM -4.58%)

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 81,692 ширхэг нэгж эрхийг 15,273,865 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,157 ширхэг үнэт цаасыг 115,586,100 төгрөгөөр, Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 624 ширхэг бондыг 62,192,940 төгрөгөөр буюу нийт 541,166,887 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар буурч, 39,583.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,973,864,907,096 төгрөг боллоо.

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!