- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Инфляц ба Газрын тосны уналт | Meta Platforms +6% | GPT-4 ба Шидэт саваа

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
АНУ-ын инфляц 6 хувь болж буурчээ | АНУ-ын хэрэглээний үнийн индексийн сарын өсөлт 2 дугаар сард 0.4 хувь хүрсэн нь 1 дүгээр сарын 0.5 хувиас буурсан үзүүлэлт юм.
Газрын тосны ханш 3 сарын доод түвшинд хүрч уналаа | АНУ-ын инфляцын мэдээ гарсны дараагаар түүхий газрын тосны ханш 4 хувь суларч сүүлийн 3 сарын доод түвшинд хүрлээ.
Meta дахин 10 мянган ажилтнаа хална | Facebook-ийн толгой компани Meta Platforms 10,000 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Энэхүү мэдээний дараа Меta-гийн хувьцааны ханш 6 хувь өсжээ.
OpenAI "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааныг нэвтрүүллээ | OpenAI мягмар гарагт "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг ажиллагаанд оруулсан гэж мэдэгдсэнээр Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон Alphabet Inc'(NASDAQ:GOOGL)-ийн Google нарын хооронд өрсөлдөөн ширүүслээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.21 хувиар өсөж, 39,627.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,992,564,636,563 төгрөг боллоо.

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-20.5%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:
8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272
ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын инфляц 6 хувь болж буурчээ
Мягмар гарагийн арилжаагаар АНУ-ын хувьцаанууд өссөн нь инфляц буурч, банкны салбар дахь дампуурлын "халдвар" намжсантай холбоотой байлаа. Иймд Холбооны нөөцийн сан ирэх долоо хоногт бодлогын хүүг хүчтэй нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт буураад байна.

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооны мэдээлснээр хэрэглээний үнийн индексийн сарын өсөлт 2 дугаар сард 0.4 хувь хүрсэн нь 1 дүгээр сарын 0.5 хувиас буурсан үзүүлэлт юм.
Жилийн инфляц өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар буурч 6.0 хувь болжээ. Энэ нь инфляцын түвшин өнгөрсөн оны 6 дугаар сард есөн хувь давсантай харьцуулахад гуравны нэгээр буурсан дүн юм.
Инфляц буурахад гол нөлөө үзүүлсэн салбар нь эрчим хүч болон хуучин автомашины борлуулалтын зах зээл дээр дефляц ажиглагдсантай холбоотой байжээ. Харин суурь инфляц 2 дугаар сард 0.5 хувь гарсан нь нэгдүгээр сартай харьцуулахад 0.1 нэгжээр өссөн дүн юм.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр хэвээр байгаа нь төв банкны гол асуудал болж байгаа бөгөөд өрхийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өндөр байгаа юм.

УНАЛТ
Газрын тосны ханш 3 сарын доод түвшинд хүрч уналаа
АНУ-ын инфляцын мэдээ гарсны дараагаар түүхий газрын тосны ханш 4 хувь суларч сүүлийн 3 сарын доод түвшинд хүрлээ. Мөн банкуудын дампуурал нь ирээдүйд санхүүгийн салбарт хямрал дагуулж газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй гэж зах зээлд оролцогчид харж байна.

Брент газрын тосны ханш 3.32 ам.доллар буюу 4.1 хувиар буурч баррель нь 77.45 ам.доллар болжээ. Мөн WTI газрын тосны ханш 3.47 ам.доллар буюу 4.6 хувиар буурч 71.33 ам.доллараар хаагджээ.
Эдгээр ханш нь 12 дугаар сарын 9-нөөс хойш хамгийн бага хаалтын ханш бөгөөд нэгдүгээр сарын эхэн үеээс хойш ажиглагдаагүй том нэг өдрийн уналт болсон байна.


ЯАГААД 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙ГЭЖ?
Магадгүй танд дэлхийн хөрөнгийн зах зээл гэхээр хүршгүй хол мэт санагдаж болох юм. Тиймээс ч гадаад арилжааг мэдэхгүй, чадахгүй гэсэн шалтгаан таныг хойш чангааж байвал 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдааны олон улсад танигдсан хөрөнгө оруулалтын менторууд, Голомт Капиталын экспертүүд танд туслах хөтөч тань байх болно.
Тэд таныг хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болоход тань зөвлөгөө, сургалт, мэдээллээр тогтмол хангаж ажиллах юм. Танд амжилт хүсье.

ЯАГААД ГАДААД АРИЛЖАА ГЭЖ?
Таныг унтаж байхад Дэлхий, Хөрөнгийн зах зээл, Мөнгө огтхон ч амсхийдэггүй
Учир нь дэлхийн томоохон биржүүд тэр дундаа АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн 24 цагийн 15 цагт нь арилжаа явагддаг бол Хонгконгийн хөрөнгийн бирж өглөөний есөөс дөрвөн цаг хүртэл нээлттэй байдаг.
Хувьцааны арилжаа 24 цагийн 20,5 цагт нь явагддаг бол алт, нефть зэрэг түүхий эдийн арилжаа 23 цагийн турш, валютын арилжаа 24 цагт огтхон ч зогсолтгүйгээр үргэлжилж байдаг.
Тиймээс бид харилцагчдадаа зогсолтгүй эргэх хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг олгох үүднээс 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдааныг зарлаад байна.
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно.
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

☎️ 7012-1530
ӨСӨЛТ
Meta дахин 10 мянган ажилтнаа хална
Facebook-ийн толгой компани Meta Platforms 10,000 ажилтнаа цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Үүнийг нь тус компанийн нийтээр цомхотгох арга хэмжээний хоёрдугаар үе шат гэж нэрлэж буй бөгөөд эдийн засгийн удаашралтай холбоотойгоор технологийн салбарт хүндрэл бэрхшээлүүд ихэссэнтэй холбоотойгоор цомхтгол хийхээ өмнө нь мэдэгдээд байсан юм.

Энэхүү мэдээний дараа Меta-гийн хувьцааны ханш 6 хувь өсжээ. Энэ удаагийн цомхотгол нь байгууллагын бүтцийн өөрчлөлттэй уялдаж байгаа бөгөөд шинээр 5,000 ажлын байр нээж буйгаа мөн зарлаад байна.
Зээлийн хүүгийн өсөлтөөс улбаалж эдийн засгийн уналт бий болно гэж зах зээл түгшиж байгаагийн улмаас АНУ-д компаниуд их хэмжээгээр цомхотгол зарлах болсон. Технологийн компаниуд 2022 он гарснаас хойш нийт ажлын байраа 290 гаруй мянгаар бууруулаад байгаа нь бусад салбартай харьцуулахад өндөрт тооцогдож байна.
Марк Зукербергийн бичсэн зурваст дурдсанаар ирэх хоёр сарын хугацаанд цомхтголын ихэнх хувийг гүйцэтгэх бөгөөд зарим ажлын байраа тодорхой шалтгаануудыг харгалзан энэ оныг дуустал хадгална гэжээ.
"Түүхээ эргэж харвал, манай орлого жилээс жилд хурдацтай өсөлт үзүүлж, олон шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх нөөцийг бүрдүүлсэн. Гэхдээ, өнгөрсөн он бидэнд "сэрэх цаг" болсныг эелдгээр санууллаа" гэж Зукерберг бичжээ.

БИЗНЕС
OpenAI "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааныг нэвтрүүллээ
OpenAI мягмар гарагт "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг ажиллагаанд оруулсан гэж мэдэгдсэнээр Microsoft Corp (NASDAQ:MSFT) болон Alphabet Inc'(NASDAQ:GOOGL)-ийн Google нарын хооронд өрсөлдөөн ширүүслээ.

Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI нь өөрсдийн блогтоо бичсэнээр шинэ технологи нь "олон горимт" буюу зураг, текстэд дүн шинжилгээ хийж контент бүтээх чадвартай аж.
Өчигдөр мөн Google ямар ч баримт бичгийн төслийг боловсруулах чадвартай "шидэт саваа"-г танилцуулсан юм. Харин Microsoft-ийн нэгэн удирдах албан тушаалтны мэдэгдсэнээр GPT-4 нь Bing хайлтын системд мөн нэвтрэх ажээ.
OpenAI-ийн сүүлийн технологи нь өмнөх хувилбар "GPT-3.5"-аас асар их сайжирсныг компани онцолж байгаа юм. АНУ-ын хуулийн сургууль төгсөгчдөөс авдаг шалгалтаар эдгээр хувилбаруудыг туршихад шинэ загвар нь хамгийн өндөр оноо авсан 10 хувьд багтах үр дүн үзүүлсэн бол хуучин хувилбар нь хамгийн бага оноо авсан 10 хувьд багтаж байсан гэлээ.

ХҮССЭН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ
Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлаж явагдана.
1978 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч бөгөөд Investopedia –ийн 2022 оны шилдэг онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т жагсаж байна.
Голомт Капитал компанийн харилцагчид нь Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн 33 улсын 150-н хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг давуу талтай.

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 уралдаанд оролцож тус платформыг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.
ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 14-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 296,354,823 төгрөгийн үнийн дүн бүхий 643,774 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Гурил тэжээл Булган ХК (GTJ +14.94%)
Монгол шевро ХК (MVO +14.29%)
Монгео ХК (MOG +12.00%)
Хамгийн их бууралттай:
Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.09%)
Материалимпекс ХК (MIE -8.00%)
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -5.69%)
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,903 ширхэг нэгж эрхийг 12,788,330 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаасыг 15,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.21 хувиар өсөж, 39,627.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,992,564,636,563 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
