"Golomt Capital Championship" гадаад арилжааны уралдааны бүртгэл үргэлжилж байна

SVB ба зах зээл | АНУ-ын бодлогын хүү буурах уу? | Pfizer 43 тэрбумын худалдан авалт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Алтны ханш 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ | Жое Байдены засгийн газар АНУ-д дахин банкны сүйрэл болохгүй гэж амласан ч зөрүүд хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг илүүд үзэж буй тул алтны ханш 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.

  • SVB том асуудал биш гэж Michael Burry үзжээ | SVB- банкны дампуурлаас улбаалсан Америкийн банкны салбарт ажиглагдаж буй уналт цааш газар авахааргүй бөгөөд богино хугацаанд дуусна гэж  Michael Burry үзэж байгаагаа илэрхийлжээ.  

  • Nomura бодлогын хүүг буурна гэж хүлээж байна | Төв банк илүү ихийг хийх шаардлага үүссэн тул ирэх долоо хоногт Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэж Nomura мэдэгджээ.

  • Pfizer 43 тэрбум ам.доллараар Seagen-ийг худалдан авна | Ковид-19 вакцин үйлдвэрлэгч Pfizer компани хорт хавдрын эмчилгээний чиглэлээр ажиллаж буй Seagen компанийг өрийн хамт 43 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.1 хувиар өсөж, 39,922.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,043,752,213,517 төгрөг боллоо.

section break

"Golomt Capital Championship" гадаад арилжааны уралдааны бүртгэл үргэлжилж байна 

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 💙GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

☎️ 7012-1530

section break

ҮНЭТ МЕТАЛ

Алтны ханш 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ

Жое Байдены засгийн газар АНУ-д дахин банкны сүйрэл болохгүй гэж амласан ч зөрүүд хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг илүүд үзэж буй тул алтны ханш 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. 

Нью-Йоркийн таваарын бирж дээр унц алтны фьючерс ханш 49.3 ам.доллараар буюу 2.6 хувь өсөж 1,916.4 ам.доллар хүрчээ. Арилжааны цагаар ханш дээд тал нь 1,918.2 ам.доллар хүрсэн нь 2 дугаар сарын 2-оос хойших хамгийн өндөр дүн байлаа. 

Ерөнхийдөө алтны ханш АНУ-ын топ 20 зээлдүүлэгчдийн нэг болох Silicon Valley Bank-ны дампуурлаас хойш өсөж эхэлсэн юм. 

Спот ханшны хувьд фьючерс ханшийн хөдөлгөөнийг дагах хандлагатай байгаа бөгөөд өчигдрийн арилжаагаар 2.04 хувь өсөж 1905.38 ам.доллараар хаагдлаа. Тухайн өдрийн дээд ханш 1913.13 ам.доллар байжээ.  

section break

БАЙР СУУРЬ

SVB банкны дампуурал том асуудал биш гэж Michael Burry үзжээ 

SVB-наас улбаалсан Америкийн банкны салбарт ажиглагдаж буй уналт цааш газар авахааргүй бөгөөд богино хугацаанд дуусна гэж харж буйгаа Michael Burry хуваалцжээ. Michael Burry нь 2008 онд дэлхийн санхүүгийн хямралыг угтаж шорт арилжаа хийснээрээ алдаршсан юм. 

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Энэ хямралыг хялбархан залруулж болно. Би үүнийг бодит аюул гэж бодохгүй байна" хэмээн жиргэсэн ч удалгүй устгасан байна.  

SVB нь төлбөрийн чадваргүй болсонтой холбоотойгоор зохицуулагч байгууллагуудаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хаах шийдвэр гаргасан юм. Үүнээс улбаалан тус банкийг эзэмшдэг SVB Financial Group-ийн хувьцаа хурдацтайгаар гүнзгий уналт үзүүлээд буй.  

Тус банкны дампуурал нь зөвхөн АНУ төдийгүй дэлхийн банкны салбарт нөлөө үзүүлж эхлээд байна. Даваа гарагийн арилжаагаар Азийн банкнуудын хувьцаа уналттай байлаа. Тухайлбал, Австралийн ANZ, Westpac, NAB банкуудын хувьцаа бүгд 2 гаруй хувиар суларсан бол Японы банкны зах зээлийг илтгэгч дэд индекс 6.7 хувийн уналт үзүүлжээ. 

section break

ХҮССЭН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлаж явагдана.

1978 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч бөгөөд Investopedia –ийн 2022 оны шилдэг онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т жагсаж байна.

Голомт Капитал компанийн харилцагчид нь Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн 33 улсын 150-н хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг давуу талтай.

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" уралдаанд оролцож тус платформыг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

ЭДИЙН ЗАСАГ

Nomura бодлогын хүүг буурна гэж хүлээж байна

Зах зээл дээрх зарах сонирхлыг намжааж, санхүүгийн тогтолцооны итгэлийг сэргээхийн тулд төв банк илүү ихийг хийх шаардлага үүссэн тул ирэх долоо хоногт Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэж Nomura мэдэгджээ.   

Nomura-гийн тэмдэглэлд бичсэнээр "Санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учирч болзошгүй байгаа тул бид одоо ХНС-г бодлогын хүүгээ бууруулна гэж найдаж байна" гэжээ. 

Silicon Valley Bank болон Signature Bank-ны дампууралтай холбоотойгоор АНУ-ын засгийн газар, ХНС-гаас бүх хадгаламж эзэмшигчийн хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. 

ХНС мөн нэг жил хүртэлх хугацаатай шинэ санхүүжилтийн хөтөлбөр батлаад буй. Даваа гарагийн арилжаагаар зах зээл 3 хувь орчмын уналт үзүүлсэн бөгөөд банкны салбарт уналт илүү гүнзгий байлаа. 

Судалгаагаар арилжаачдын 62 хувь нь төв банкыг бодлогын хүүгээ өсгөн гэж хүлээж байгаа үед Nomura эсрэгээрээ буурна гэсэн таамгаа хуваалцаж байгаа нь нэлээд зоригтой алхам юм. 

Харин Barclays, Goldman Sachs нар ХНС энэ сард бодлогын хүүг өсгөхгүй хэвээр үлдээнэ гэж харж буйгаа хуваалцсан байна. 

section break

M&A

Pfizer 43 тэрбум ам.доллараар Seagen-ийг худалдан авна

Ковид-19-ын вакцин үйлдвэрлэгч Pfizer компани нь хорт хавдрын эмчилгээний чиглэлээр ажиллаж буй Seagen компанийг өрийн хамт 43 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ. 

Гэхдээ, Pfizer-ийн хөрөнгө оруулалтын өгөөж бага байх магадлалтай бөгөөд шударга өрсөлдөөний хуулиар зөвшөөрөгдөхгүй байж болзошгүй юм. 

Шинжээчдийн тооцоолж буйгаар 2025 онд Seagen-ий татварын өмнөх ашиг нь 500 сая ам.доллар болох бөгөөд энэ нь худалдан авалтын өнөөгийн ханштай харьцуулбал 3 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт болох юм. 

Pfizer-ийн гүйцэтгэх захирал Алберт Боурла нь энэхүү худалдан авалтын дараа өөрийн дэлхийг хэрсэн борлуулалтын сүлжээний тусламжтайгаар эмийн борлуулалтыг өсгөж 2025 он гэхэд боломжийн ашиг хүртэнэ гэж тооцоолж аж. Seagen нь 2025 он гэхэд борлуулалтаа хоёр дахин өсгөх зорилт тавьсан нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж шинжээчид дүгнэж байгаа юм. 

section break

ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ӨДРИЙН АРИЛЖАА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАГТААМЖААС 43 ДАХИН ӨНДӨР

Монголын нийт эдийн засаг 15 тэрбум ам.доллараар хэмжигддэг бол дэлхийн хөрөнгийн зах зээлд өдөрт дунджаар 650 тэрбум ам.доллартай дүйцэх мөнгө эргэлдэж байдаг.

Монголын эдийн засаг энэ хэмжээнд хүртэл хөгжихөд дунджаар 30-40 жил шаардлагатай юм. Тиймээс бид харилцагчдаа том зах зээлд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломжийг олгох үүднээс 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдааныг зарлаад байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 13-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 248,524,165 төгрөгийн үнийн дүн бүхий 959,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Хүрд XK (HRD +15.00%)

  • Өндөрхаан ХК (ONH +15.00%)

  • Монгол алт ХК (ERS +14.86%)

Хамгийн их уналттай:

  • Хай би ойл ХК (HBO -14.29%)

  • Ремикон ХК (RMC -12.94%)

  • Булигаар ХК (MBG -12.27%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,838 ширхэг нэгж эрхийг 3,195,417 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3,000 ширхэг үнэт цаасыг 299,370,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.85 хувиар буурч, 39,543.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,994,915,101,155 төгрөг боллоо.

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!