Credit Suisse дампуурах уу?

Өндөр өгөөжтэй бондын мэдээлэл | Газрын тосны уналт | Аdobe-ийн өөдрөг хүлээлт | Байден ба ТikTok

 

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Credit Suisse хөрвөх чадварын асуудалд орсноор хувьцаа нь огцом уналаа | Лхагва гарагт Credit Suisse банкны хувьцааны үнэ 30 орчим хувиар унасан нь хамгийн том хувьцаа эзэмшигч нь цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой байлаа.

  • Банкнуудын дампуурал газрын тосны ханшийг 70 ам.доллараас доош унагав | Лхагва гарагийн арилжаагаар WTI газрын тосны ханш огцом унаж, 2021 оны 12 дугаар сараас хойш анх удаа 70 ам.доллараас доош хаагдлаа.

  • Adobe энэ оны орлогын төсөөллөө нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь өслөө | Нэгдүгээр улирлын гүйцэтгэл сайн гарсан бөгөөд компани 2023 оны төлөвлөгөөгөө шинэчилж нэгж хувьцаанд ногдох ашгийг 15.3-15.6 ам.доллар болгожээ.

  • АНУ-ын засгийн газар TikTok-ийн хятад эздээс хувьцаагаа зарахыг шаарджээ | АНУ-ын засгийн газар TikTok-ийн Хятад эздээс хувьцаагаа зарахыг шаардаж, эс тэгвээс АНУ-ын зүгээс хориг тавих магадлалтайг анхааруулсан гэж тус компани лхагва гарагт Reuters агентлагт мэдээлжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

section break

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил💙Хүү: 18-20.5%💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:

8083-6622 8610-5050 8888-0272 8003-7272

УНАЛТ

Credit Suisse хөрвөх чадварын асуудалд орсноор хувьцаа нь огцом уналаа 

Лхагва гарагт Credit Suisse банкны хувьцааны үнэ 30 орчим хувиар унасан нь хамгийн том хувьцаа эзэмшигч нь цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой байлаа. Иймд тус банкны гүйцэтгэх захирал санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх шинэ баталгаа олох хэрэгтэй боллоо. 

Тус банкны 9.88 хувийг эзэмшдэг Саудын Үндэсний банк эрх зүйн зохицуулалтын хүрээнд цаашид Credit Suisse-ийн хувьцааг худалдан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.  

Энэхүү мэдээний дараа Credit Suisse-ийн хувьцааны арилжааны идэвхтэй цагаар 30 хувь суларч, биржийн дараах арилжаагаар дахин 17 хувь уналаа. 

Банкны зүгээс хөрөнгийн хөрвөх чадвараа сайжруулах үүднээс шийдвэртэй алхам хийж Швейцарийн төв банкнаас 54 тэрбум ам.доллар зээлж буйгаа мэдэгдээд байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын болгоомжлол багасаж, хувьцааны уналт зогсоно гэж хүлээж буй аж. 

Үүсээд буй нөхцөл байдалд АНУ, Европын Холбооны зохицуулагч байгууллагууд ихээхэн санаа зовж, анхаарал тавьж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.  

section break

ТАВААР

Банкнуудын дампуурал газрын тосны ханшийг 70 ам.доллараас доош унагав

Хятадын хөл хорио, Ковидын хямрал ч газрын тосны ханшийн 70 ам.доллар дээрх дэмжлэгийн бүсийг сэтэлж чадаагүй билээ. 

Лхагва гарагийн арилжаагаар WTI газрын тосны ханш огцом уналт харуулж,  2021 оны 12 дугаар сараас хойш анх удаа 70 ам.доллараас доош хаагдлаа. Ажиглагчид үүнийг дунд түвшний Silicon Valley Bank-наас эхэлсэн хямрал дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкнуудын нэг Credit Suisse Group (NYSE:CS) хүртэл газар авсантай холбон тайлбарлаж байна.  

АНУ-ын газрын тосны зах зээлийн жишиг бүтээгдэхүүн WTI-ийн ханш 2021 оны 12 дугаар сарын 2-нд 65.7 ам.доллар хүрч байсан юм. Урд шөнө уг бүтээгдэхүүний ханш 3.72 ам.доллар буюу 5.2 хувиар суларч 67.61 ам.доллар хүрчээ. Ингэснээр гурван өдрийн хугацаанд нийт 12 хувийн уналт үзүүлээд байна. 

Их Британы жишиг бүтээгдэхүүн Брент газрын тосны ханш мөн 3.76 ам.доллар буюу 4.9 хувийн уналт үзүүлж 73.69 ам.доллар болжээ. Арилжааны үеэр хүрсэн хамгийн доод ханш нь 71.77 ам.доллар байсан нь мөн л 12 дугаар сарын 21-нээс хойших хамгийн доод ханш болсон байна. 

section break

ЯАГААД 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙ГЭЖ? 

Голомт Капитал компанийн харилцагчид "Interactive Brokers" онлайн брокерийн үйлчилгээг ашиглан гадаад арилжаанд оролцдог. Бид Монгол Улсад анх удаа буюу 2014 онд Хонконгт төвтэй гадаад арилжааны брокерын үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байсан бол 2019 онд АНУ-д төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн юм.

Ингэснээр харилцагч хүссэн үедээ 33 улсын 150 хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой болсон.

1978 онд Нью Йорк-д байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч платформ бөгөөд Investopedia –ийн 2022 оны онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т шалгарчээ.

 

ЯАГААД ГАДААД АРИЛЖАА ГЭЖ?

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ НЬ ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ӨНДӨР ӨГӨӨЖ АВАХ БОЛОМЖИЙГ НЭЭДЭГ.

Одоогоор хөрөнгө оруулагчид нь дотоодын зах зээлээс зөвхөн ногдол ашиг, хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэж байгаа бол гадаадын хөрөнгийн зах зээлд оролцсоноор валютын ханшийн өгөөж болон хувьцааны ханшийн уналтаас ч ашиг хүртэх боломжтой.

Тиймээс бид харилцагчдадаа хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртэх боломжийг олгох үүднээс 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 гадаад арилжааны уралдааныг зарлаад байна.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно.  

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.

☎️ 7012-1530

ӨСӨЛТ

Adobe энэ оны орлогын төсөөллөө нэмэгдүүлснээр хувьцааны ханш нь өслөө

Adobe Systems (NASDAQ:ADBE) лхагва гарагт нэгдүгээр улирлын тайлангаа танилуулж шинжээчдийн таамаглалаас сайн үр дүн харуулсан тул энэ оны орлогын төсөөллөө нэмэгдүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Энэхүү мэдээ гарснаар биржийн дараах арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш 3.5 хувь өсжээ. 

Нэгдүгээр улиралд тус компани 4.66 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох ашиг 3.8 ам.доллар хүрсэн байна. Шинжээчдийн урьдчилсан таамгаар бол нэгж хувьцаанд ноогдох ашиг 3.68 ам.доллар гарахаар хүлээгдэж байсан юм. 

Орлого өсөхөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь дижитал медиа бизнес бөгөөд уг бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь өсөж 3.4 тэрбум ам.доллар хүрчээ.  

Иймд компани 2023 оны төлөвлөгөөгөө шинэчилж нэгж хувьцаанд ногдох ашгийг 15.3-15.6 ам.доллар болгожээ. Өмнө төсөөллөөр уг тооцоолол 15.15-15.45 ам.доллар байсан юм. 

section break

БИЗНЕС

АНУ-ын засгийн газар TikTok-ийн хятад эздээс хувьцаагаа зарахыг шаарджээ

АНУ-ын засгийн гзар TikTok-ийн Хятад эздээс хувьцаагаа зарахыг шаардаж, эс тэгвээс АНУ-ын зүгээс хориг тавих магадлалтайг анхааруулсан гэж тус компани лхагва гарагт Reuters агентлагт мэдээлжээ.

Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газар TikTok-д хориг тавихаар анхааруулж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Өмнөх Ерөнхийлөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп 2020 онд уг платформыг АНУ-д хэрэглэхийг хориглосон ч шүүхээр цуцлагдаж байсан юм. 

TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч Brooke Oberwetter нь АНУ-ын Сангийн яамны тэргүүлж удирддаг АНУ-ын Гадаадын Хөрөнгө оруулалтын хорооны сонсголд оролцсон тухай яриад, тус аппликэйшний Хятадын эзэмшигчдийг хувьцаагаа зарахгүй бол АНУ-ын зүгээс хориг тавьж магадгүйг сануулсан гэжээ.  

Түүний хэлснээр TikTok-ийн 60 хувийг Хятадын ByteDance, 20 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид, 20 хувийг ажилчид нь эзэмшдэг аж. 

"Үнэхээр л үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой юм бол өмчлөлд өөрчлөлт оруулах нь мэдээллийн урсгал болон хандалтад хязгаарлалт тавих арга биш шүү дээ" хэмээн Oberwetter ярьжээ. 

section break

ХҮССЭН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлаж явагдана.

1978 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан Interactive Brokers нь АНУ-ын өдрийн дундаж арилжааны орлогын дүнгээр тэргүүлэгч бөгөөд Investopedia –ийн 2022 оны шилдэг онлайн брокерийн үнэлгээгээр топ 3-т жагсаж байна.

Голомт Капитал компанийн харилцагчид нь Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн 33 улсын 150-н хөрөнгийн биржид 25 гадаад валютаар 600-аас дээш тооны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг давуу талтай.

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 уралдаанд оролцож тус платформыг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно. 👏👏👏

Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 187,742,065 төгрөгийн үнийн дүн бүхий 666,082 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан байна.

Хамгийн их өсөлттэй:

  • Үүнээс Монгол шевро ХК (MVO +15.00%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK +9.48%)

  • Материалимпекс ХК (MIE +8.70%)

Хамгийн их бууралттай:

  • Үндэсний хувьчлалын сан (XOC -4.02%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.14%)

  • Хай би ойл ХК (HBO -10.00%)

Өчигдрийн арилжаагаар Хөрөнгө оруулалтын 2 сангийн 72,854 ширхэг нэгж эрхийг 13,269,838 төгрөгөөр, багцын арилжаагаар 841,024 ширхэг үнэт цаасыг 1,074,828,672 төгрөгөөр, тендер арилжаагаар "Мон Бийф" ХК -ийн 20,044,136 ширхэг үнэт цаасыг 942,074,392 төгрөгөөр тус тус арилжаалжээ.

ТOP-20 индекс 0.05 хувиар буурч, 39,607.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,965,235,638,940 төгрөг болов.

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!