Гэрэгэ бондын эргэн төлөлт амжилттай хийгдлээ

Rivian бонд гаргана | Стэйбл койнуудын эрсдэл | Tiktok-ийг хуулиар хориглох уу?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • TikTok-ийг хориглох сургаар Snap-ийн хувьцаа өсөв | Snap (NYSE:SNAP) -ийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 9 хувийн өсөлт үзүүлж, 2021 оноос хойш анх удаа 200 өдрийн дундаж хөдөлгөөний шугам (Moving average)-ыг дээш сэтэллээ.

  • Rivian бонд гаргахаа мэдэгдсэнээр хувьцаа нь уналаа | Rivian Automotive компани цахилгаан автомашины худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдолд орох эрсдэлтэй байгаа тул 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бонд гаргахаар төлөвлөснөө мэдэгдлээ.

  • Стэйбл койнуудын барьцаа хадгаламжийг шалгахыг банкнуудаас шаарджээ | АНУ-ын банкны салбарын зохицуулах байгууллагуудаас банкнуудад криптовалюттай холбоотой хөрвөх чадварын эрсдэл учрахаас сэргийлж харилцагчдыг хадгаламжийн эх үүсвэрээ баталгаажуулах шаардлагатай болохыг сануулжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо.

section break

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гэрэгэ бондын 2.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт амжилттай хийгдлээ

Голомт Капитал ҮЦК ХХК болон Гэрэгэ Системс ХХК-тай хамтран гаргасан ГЭРЭГЭ бондын үндсэн болон хүүгийн төлбөр 2.4 төгрөг хугацаандаа амжилттай эргэн төлөгдлөө. Нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.

Гэрэгэ бондын эзэмшигч болж өндөр өгөөж хүртсэн харилцагчдадаа баяр хүргэе!🎉

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бондын зөвлөхүүдтэй холбогдоно уу.

Бондын зөвлөхүүд:📲 8083-6622📲 8610-5050📲 8888-0272📲 8003-7272

Мөн доорх👇 холбоосоор орж мэдээллээ бөглөж үлдээвэл бид тантай эргэн холбогдох болно.

section break

ӨСӨЛТ

TikTok-ийг хориглох сургаар Snap-ийн хувьцаа өсөв

Snap (NYSE:SNAP) -ийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 9 хувийн өсөлт үзүүлж, 2021 оноос хойш анх удаа 200 өдрийн дундаж хөдөлгөөний шугам (Moving average)-ыг дээш сэтэллээ.

Өчигдөр АНУ-ын Сенатын Судалгааны хорооны дарга Mark Warner хэвлэлд өгсөн ярилцлагадаа ByteDance Ltd-ийн TikTok зэрэг хятадын технологиудыг хориглох хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барина гэж мэдэгдсэн юм.

Богино хэмжээний видео контентын зах зээлийн гол өрсөлдөгч нь хоригт орох юм бол Snap-ын хөгжүүлдэг Snapchat сүлжээнд томоохон өсөлтийн орон зай гарч ирэх юм.

Bloomberg Intelligence-ийн тооцоолсноор, хэрэв АНУ-ын хууль тогтоогчид TikTok-ийг хориглох юм бол YouTube (NASDAQ:GOOGL) нь контент санал болгох алгоритм болон орлого хуваах загварынхаа ачаар нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийн зах зээлд хамгийн их хувийг эзлэх боломжтой аж.

Мөн Snap, Meta Reels, Roblox-ын харилцагчийн тоо өсөх дүр зураг харагдаж байгаа юм.

section break

БИЗНЕС

Rivian бонд гаргахаа мэдэгдсэнээр хувьцаа нь уналаа

Rivian Automotive компани цахилгаан автомашины худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдолд орох эрсдэлтэй байгаа тул 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бонд гаргахаар төлөвлөснөө мэдэгдлээ.

Ингэснээр биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 7 орчим хувиар сулрав.

Бонд гаргаснаар Rivian нь Жиоржиа дахь 5 тэрбум ам.долларын өртөг бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулж гэр бүлд зориулсан, бага оврын R2 загвараа үйлдвэрлэх боломжтой болно гэж компанийн төлөөлөгч хэвлэл мэдээлэлд өгсөн тодруулгадаа дурдсан байна. Тэрбээр өөрийн хөрөнгө болон хөрвөх өрийн харьцаа зохистой түвшинд байгааг мөн тодотгожээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Мерседестэй хамтран Еропт хүргэлтийн фургон машин үйлдвэрлэх төлөвлөгөө болон R2 загварыг худалдаанд гаргах хугацааг 2026 он хүртэл нэг жилээр хойшлуулж буйгаа зарласан юм.

Гэхдээ компанийн бэлэн мөнгөний хэмжээ нь 2025 он хүртэлх үйл ажиллагаагаа санхүүжүүлж хүрэлэцэхүйц түвшинд байгаа гэлээ. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 12 дугаар сарын эцэст 11.57 тэрбум ам.доллар болсон нь өмнөх улирлын дүн болох 13.27 тэрбум ам.доллараас буурсан үзүүлэлт юм.

Rivian-ийн бондын хугацаа 2029 оны 3 дугаар сард дуусах бөгөөд хөрөнгө оруулагчид нь эргэн төлөлтөө компанийн хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой аж. Бондын өгөөж, хувьцаанд хөрвүүлэх харьцааны мэдээлэл хараахан ил болоогүй байна.

section break

ҮЙЛ ЯВДАЛ

Стэйбл койнуудын барьцаа хадгаламжийг шалгахыг банкнуудаас шаарджээ

АНУ-ын банкны салбарын зохицуулах байгууллагуудаас банкнуудад криптовалюттай холбоотой хөрвөх чадварын эрсдэл учрахаас сэргийлж харилцагчдыг хадгаламжийн эх үүсвэрээ баталгаажуулах шаардлагатай болохыг сануулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Холбооны нөөцийн сан, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци, Валютын Хяналтын Алба хамтарсан мэдэгдэл хийж Банкууд крипто хөрөнгөтэй холбоотой байгууллагуудын байршуулсан хөрөнгийг хянах хүчирхэг хэрэгсэлтэй байх ёстой гэсэн юм. Сүүлийн үед үүсээд байгаа ханшийн савлагааны эрсдэлүүдтэй холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж буйгаа зохицуулагч байгууллагууд онцолжээ.

Банкны салбарын зохицуулагч байгууллагууд крипто зах зээлийн савлагаатай холбоотойгоор анх удаа хадгаламжийг онцолж байгаа нь энэ юм. Tether, USDCoin зэрэг томоохон стэйбл койнуудын ихэнх нь ардаа хөрөнгөөр баталгаажсан байдаг. Эдгээр баталгааны нэг том хэсэг нь банкны хадгаламж байдаг аж. Өөрөөр хэлбэл, стэйбл койн гаргагчид нь мөнгө татах хүсэлтийг түргэн хугацаанд биелүүлэх боломжтой хадгаламж зэрэг хэрэгслийг барьцаа, баталгаагаар сонгодог байна.

Гэхдээ зохицуулагчид эдгээр нөөцийн тогтвортой байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэнтэй холбоотойгоор банкнуудыг стэйбл койн гаргагчидтай харилцах харилцаагаа дахин нягтлахад хүргэж болзошгүй юм.

section break

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 6-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 478,841,945 төгрөгийн үнийн дүн бүхий 3,200,645 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Стандарт ноос ХК (ALI +14.78%)

  • Стандарт проперти групп ХК (BBD +14.49%)

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +13.04%)

Хамгийн их уналттай:

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -15.00%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -14.82%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -13.60%)

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 46,220 ширхэг нэгж эрхийг 14,019,837 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,960,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.58 хувиар буурч, 39,425.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,004,154,554,772 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү.

-------------------------------------------------Гадаад арилжааны захиалга өгөх утас:

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!