- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Монголын Хөрөнгийн биржээр 210 мянган тонн нүүрс арилжаалаад байна
Монголын Хөрөнгийн биржээр 210 мянган тонн нүүрс арилжаалаад байна
Dell-ийн уналт | Ericsson-ы гэм зэм | Тесла Мексикт юу барих вэ?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Монголын Хөрөнгийн биржээр 210 мянган тонн нүүрс арилжаалаад байна | Өнгөрсөн хугацаанд нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна | Dell Technologies Inc энэ улиралд шинжээчдийн таамаглаж байгаагаас бага орлого олох урьдчилсан тооцоолол хийснээ мэдэгдлээ.
Ericsson 206 сая ам.долларын торгууль төлнө | Учир нь 2019 онд АНУ-ын прокурорын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Ирак, БНХАУ, Жибоути улсад явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллээ зохих ёсоор тайлагнаагүй бөгөөд тус компани үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдлээ.
Теслагийн Мексик дэх үйлдвэр нь Техасынхаас 2 дахин том | Барилгын ажлыг 3 сарын дараагаас эхлүүлэхээр болсон талаар Мексикийн албаны хүмүүс мэдээлсэн юм.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо.

УУЛ УУРХАЙН БИРЖ
Монголын Хөрөнгийн биржээр 210 мянган тонн нүүрс арилжаалаад байна
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлээд байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “Цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ.
Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.

УНАЛТ
Dell-ийн орлого 17-21 хувь буурах төлөвтэй байна
Dell Technologies Inc (NYSE:DELL) энэ улиралд шинжээчдийн таамаглаж байгаагаас бага орлого олох урьдчилсан тооцоолол хийснээ мэдэгдлээ. Учир нь компьютерийн худалдааны салбарт эрэлт суларч хувь хэрэглэгчид болон бизнесүүдийн аль аль нь симтемийн сайжруулалтаа хойш тавьж буйтай холбоотой гэлээ.

Хэдийгээр урьдчилсан тооцоолол нь дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 6 хувь өндөр боловч танилцуулга хийснээр биржийн дараах зах зээл дээр компьютер бүтээгчийн хувьцааны ханш 3 хувь уналаа.
Dell нь орлогынхоо дийлэнх хэсгийг компьютерийн худалдаанаас олдог бөгөөд цар тахлын үед зайнаас ажиллах шаардлага ихэссэнтэй холбоотойгоор компьютерийн эрэлт оргилдоо хүрснээс хойш хувьцааны ханш нь буураад байгаа юм. Харин эсрэгээрээ том хэмжээтэй мэдээллийн хадгалах хэрэгсэл, серверүүдийн эрэлт өсөж байна.
Хоёрдугаар сарын 3-аар тасалбар болгосон 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн дэд бүтцийн шийдлийн бизнес буюу хадгалах төхөөрөмж, серверийн худалдаа нь 7 хувийн өсөлттэй гарчээ. Үүнтэй харьцуулахад хэрэглээний компьютерийн борлуулалтыг харуулах орлого 17-40 хувиар буурсан байна.
Компани энэ улирлын орлогоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-21 хувиар буурна гэж тооцоолжээ. Шинжээчдийн хувьд дунджаар 17.4 хувь буурна гэж хүлээж байсан юм.
Мөн тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 0.80 ам.долларын хавьцаа гарна гэж урьдчилж тооцсон нь шинжээчдийн таамаглал болох 1.25 ам.доллараас бага байгаа юм.

БИЗНЕС
Ericsson 206 сая ам.долларын торгууль төлнө
Шведийн Ericsson АНУ-ын прокурорын байгууллагад 206 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Учир нь 2019 онд АНУ-ын прокурорын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу Ирак, БНХАУ, Жибоути улсад явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллээ зохих ёсоор тайлагнаагүй бөгөөд тус компани үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдлээ.

Үүнийг дагалдан Ericsson компани Иракийн зэвсэгт бүлэглэл "Исламын Улс"-д төлбөр төлсөн байж болзошгүй гэх дуулиан сөхөгдөх магадлалтай байна.
Хууль зүйн яамнаас мэдээлснээр хэрэв компани торгууль болон бусад төлбөрийг оролцуулан 1 тэрбум ам.доллар төлж, цаашид АНУ-ын хууль дүрмийг баримталж, мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажилласан тохиолдолд гурван жилийн хугацаанд ял төлөвлөхгүй байх санал тавьж буй аж.
Ericsson нь одоогоор 520 гаруй сая ам.долларын торгууль төлөөд байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд хараат бус хяналт шалгалт хийлгэхийг зөвшөөрсөн гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.
Ericsson-ы гүйцэтгэх захирал Borje Ekholm "Энэ тогтоол нь бидний хувьд хатуу сануулга боллоо. Бид энэ түүхэн алдаанаасаа суралцаж компанийхаа соёлыг өөрчлөх чухал аялалд гарч байна" хэмээн хариу мэдэгджээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Теслагийн Мексик дэх үйлдвэр нь Техасынхаас 2 дахин том
Tesla Inc (NASDAQ:TSLA) Мексикийн хойд хилийн ойролцоо барихаар төлөвлөж буй шинэ үйлдвэрийнхээ талаар танилцууллаа. Үйлдвэрийн талбай нь мянга орчим га газрыг хамрах бөгөөд тус компанийн Техас дахь үйлдвэрээс хоёр дахин том хэмжээтэй байх болно гэжээ. Барилгын ажлыг 3 сарын дараагаас эхлүүлэхээр болсон талаар Мексикийн албаны хүмүүс мэдээлсэн юм.

Үйлдвэр баригдах Нуево Леон мужийн Санта Катарина хотын захирагч Jesus Nava хэвлэлд өгсөн мэдээллээс үзэхэд үйлдвэр барихаар товлосон газрыг Тесла компани хувь хүмүүсээс худалдан авч буй аж. Талбайн хэмжээний хувьд Мексик хотын нисэх онгоцны буудлаас мөн хоёр дахин том болохыг тэрбээр дурджээ.
Уг үйлдвэрт чухам ямар машин үйлдвэрлэхийг Тесла компани газар шорооны ажлыг эхлүүлэх үеэрээ мэдээлнэ гэж хэлсэн тухай Nava өгүүлжээ. Түүний хэлснээр Тесла компани ойролцоогоор 5 тэрбум ам.доллар хөрөнгө оруулж 5000 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаа боловч төслийн өртөг нь 10 тэрбум ам.доллар хүрч 10 мянган ажлын байр бий болохоор байгаа аж.
Хотын даргын өгсөн мэдээлэлд Тесла компани ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 2-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 280,389,520 төгрөгийн үнийн дүн бүхий 826,351 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 2 компанийн хувьцааны ханш буурсан бол 25 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Увс чацаргана" ХК (CHR +15.00%)
"Монгол алт" ХК (ERS +14.93%)
"Монгол дизель" ХК (MDZ +14.82%)
Хамгийн их бууралттай:
"Ган хийц" ХК (GHC -14.98%),
"Оллоо" ХК (OLL -12.50%)
"Гермес центр" ХК (HRM -11.50%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,507 ширхэг нэгж эрхийг 1,191,753 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,064 ширхэг бондыг 106,258,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 443 ширхэг үнэт цаасыг 44,295,070 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү.
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас:
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530
АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
