Goldman Sachs "муу" зээлүүдээсээ ангижрахыг хүсэв

ESG-ийн шинэ сорилт | Теслагийн инновац | GHC +14.90%

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Goldman Sachs асуудалтай байгаа зарим хэрэглээний салбарын зээлийн багцаа зарж магадгүй | Goldman Sachs Group Inc хэрэглээний бараа бүтээгдэхүүний бизнест олгосон зээлийн багцуудаасаа боломжит худалдан авагчид нь цөөрсөн, орлого нь буурсан зэрэг хүндрэлд ороод буй заримыг нь зарахаар төлөвлөж байгаа аж.

  • АНУ-ын тэтвэрийн сангуудын ESG хөрөнгө оруулалтыг хуулиар хориглолоо | Тэтгэврийн сангийн менежерүүд хөрөнгө оруулалтын шийдвэрээ уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл дээр үндэслэхээс урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах намын санаачилсан хуулийг Конгресс баталлаа.

  • Тесла цахилгаан автомашины салбарыг үүрд өөрчлөх хөдөлгүүр зохион бүтээсэн гэв | Teсла компани нь газрын ховор элемент огт ашигладаггүй "бүрэн соронзон мотор" зохион бүтээснээ зарлав.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 40,319.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,984,664,322,157 төгрөг боллоо.

section break

БАНК, САНХҮҮ

Goldman Sachs асуудалтай байгаа зарим хэрэглээний салбарын зээлийн багцаа зарж магадгүй

Goldman Sachs Group Inc хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт олгосон зээлийн багцуудаасаа боломжит худалдан авагчид нь цөөрсөн, орлого нь буурсан зэрэг хүндрэлд ороод буй заримыг нь зарахаар төлөвлөж байгаа аж.

Гүйцэтгэх захирал David Solomon хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт "стратегийн хувилбаруудыг судалж байна" гэж хэлсэн нь зарах сонирхолтой байгааг илэрхийлсэн дохио байлаа.

Goldman нь өөрийн салбар банк Marcus-аар дамжуулан 100 орчим тэрбум ам.доллар нийлүүлсний дотор Apple Inc, General Motors-д олгосон 4.5 тэрбум ам.долларын зээл, худалдан авалтын зээлийн үйлчилгээ үзүүлэгч GreenSky-д олгосон 2.2 тэрбум ам.долларын зээл багтаж буй.

David Solomon нь 2018 онд тус банкны гүйцэтгэх удирдлагаар томилогдсоноосоо хойш хэрэглээний бараа бүтээгдээхүүний бизнесүүдийг ихээхэн дэмжиж ирсэн боловч зээлийн чанаргүйдлээс болж олон тэрбум ам.доллар алдаад байгаа юм.

Банк одоогоор ямар алхам хийх талаар тодорхой тайлбар хийгээгүй байна. Гэхдээ нэрээ нууцалсан нэгэн ахлах банкирын хэлснээр тус банк ассетаа шууд худалдахаас гадна шинээр хөрөнгө оруулалт татах эсвэл шинэ хэлцэл байгуулах боломжтой гэжээ. Мөн тэрбээр тус банк тодорхой даатгалын компани, хөрөнгийн удирдлагын пүүсүүдтэй хамтрах боломжийг судалж байгааг дурдсан байна.

Goldman Sachs (NYSE:GS)-ийн хувьцаа Мягмар гарагт 3.8 хувь буурсан бол Лхагва гарагийн арилжаагаар ахин 1 хувийн уналттай хаагджээ.

section break

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

АНУ-ын тэтвэрийн сангуудын ESG хөрөнгө оруулалтыг хуулиар хориглолоо

Тэтгэврийн сангийн менежерүүд хөрөнгө оруулалтын шийдвэрээ уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл дээр үндэслэхээс урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Намын санаачилсан хуулийг Конгресс баталлаа. Уг хуульд Ерөнхийлөгч Жо Байден хориг тавих төлөвтэй байна.

Хуулийн төслийг батлах тухай санал хураалтад Сенатын гишүүд 50-46 харьцаагаар дэмжиж, сангийн менежерүүдэд ESG буюу байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын үнэлгээг үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах Хөдөлмөрийн яамны хялбаршуулсан журмыг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа.

Ардчилсан намаас Жо Манчин, Жон Тестер нар дэмжих санал өгсөн нь хоёулаа Бүгд найрамдах намыг дэмжигч мужуудад 2024 онд дахин өрсөлдөх юм.

Харин Ерөнхийлөгч Жо Байден уг арга хэмжээнд хориг тавихаар болсныг Цагаан Ордон мэдэгджээ.

Хөдөлмөрийн яамнаас гаргасан хялбаршуулсан журам нь 150 сая америкчуудын нэрийн өмнөөс 12 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа нь хөрөнгө оруулалтыг улстөржүүлж, сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэж Бүгд Найрамдахчууд үзэж буй юм.

ESG сангууд 2022 онд Украйны дайн, санхүүгийн зах зээлийн уналт, улс төрийн эсэргүүцэлтэй нүүр тулсны улмаас хүндрэлд ороод буй. Үр дүнд нь, ESG сангуудын сонгохоос татгалздаг чулуужсан түлшний салбарын хувьцаанууд өссөнөөр таван жилийн дараа огцом анх удаа ESG бус сангууд тэднийг гүйцэж түрүүлээд байна.

section break

ИННОВАЦ

Тесла цахилгаан автомашины салбарыг үүрд өөрчлөх хөдөлгүүр зохион бүтээсэн гэв

Тесла (TSLA) болон Гүйцэтгэх захирал Илон Маск нар лхагва гарагт компанийн хөрөнгө оруулагчдын өдрийг зохион байгуулж, Teсла компани нь газрын ховор элемент огт ашигладаггүй "бүрэн соронзон мотор" зохион бүтээснээ зарлав.

Газрын ховор элементүүд нь цахилгаан машины үйлдвэрлэлийн чухал орц юм. Гэвч тэдгээр нь өндөр үнэтэй, их хэмжээний хог хаягдал ялгаруулж, байгаль орчны олон асуудал дагуулдаг. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг сонгохын хэрээр газрын элементүүдийн үнэ эрс нэмэгдэж байгаа юм.

Тесла нь 2017-2022 оны хооронд шинэ Model 3 загварын хөдөлгүүрт ховор элементийн хэрэглээг 25 хувиар бууруулж чадсан гэж мэдэгдлээ. Ингэснээр Тесла зардал болон байгаль орчны хохирлыг багасгаж байгаагаа мөн онцолжээ.

section break

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 1-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 227,143,797 төгрөгийн үнийн дүн бүхий 1,361,135 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их уналттай:

  • "Ган хийц" ХК (GHC +14.90%)

  • "Улаанбаатар хивс" ХК (UBH +14.87%)

  • "Материалимпекс" ХК (MIE +13.85%)

Хамгийн их уналттай:

  • "Булигаар" ХК (MBG -12.39%)

  • "Хархорин" ХК (HHN -7.89%)

  • "Айтүүлс" ХК (ITLS -7.44%)

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,601 ширхэг нэгж эрхийг 8,008,272 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг бондыг 2,152,800 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 40,319.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,984,664,322,157 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү.

-------------------------------------------------

Гадаад арилжааны захиалга өгөх утас

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!