- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ БОНДЫН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА
ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ БОНДЫН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА
Google-ийн AI бүтэлгүйтэл | Банкуудад ашиггүй татварын өсөлт | Walt Disney-ийн орлого | Уул уурхайн биржийн нээлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Alphabet Inc компани зах зээлийн үнэлгээгээ 100 тэрбум ам.доллараар алдлаа | Alphabet өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаант Bard хэмээх чатботоо танилцуулсан юм.
Жо Байден хувьцааны буцаан худалдан авалтын татварыг нэмэгдүүлнэ | АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден компаниудыг хувьцаагаа буцаан худалдан авсны татварыг 4 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг МХБ-ээр дамжуулан арилжаална | Уул уурхайн бүтээгдэхүүнийг МХБ-ээр дамжуулан арилжаална.
Walt Disney 7000 ажилтнаа цомхотгоно | Walt Disney (NYSE:DIS) Co гүйцэтгэл хүлээлтээс давж, бизнес загвараа өөрчилснөөр хувьцааны ханш нь өсөв
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 25 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ БОНДУУДЫН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА
БОНДУУДЫН НӨХЦӨЛ
Хугацаа: 1 жил
Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

☎8083-6622, 8610-5050, 8888-0272, 8003-7272 7012-1530
УНАЛТ
Alphabet Inc компани зах зээлийн үнэлгээгээ 100 тэрбум ам.доллараар алдлаа
Лхагва гарагт Alphabet компани өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаант Bard хэмээх чатботоо танилцуулсан юм. Харин энэ үеэр буруу мэдээлэл дамжуулснаар Google-ийн толгой компанийн хувьцааг уналтад хөтөллөө.

Тодруулбал, компанийн хувьцааны ханш 9 хувь буурсан бөгөөд нийт арилжааны дүн сүүлийн 50 өдрийн дундаж хөдөлгөөнөөс бараг 3 дахин өндөр байв. Гэхдээ энэхүү уналтын дараа буюу биржийн дараах зах зээл дээр ханш харьцангуй тогтвортой байжээ.
Уг хувьцаа нь өнгөрсөн онд үнэ цэнээ 40 хувь алдсан бөгөөд 2022 он гарснаас хойш 15 хувь сэргээд байсан юм.
Google-ийн танилцуулгын шууд дамжуулалтын үеэр Bard-ийг үндсэн хайлтын үйлчилгээндээ хэзээ, хэрхэн нэвтрүүлэх талаар тодорхой дурдаагүй аж. Ганцхан өдрийн өмнө гол өрсөлдөгчдийн нэг Microsoft Bing хайлтын систем ChatGPT-ийн ололтыг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан тул Google-ийн танилцуулга ихээхэн хүлээлт өндөртэй байсан юм. Гэтэл хөгжүүлэгчид нь Bard-д алдаа байгааг танилцуулга эхлэхийн дөнгөж өмнөхөн олж илрүүлсэн байна.
"Сүүлийн хэдэн жилд Google хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж ирсэн ч технологио хайлтын системтэйгээ уялдуулах тал дээр унтаа байжээ" хэмээн D.A. Davidson-ийн ахлах шинжээч Gil Luria сэтгэгдлээ хуваалцжээ.
Харин Microsoft-ийн хувьцааны ханш эсрэгээрээ 3 хувь өссөн байна.

ӨСӨЛТ
Жо Байден хувьцааны буцаан худалдан авалтын татварыг нэмэгдүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден компаниудыг хувьцаагаа буцаан худалдан авсны татварыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь 1 хувийн татварыг 4 хувьд хүргэнэ гэсэн үг юм.

Энэхүү мэдэгдэл нь зах зээлд нөлөөлөх магадлалтай байгаа ч Бүгд Найрамдахчууд түүний төслийг дэмжихгүй тул хараахан хэрэгжихгүй гэж үзэж буйгаа Cowen-ий шинжээчид хуваалцжээ. Гэсэн хэдий ч Ардчилсан нам популист хандлагатай болсон тул магадлал бүр ч "0" биш гэдгийг тодотголоо.
Энэхүү мэдээ нь хувьцаагаа идэвхтэй худалдан авах замаар хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж өгдөг банк зэрэг салбарт ихээхэн эрсдэл дагуулах нөлөөтэй юм.
"Санхүүгийн хямралын дараах жилүүдэд Холбооны нөөц сан нь банкуудыг хувьцаагаа буцаан худалдан авахыг дэмжиж ирсэн. Учир нь хямралд хөтөлсөн саруудад банкууд хувьцааны буцаан худалдан авалтаа бууруулсан боловч ногдол ашгаа багасгах тал дээр хойрго байсныг тоон үзүүлэлтүүд харуулсан" гэж тэд тайлбарлаж байсан юм.
Харин татварыг нэмэгдүүлснээр хувьцаагаа буцаан худалдаж авахын оронд ногдол ашиг тараалтыг нэмэгдүүлэхээс аргагүй болох тул банкны салбарын зохицуулагч байгууллагууд энэхүү татварын нэмэгдлийг эсэргүүцнэ гэж шинжээчид үзэж байна.

УУЛ УУРХАЙ
Уул уурхайн бүтээгдэхүүнийг МХБ-ээр дамжуулан арилжаална
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 8-ны Засгийн Газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-иар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэлээ.

Уг шийдвэртэй холбогдуулан МХБ-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-д даалгалаа.
Үүнтэй холбоотойгоор маргаашийн арилжааны цагаар Эрдэнэс Тавантолгой ХК гурван удаагийн дуудлага худалдааг Монголын Хөрөнгийн Биржээр зохион байгуулж нийт 130-140 мянган тонн нүүрс арилжаалахаа мэдэгдээд байна.

БИЗНЕС
Walt Disney 7000 ажилтнаа цомхотгоно
Walt Disney (NYSE:DIS) Co санхүүгийн нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Гүйцэтгэл хүлээлтээс давж, бизнес загварын өөрчлөлттэй холбоотой төлөвлөгөөгөө танилцуулснаар хувьцааны ханш нь өсөв.

Компани өнгөрсөн улиралд 23.51 тэрбум ам.долларын орлого олж нэгж хувьцаанд ногдох орлого 0.99 ам.доллар болжээ. Шинжээчдийн хувьд нэгж хувьцаанд ногдох орлогыг 0.79 ам.доллар буюу нийт 23.43 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж урьдчилан тооцоолж байсан юм.
Компанийн Disney паркууд болон бараа бүтээгдэхүүний бизнес 21 хувийн өсөлт үзүүлж 8.74 тэрбум ам.долларын орлого олсны дийлэнх өсөлтийг Disneyland Paris болон Tokyo Disney Resort бүрдүүлснийг тайланд онцолжээ. Харин Shanghai Disney Resort буу
Тус компани стрийминг бизнесээ ашигтай болгох үүднээс 5.5 тэрбум ам.доллар хэмнэх зорилтын хүрээнд ажлын байраа 7000-аар багасгахаар болсон талаар Гүйцэтгэх захирал Bob Iger мэдэгдлээ. Энэ нь Disney-ийн дэлхий даяар нийт ажиллах хүчийн 3.6 хувийг эзэлж байгаа юм.
Биржийн дараах арилжаагаар Disney-ийн хувьцааны ханш 6.3 хувь өсөөд байна.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 8-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 359,441,280 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,995 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Үүнээс "Алтайн зам" ХК (AZH +14.97%)
"Түшиг Уул" ХК (TUS +14.77%)
"Бодь Даатгал" ХК (BODI +1.35%)
Хамгийн их бууралттай:
"Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -11.05%)
"Гутал" ХК (GTL -10.00%)
"Нэхээсгүй эдлэл" ХК (NXE -5.36%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,614 ширхэг нэгж эрхийг 7,948,464 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,803.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,830,115,672,369 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
