Тесла компанийн хувьцаа 5.5 хувь өслөө

Zoom-ийн сайн гүйцэтгэл | АНУ-ын төр TikTok-ийг хаав | Монгол Алт +15%

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Тесла компанийн хувьцаа 5.5 хувь өслөө | Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск 25,000 ам.долларын үнэтэй бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

  • Zoom-ийн орлого хүлээлтээс давж, хувьцаа нь өслөө | Компанийн нийт орлого 1.22 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.22 ам.доллар болжээ.

  • АНУ-ын төрийн албан хаагчдыг TikTok ашиглахыг хориглолоо | АНУ-ын засгийн газраас өөрийн агентуудад 30 хоногийн хугацаатай үүрэг өгч Хятадын хамаарал бүхий TikTok аппликэйшнийг ашиглаж буй төхөөрөмж, системээс устгах даалгавар өгчээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 461,802,028 төгрөгийн үнийн дүн бүхий 699,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

section break

БИЗНЕС

Тесла компанийн хувьцаа 5.5 хувь өслөө

Tesla (NASDAQ:TSLA)-ийн гүйцэтгэх захирал Илон Маск 25,000 ам.долларын үнэтэй бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Хямд үнэтэй автомашин үйлдвэрлэх нь Маскийн "Мастер төлөвлөгөөний 3 дугаар шат" юм. Тесла алсдаа масс зах зээлд гол тоглогчдын нэг болохоор зорьж буй бөгөөд 2030 он гэхэд автомашины борлуулалтаа 20 саяд хүргэж 15 дахин нэмэгдүүлэхээр зорьж буй.

"Маскийг ойлгох томъёо их амархан. Тэр ямар ч цаг хугацаа амласан хоёр дахин үржүүлэх хэрэгтэй" гэж Deepwater Asset Management-ийн Gene Munster хэлжээ. Модел 2 гэж нэрлэж буй уг хямд атомашиныг зах зээлд гаргахад дутуу байгаа зүйл нь хямд баттерей юм.

Guidehouse Insights-ийн шинжээч Sam Abuelsamid-ийн үзэж буйгаар Тесла Хятадын зах зээлд зориулсан богино зайд зорчих боломжтой, хямд машин зохион бүтээж магадгүй аж. Учир нь өөрийн баттерейн хөгжүүлэлт нь удаашралтай байгаа тул америкчуудад таалагдах хол зайг туулах чадамжтай хэрнээ боломжийн үнэтэй машин бүтээхэд нэлээд хугацаа шаардлагатай гэлээ.

Тесла компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 5.5 хувь өсөж 207.63 ам.долларт хүржээ. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь тус компани Мексикт хөрөнгө оруулалт хийх хэлэлцээрээ зарлахад ойрхон байгаа тухай Мексикийн Ерөнхийлөгч мэдэгдсэн явдал юм.

Даваа гарагт Мексикийн Ерөнхийлөгч Lopez Obrador Тесла компанийн эзэмшигчтэй утсаар холбогдож Мексикт урьсан байна. Эзэмшигч гэдэг нь Илон Маскийг хэлж буйг албаны эх сурвалжууд нотолсон бөгөөд хоёр талын тохиролцоо 90 хувьтай байгаа гэжээ.

section break

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Бондууд амжилттай хаагдаж, дараагийн транчийн захиалгууд үргэлжилж байна

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ

⏱️ Хугацаа: 1 жил 🗓️ Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд 🛡️ Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкээр👇 орж мэдээллээ бөглөнө үү.

Бондын зөвлөхүүд:

📲 8083-6622 📲 8610-5050 📲 8888-0272 📲 8003-7272

section break

ӨСӨЛТ

Zoom-ийн орлого хүлээлтээс давж, хувьцаа нь өслөө

Zoom Video Communications (NASDAQ:ZM) дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Сүүлийн улиралд төлөвлөгөөт орлогоо давуулан биелүүлсэн нь тайлангаар ил болсон тул хувьцааных нь ханш биржийн дараах арилжаагаар 6 хувь өсжээ.

Компанийн нийт орлого 1.22 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.22 ам.доллар болжээ. Урьдчилсан тооцооллоор нэгж хувьцаанд ногдох ашиг 0.81 ам.доллар, нийт орлого 1.1 тэрбум ам.доллар гарахаар хүлээгдэж байсан юм.

Хэдэн долоо хоногийн өмнө тус компани ажилчдынхаа 15 хувийг цомхтгохоо мэдэгдсэн бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжүүд тус платформыг хэрэглэх нь багассантай холбоотой гэж харж байсан юм.

Гэсэн ч тайлангаас үзэхэд платформыг хэрэглэгч бизнесийн байгууллагуудын тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 18 хувиар өсөж, орлого нь 636.1 сая ам.долларт хүрсэн байна. Нийт хэрэглэгчийн өсөлт үүнтэй харьцуулахад харьцангуй сул буюу 12 хувь байжээ.

Мөн компани нэгдүгээр улирлын хүлээгдэж буй орлогоо танилцууллаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 0.96-0.98 ам.доллын хороонд, нийт орлого 1.08 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн төсөөлжээ.

section break

ХУДАЛДААНЫ ДАЙН

АНУ-ын төрийн албан хаагчдыг TikTok ашиглахыг хориглолоо

АНУ-ын засгийн газраас өөрийн агентуудад 30 хоногийн хугацаатай үүрэг өгч Хятадын хамаарал бүхий TikTok аппликэйшнийг ашиглаж буй төхөөрөмж, системээсээ устгах даалгавар өгчээ.

АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангах санамж бичгийн хүрээнд Холбооны засгийн газрын ажилтнууд гар утас болон ашигладаг систем дээрээс TikTok-ийг утсгаж, тус компани руу чиглэж буй интернэт урсгалыг хязгаарлах ёстой юм.

Энэхүү хоригийг нь өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Конгресс санаачилсан бөгөөд Канад, Европын Холбоо, Тайвань болон АНУ-ын мужуудын талаас илүү нь ижил арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.

Харин TikTok аппликэйшнийг хөгжүүлэгч ByteDance компанийн зүгээс тус аппликэйшнийг тагнуулын зорилгоор ашигладаг гэсэн нь ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн юм. АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй уг хориг нь тус улс дахь хэрэглэгчдийн багахан хувийг хамрах бөгөөд хоригт хамааралгүй хувийн хэвшлийн компаниуд болон төрийн албан хаагч бус хэрэглэгчдийн тоо 100 сая гаруй хэрэглэгч бий аж.

section break

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 461,802,028 төгрөгийн үнийн дүн бүхий 699,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Монгол алт ХК (ERS +15.00%)

  • Дархан гурил тэжээл ХК (DAR +14.97%)

  • "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.61%)

Хамгийн их бууралттай:

  • Бодь Даатгал ХК (BODI -9.92%),

  • Айтүүлс ХК (ITLS -8.77%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -6.22%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 51,362 ширхэг нэгж эрхийг 23,418,310 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 732 ширхэг бондыг 72,779,470 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 676 ширхэг үнэт цаасыг 67,488,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 213,419 ширхэг үнэт цаасыг 499,827,298 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.72 хувиар өсөж, 40,330.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,970,114,705,134 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү - https://forms.gle/qkCVo5Yv1mCNoaPaA

-------------------------------------------------

Гадаад арилжааны захиалга өгөх утас

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

АРИЛЖААНЫШИМТГЭЛ 1 ХУВЬ

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!