- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ
Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ
Bed Bath & Beyond 92% өсөлт | Nissan, Renault-ийн түншлэл | Түмэн шувуутын өсөлт | CVS-ийн өргөжих төлөвлөгөө

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ | Голомт Капитал компанийн харилцагчдад санал болгосон бондууд нь 2023 оны 1 дүгээр сард амжилттай эргэн төлөгдлөө.
Bed Bath & Beyond-ийн хувьцаа 92 хувь өслөө | Тус компани дампуурлаас зайлсхийх зорилгоор 1 тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгааг зарлалаа.
Түмэн шувуут ХК-ийн орлого 28 хувь өсжээ | Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг Түмэн шувуут ХК-ийн орлого 2022 онд 28 хувиар өсөж, 46 тэрбум орчим төгрөг хүрчээ.
Nissan, Renault нар 15 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа | Nissan компани Renault-ийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн нэгж Ampere-ийн 15 хувийг худалдан авахаар хэлэлцээрт хүрсэн талаар талууд өчигдөр мэдэгджээ.
CVS 10.5 тэрбум ам.доллараар Oak Street Health-ийг худалдан авна | CVS Health Corp компани нь 10.5 тэрбум орчим ам.доллараар Oak Street Health Inc-ийг өр төлбөрийн хамт худалдан авах хэлэлцээр дуусах шатандаа орсон гэж Wall Street Journal мэдээллээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.57 хувиар буурч, 37,829.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,827,362,721,609 төгрөг боллоо.

Голомт Капитал компани нэгдүгээр сард 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг гүйцэтгэлээ
Голомт Капитал компанийн харилцагчдад санал болгосон бондууд нь 2023 оны 1 дүгээр сард амжилттай эргэн төлөгдөж нийт 84.7 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт хийгдлээ.

Та эргэн төлөлт найдвартай, эрсдэл багатай бондод хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
--------------------------------------------------👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/n6mJh7D267R8DcaM8 холбоосоор мэдээллээ бөглөж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 📲8888-0272 📲8003-7272 📲8610-5050 дугаараас авна уу.
ӨСӨЛТ
Bed Bath & Beyond-ийн хувьцаа 92 хувь өслөө
Bed Bath & Beyond Inc (NASDAQ:BBBY) дампуурлаас зайлсхийх зорилгоор хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан 1 тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгааг зарлалаа.

Гэр ахуйн бараа борлуулагч тус компани хэдэн долоо хоногийн өмнө өр, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаараа мэдэгдэж байсан юм. Харин сүүлийн хэдэн өдөр нэгэн хөрөнгө оруулалтын фирмтэй андеррайтерын үйлчилгээ авахаар яриа хэлэлцээ хийж байгаа тухай хоёр ч эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү мэдээ нийтлэгдсэний дараагаар тус компанийн хувьцаа биржийн дараах зах зээл дээр 92.1 хувиар өсөж 5.86 ам.доллар болжээ. Харин биржийн арилжааны үеэр 33.5 хувийн уналттай хаагдсан байна.
Өнгөрсөн жил Gamestop Corp-ийн ТУЗ-ийн дарга Ryan Cohen болон зарим идэвхтэй хөрөнгө оруулагчид тус компанид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсний улмаас хувьцааных нь ханш 400 хувь хүртэл өссөн тул "меме хувьцаа"-ны нэг гэж тооцогдох болсон юм.
Компанийн зүгээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2 сарын 1-нд төлөх байсан бондын хүү зэрэг төлөгдөөгүй байгаа өр төлбөрөө дарахад зориулна гэж мэдэгдсэн байна. Мөн үүнээс гадна компани Sixth Street хөрөнгө оруулалтын фирмээс нэмж 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа аж.

БИЗНЕС
Түмэн шувуут ХК-ийн орлого 28 хувь өсжээ
Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг Түмэн шувуут ХК-ийн орлого 2022 онд 28 хувиар өсөж, 46 тэрбум орчим төгрөг хүрсэн бол цэвэр ашиг нь дөрвөн хувиар өсөж 7.1 тэрбум төгрөг болсон байна.

Хэдийгээр борлуулалтын орлого өсөллтэй байсан ч инфляцтай холбоотойгоор борлуулалтын өртөг нэмэгдэж, 32.2 тэрбум төгрөгт хүрснээр ашгийн өсөлтийг хязгаарласан байна.
Түүнчлэн 2022 оны эхний гурван улиралд өндөгний үйлдвэрлэлээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар буюу 9 сая ширхгээр нэмэгдүүлжээ.
ХЭЛЦЭЛ
Nissan, Renault нар 15 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа
Nissan (OTC:NSANY) компани Renault (EPA:RENA)-ийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн нэгж Ampere-ийн 15 хувийг худалдан авахаар хэлэлцээрт хүрсэн талаар талууд өчигдөр мэдэгджээ.

"Өнгөрсөн хугацаанд бидний түншлэл нь харилцан ашигтайгаар дэлхийд эзлэх байр сууриа өргөжүүлэхэд чиглэж байсан" гэдгийг Nissan-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Ashwani Gupta хэлээд "ирэх 15 жилийн хувьд бие биедээ болон хөрөнгө оруулагчдадаа №1 үнэ цэн бүтээгч болохын төлөө түншилнэ" гэжээ.
Renault, Nissan, Mitsubishi нар 1999 оноос хойш хамтын ажиллагаагаатай явж ирсэн боловч 2018 онд Nissan-ы ТУЗ-ийн дарга асан Carlos Ghosn санхүүгийн хэргээр баривчлагдсанаар харилцаанд томоохон зөрчил үүсээд байсан юм.
"Бидний тохиролцоо сүүлийн хэдэн жилд үүсээд байсан нөхцөл байдлыг ихээхэн сайжруулна гэж би бодож байна" хэмээн Renault-ийн гүйцэтгэх захирал Luca de Meо хэлсэн байна.
Nissan хэдий хэмжээний хөрөнгө оруулах, Renault охин компаниа биржид бүртгүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

ХЭЛЦЭЛ
CVS 10.5 тэрбум ам.доллараар Oak Street Health-ийг худалдан авна
CVS Health Corp (NYSE:CVS) компани нь 10.5 тэрбум орчим ам.доллараар анхан шатны тусламж үйлчилгээний төв Oak Street Health Inc-ийг өр төлбөрийн хамт худалдан авах хэлэлцээр дуусах шатандаа орсон гэж Wall Street Journal мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 39 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд амжилттай болбол энэ долоо хоногт зарлагдах аж.
Oak Street Health нь тэтгэврийн насны иргэдэд төрийн санхүүжилттэй эрүүл мэндийн даатгалын багц буюу анхан шатны тусламж үзүүлэх үйлчилгээг АНУ даяар үзүүлдэг хувийн хэвшлийн компани юм.
CVS нь өмнө нь анхан шатны тусламж үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа тэлэх сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд Oak Street Health-тэй ижил үйлчилгээ эрхлэгч Cano Health-ийг худалдан авахаар санал тавьж байсан ч, тохиролцоонд хүрч чадаагүй юм.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 6-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 538,983,462 төгрөгийн үнийн дүн бүхий 7,826,717 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Крипто Үндэстэн" ХК (CNF +11.94%)
"Булигаар" ХК (MBG +8.40%)
"Ремикон" ХК (RMC +6.90%)
Хамгийн их бууралттай:
"Хөх ган" ХК (HGN -11.12%)
"Голомт Банк" ХК (GLMT -8.58%)
"Мон Бийф" ХК (MBF -3.61%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,865 ширхэг нэгж эрхийг 15,043,960 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 196,200 төгрөгөөр, багцын арилжаагаар 50,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.57 хувиар буурч, 37,829.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,827,362,721,609 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
